Энэ хичээлийн жилд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо чухал

Aдмин / Боловсрол

2020-2021 оны хичээлийн жилд цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай тул эцэг эх, асран хамгаалагчдад зориулан бэлтгэсэн зөвлөмжийг хүргэж байна.

НЭГ. Цэцэрлэг, хүүхэд харах төвийн сургалтын үйл ажиллагаа эхлэхийн өмнө эцэг эх, асран хамгаалагч дараах бэлтгэлийг заавал хангасан байна

1.1. Мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдварын эрсдлээс сэргийлэх заавар, зөвлөмжтэй сайтар танилцсан байна.

1.2. Хүүхдэд сургалтын үед хэрэглэх амны хаалт, гар ариутгагчийг долоон хоног, сараар тооцож хүрэлцээтэй бэлтгэнэ.

1.3. Хүүхдийг аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, дархлаажуулалтад хамруулж, эрүүл мэндийг нь сахин хамгаална.

1.4. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2012 оны 266 дугаар тушаалд заасан жагсаалтын дагуу нэг улиралд шаардагдах хэсгийг бэлтгэж, багшид хүлээлгэн өгнө.

1.5 Цэцэрлэг дээрээ өмсөхөд хүүхдэд тохиромжтой хувцас, чийг татахгүй шаахай бэлтгэсэн байна.

ХОЁР. Эцэг эх, асран хамгаалагч дараах үүргийг хүлээнэ

2.1. Хүүхдэд өглөөний цайг гэрт нь тогтмол уулгаж, хоносон болон халаасан хоол, шарсан, хуурсан хоолноос татгалзах, олон нийтийн газарт хооллуулахгүй байхад анхаарна.

2.2. Цаг агаарт тохируулан хүүхдээ хувцаслахад анхаарч, маск болон ахуйн бээлийг тогтмол хэрэглүүлнэ.

2.3 Хүүхдийнхээ биеийн байдлыг ажиглаж, гэр бүлийн гишүүн халдварт өвчнөөр өвдсөн болон талаар оношлогдсон, хүүхдийн биед өвдсөн шинж тэмдэг илэрсэн үед цэцэрлэг, хүүхэд харах төвд явуулахгүй байх арга хэмжээ авна.

2.4. Хүүхдэд дараах зөвлөгөөг тогтмол өгч, өөрөө үлгэрлэн дадал хэвшилтэй болоход нь тусална.

амны хаалт тогтмол зүүх, цэцэрлэг, хүүхэд харах төвд нэвтрэх үед биеийн халуунаа заавал хэмжүүлэх, амьсгалын замын бусад халдварын шинж тэмдэг ханиах, найтаах, хамар түгжрэх, битүүрэх, хоолой сэрвэгнэх, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн бол нэвтрэхгүй байх;

биед ямар нэг өвчний зовуурь, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд багшдаа мэдэгдэхийг зөвлөх

гарын ариун цэврийг сайтар сахих, савандаж угаах, хоолойгоо зайлах;

нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх;

нийтийн эзэмшлийн газар гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх;

ханиаж найтаахдаа ам хамраа алчуур буюу цаасан сальфеткаар таглах, гарын шууны дотор тал руу ханиалгах, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх;

бусадтай хүнсний бүтээгдэхүүн хувааж идэхгүй байх;

хүүхэдтэйгээ олон нийтийн газраар явахгүй байх, “Гэр-цэцэрлэг-гэр” маршрутыг мөрдөх, баталгаат бус цэгээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авхуулахгүй байх, цэцэрлэг, хүүхэд харах төвд тоглоом, хүнсний бүтээгдэхүүн өгч оруулахгүй байх.

олон хүн цугларсан газарт очуулахгүй байх.

2.5. Хүүхдээ тогтоосон цагт хүргэж өгч, авч байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн биеэр хүүхдээ хүргэх, авах боломжгүй тохиолдолд багшид мэдэгдэн, хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг бүрэн хариуцах хүнээр хүргүүлж, авч байна.

2.6. Оршин суугаа газар, гэрийн хаяг, холбоо барих утас өөрчлөгдсөн бол багшид нэн даруй мэдэгдэнэ.

2.7. Хүүхдээ 22:00 цагаас өмнө унтуулж, дархлааг нь дэмжинэ.

2.8. Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо аль болох хүүхдийн биеийн дархлааг дэмжих шинэ, шим тэжээллэг, эрдэс бодис, аминдэмээр баялаг, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн авах, хэрэглэх, зөв хадгалах, халуун бүлээн уух шингэн зүйлийг хангалттай уулгана.

