ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсгийнхэн хоёр дахь өдрөө Орхон аймагт ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Ажлын хэсгийнхэн өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа, өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан бол өнөөдөр Орхон аймаг дахь Төрийн өмчит үйлдвэрийн газруудаар орлоо.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзлээ. Эрдэнэт хотын хүн ам, албан байгууллагыг ундны болон техникийн усаар тасралтгүй найдвартай хангадагаараа Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламж нь онцлог талтай. Цэвэрлэх байгууламж нь хоногт 12 мянга орчим шоо метр бохир усыг татан, дөрвөн үе шаттайгаар цэвэрлэж, зайлуулах хүчин чадалтайгаар ажилладаг иж бүрэн техник, тоног төхөөрөмжтэй байгууламж юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон албаны бусад хүмүүс Цэвэрлэх байгууламжийн бохир усанд байгаа хог хаягдал, элс, лаг, өөх тосыг арилган, цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хүртэл хийгддэг үе шат бүрийг нарийвчлан үзэж сонирхлоо. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд бүгд сайн ажиллаж байна гэж онцоллоо.

Ажлын хэсгийнхэн одоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор дахь Ногоон хөгжлийн төвийн болон бусад бүтээн байгуулалттай танилцаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.127.238] 2020-08-15 04:27:17

Зарим хүмүүс албан ажлаа хийж байгаа байж кармандаа гараа хийгээд хэнэггүй зогсох юм. Ядаж ажил танилцуулж байгаа хүнээ, тэр албан байгууллагаа хүндэлж болдоггүй юм байх даа. Ажил хийж, танилцаж байгаа нэрээр цаг нөхцөөж байгаа юм шиг л харагдах юм

Зочин [202.21.107.229] 2020-08-15 02:54:53

Том луйварчин даа, Дандаа дарга хийж энд тэнд цөлмөж хүний бөгс ухаж явдаг сда

ashig [66.181.161.9] 2020-08-15 02:24:00

idej uuh umaa harj uzej yavnaa hurhii, bagiin naizn udahgui ochino.

оршин суугч [202.9.46.114] 2020-08-14 14:14:21

Орхон аймаг гэж хэлээч Эрдэнэт хот гэж албан ёсы баталгаажаагүй байна

Зочин [66.181.180.231] 2020-08-14 09:43:51

ГОК-ын захирал болох гээд л танилцаад бну


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.