А.Амбасэлмаа: 462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
Наймдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд 8 сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, 8 сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ, Эдгэрч гараад сувилалд тусгаарлагдаж байгаа 5 хүний шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад байгаа 9 хүний давтан шинжилгээ, Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ багтаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Түүнээс 269 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-д 28 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 46 хүн, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 207 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дуусжээ. Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн 26 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Хүндэвтэр байгаа 2 хүн нь 65-аас дээш насны, астма, чихрийн шижин өвчний хавсарсан эмгэгтэйгээр эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д нийт 40 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад тусгаарлагдаж байна




































































Мачадо Трампад өөрийн Нобелийн Энхтайвны шагналаа өгчээ
Трамп: Украин дахь энхийн хэлэлцээг сунжруулж байгаа нь Путин биш Зеленский
У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Битүүний өдрийг бямба гарагт шилжүүлэх талаар санал авч байна
Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ
Бурхан Халдун явах замыг цэвэрлэж, тэмдэглэгээ байршуулжээ
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Э.Халиунболд “Дакар ралли-2026” уралдаанаас шилдэг шинэ тамирчны III байрын цом гардлаа
У.Хүрэлсүх: Монгол хэл, бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байх нь монгол үндэстний оюун санааны дархлаа юм
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой