Алтай хотод 3500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж байна

Aдмин / Орон нутаг

Үндэсний их баяр, аймгийн наадмаас гадна улс, бүс, аймгийн хэмжээний спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээг зохион байгуулах боломж бүхий 3500 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн барих тендерт “Арвин бэлт” ХХК долоодугаар сард шалгарч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байна.

Улсын төсвийн 6,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн гадна тохижилт болох авто зогсоолын газар шорооны ажил, суурь цутгалт эхлээд байсан бол одоогоор А, Б блок буюу төв тайз, хүндэтгэлийн асрын барилгын цутгалтын ажил хийгдэж байна.

“Арвин бэлт” ХХК сэрүү орохоос өмнө буюу 10 дугаар сард багтаан бетон цутгалтын ажлаа гүйцэтгээд үндсэн хийц нь металл каракас хийгдэх тул 12 сард багтаан хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Зохион байгуулалтын хувьд гаднаа 1000 авто машины зогсоолтой, 3500 хүний суудалтай, 2 жигүүртээ сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбайтай, хөнгөн атлетикийн замтай, нар салхины халхавчтай байхаар төлөвлөгджээ.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

Би ийм зүйлийг АНУ-д 1999 онд хэрхэн шийдэж байсныг харсан. [202.131.225.53] 2020-08-31 02:41:07

Би 1999 он АНУ-ын Миннесота-д туршлага судалж явлаа. Сонгуулийн үеэр янз бүрийн нийгмийн асуудлаар санал асуулга авдаг юм байнлээ. "Минессотагийн нийслэлд стадион барих уу?" гэсэн асуулт байсан, санал хураалтаар дэмжлэг аваагүй өнгөрч байсан. Иргэдээсээ асуусан, тэд "Үгүй" гэсэн, стадионы мөнгийг нийгмийн өөр зардалд зориулсан, тэгээд л боллоо. Би Монгодоо ирээд энэ тухай байгууллагтаа тайлангаа бичиж өгсөн. Манайх бол 20 гаруй жилийн дараа нэг иймэрхүү байдлаар л нийгмийнхээ хөрөнгө мөнгөө "зарцуулж" байх шив дээ.

Зочин [64.119.23.164] 2020-08-30 11:06:18

Хайран хөрөнгө мөнгө. Түүний оронд эдийн засагт ач холбогдолтой үйлдвэр, эсвэл сургууль цэцэрлэг барьсан бол аймаг орон нутагтаа хэрэгтэй баймаар. Жилд ганц болдог наадамд зориулж ийм бүтээн байгуулалт хийх ямар хэрэг байнаа. Тэгээд ч аймаг орон нутагт зүлэг ногоон талдаа зундаа наадмаа хийхэд болохгүй юм юу байнаа. Ямар ч ашиг олохгүй урсгал зардал байнга шаардаж байдаг ийм объект барьж хөрөнгө үрж бдаг гашилсан тархитай улс юмаа

Зочин [202.179.27.118] 2020-08-29 10:16:12

Хотод төв цнгэлдэхийг балгас болохоос нь өмнө хүн ардынхаамамралт зугаалгын газар болгох хэрэгтэй

Зочин [64.119.23.75] 2020-08-28 09:35:59

Халуун усаа барьж эхлээд хирээ угааж сураад цэвэрхэн наадвал дээр байсан юм

зочин [119.40.100.154] 2020-08-28 09:02:54

тэвчиж болох зардал цар тахлын үед

Зочин [103.57.95.11] 2020-08-28 05:17:11

Хамгийн ядуу аймаг хамгийн хэрэггүй юм барих юм даа

Цусардан долигнож бариулж буй стадион. [202.131.225.53] 2020-08-28 05:12:59

Дарга нар л жилдээ 1-2 удаа бөх үзэж шагнал гардуулахын тулд л энэ 6,0 тэрбум төгрөгийн стадионыг ГоА аймгийн удирдлагууд бариулж байна. Тэрнээс биш жирийн иргэдэд зайлшгүй хэрэгтэй бариулах барилга, ж-нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг, нийтийн зам г.м. барилга ГоА-д өчнөөн л хэрэгтэй байгаа ш дээ. Дарга нар дарга нартаа долигноно гэж барагдахгүй зүйл юм даа, тэгээд аймгийн иргэдийн нэрийг дунд нь хавчуулна. Хөөрхийс!

Зочин [202.126.90.62] 2020-08-28 05:03:11

аймгийн төвийнх нь бүх хүнийг бүх машинтай нь цуглуулаад бараг дүүрэхгүй юм байна.говь-алтай хүн ам цөөнтэй биздээ

Зочин [66.181.161.102] 2020-08-28 05:02:43

Сард 3000 хүн ордог халуун ус барих байсын

Зочин [202.126.90.149] 2020-08-28 04:15:40

Одоо цагт хэрэггүй хөрөнгө оруулалт байнаа орон нутгийн сонгуулийн өмнө

ХАР ХАЛТАРУУД [202.126.89.82] 2020-08-28 04:12:12

ГОВЬ АЛТАЙН ХАРУУД ТЭР ХАР САЙРАН ДЭЭРЭЭ БАРИЛДАХ ХЭРЭГТЭЙ . 120 ОРТОЙ ТӨРӨХ . БАРИХ ХАЙРАН МӨНГӨ. .

Зочин [66.181.185.11] 2020-08-28 03:50:33

Энэ цэнгэлдэхэд жилд хэдэн удаа арга хэмжээ болох уу?? НЭГ, ХОЁРООС ХАТРАХГҮЙ. Яг энэ цаг үед шаардлагагүй л юм бна. Алтай хотод ажилгүй хүн хэд вэ?? бодоорой.

зочин [103.212.117.81] 2020-08-28 03:44:35

Засагт-ханыхан үлгэр жишээ үзүүлж ядууралгүй ажилтай аймаг болох талаар түүчээлж ажиллана уу.

Зочин [202.179.27.190] 2020-08-28 03:42:29

үйлдвэр бариач. наадах чин хэнд хэрэгтэй юм болиоч


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.