“Витамин ₮” урамшуулалт аяны хоёр дахь тохирлын азтанууд өнөөдөр тодорно
Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ.Тэгвэл өнөөдөр буюу 2020 оны 8 сарын 21-ний өдөр 16.30 цагт хоёр дахь тохирлын азтанууд Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар live-аар тодорно.
“Витамин ₮” урамшуулалт аян нь 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгох юм.
Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:
⦁ https://loyalty.golomtbank.com/mn/ вэб хуудасны “Урамшуулалт аян - Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой.
Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.
⦁ 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