2.9. Эцэг эх, асран хамгаалагч нь ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах, хүүхдийнхээ тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх, хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх, чийгтэй цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг тогтмол хийж, гэртээ олон хүн цуглуулахгүй байхад анхаарна.


Сэтгэгдэл

Нараа [202.126.90.50] 2020-08-17 20:26:40

Жоохон хүүхдүүд амны хаалт зүүх болов уу даа хэцүү л дээ

Маргад [66.181.161.107] 2020-08-17 19:41:46

Хүүхдийн хичээлийн цагыг багасгаж тоог цөөрүүлээд хувийн ариун цэвэрээ сахицан байхад болно

Margad [66.181.161.107] 2020-08-17 19:38:12

Хүүхдийн тоог цөөрүүлсэн нь зөв бас цаг нь бага бвал хүүхдүүд ядрахгүй хувийн ариун цэвэрийг сахихад болноо

[103.80.210.183] 2020-08-17 12:07:05

аа яа яа МҮҮНчид нээрээ усан толгойгоо гайхуулчих юм даа

Zochin [64.119.17.45] 2020-08-16 14:38:16

Minii huvid 1angid 18-20 hicheel vel ayulgui bas gar ariutgach baing ugj yavuulah heregtei

Zochin [64.119.17.45] 2020-08-16 14:38:16

Minii huvid 1angid 18-20 hicheel vel ayulgui bas gar ariutgach baing ugj yavuulah heregtei

Zochin [64.119.17.45] 2020-08-16 14:38:15

Minii huvid 1angid 18-20 hicheel vel ayulgui bas gar ariutgach baing ugj yavuulah heregtei

Zochin [64.119.17.45] 2020-08-16 14:38:15

Minii huvid 1angid 18-20 hicheel vel ayulgui bas gar ariutgach baing ugj yavuulah heregtei

Zochin [64.119.17.45] 2020-08-16 14:38:14

Minii huvid 1angid 18-20 hicheel vel ayulgui bas gar ariutgach baing ugj yavuulah heregtei

Zochin [64.119.17.45] 2020-08-16 14:38:13

Minii huvid 1angid 18-20 hicheel vel ayulgui bas gar ariutgach baing ugj yavuulah heregtei

Зочин [64.119.17.45] 2020-08-16 14:37:24

Minii huvid 1angid 18-20 hicheel vel ayulgui bas gar ariutgach baing ugj yavuulah heregtei

Zochin [103.212.117.125] 2020-08-15 09:46:40

Hvmvvsiin dundaj tsalin 800,0 gehed hagas sarinh 450- tog hvvhdiin gutal 250,0-380,0 myn tog dvremt hutsas pvvz tsvnh nom deuter nemegdeed zouhon 1 hvvhdiinh l gehed barag 800-900 myngan tog bolohnee ene bodit baidal

Зоригоо [202.9.40.170] 2020-08-15 09:31:27

Нэг ангийн хүүхдүүдийг хуваах хэрэгтэй Өдөрт 4 цаг л ороод тарах нэг ээлжиндээ 18-20 хүүхэдтэй л анги байлгахад болнодоо.өглөө 8аас хичээл эхлээд 2р ээлж 11цагаас 13цагаас 3р ээлж дуусаа.Нэг ангид 50гаруй л хүүхэдтэй байх байлгүй дээ тиймүү

Д.АДЪЯА [103.26.194.87] 2020-08-15 08:47:41

ЦАР ТАХЛААС СЭРГИЙЛЭХЭД АНГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОЁР ХУВААЖ ДОЛОО ХОНОГТ ЗУРГААН ӨДӨР ХИЧЭЭЛЛЭЖ БОЛОХ ЮМ. ЭНЭ ТОХИОЛДОЛД ХҮҮХЭД 3 ӨДӨР ТАНХИМААР 3 ӨДӨР ДААЛГАВАРААР ХИЧЭЭЛЛЭНЭ ГЭСЭН ҮГ. БАГШИЙН 6 ӨДӨР ХИЧЭЭЛ ЗААСАН ТУХАЙД НЭГ ӨДРИЙН ИЛҮҮ ЦАГИЙН МӨНГИЙГ ОЛГОХЫН ДЭЭР ОНЛАЙНААР ДАВТЛАГЫН ЧАНАРТАЙ ХИЧЭЭЛИЙГ ЯМАР Ч БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ЮМ.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.