Өвөрхангай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Орон нутаг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Өвөрхангай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнөө өглөө Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд тарваган тахлын гэдэсний хэлбэр гэсэн оноштойгоор гурван хүн хэвтсэн. Тухайн гурван хүн нэг гэр бүлийнхэн /ээж хоёр хүүхдийн хамт/ бөгөөд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд суманд байхдаа тарваганы мах идсэн гэсэн өгүүлэмжтэй бөөлжиж, суулгах шинж тэмдэгтэй байна.

Эхний ээлжинд хурдавчилсан оношлуураар шинжлэхэд ээжийнх нь шинжилгээнд тарваган тахлын нян илэрсэн.

Иргэддээ тарваганы мах хэрэглэхгүй байх, хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед тарваганы махыг суурин газар руу тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна" гэв.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.68.87] 2020-08-26 07:13:56

Тарваганы мах мөнч амттай гоё шүү.насаараа зооглосон хүмүүс яагаач үгүй байна.цаана чинь зарж л байна.гэхдээ муурын мах бодолтойдог.

Зочин [202.126.90.125] 2020-08-26 05:30:19

Emchleed daraa ni jatuu arga hemjee avaachee muu har malnuud ve yasan

болд [202.21.113.54] 2020-08-26 05:19:17

Наад хулганын махаа идэхээ болчихоочээ гэдгийг мөн их хэлэх юм даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.