Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хаалтын хурлаа хийнэ
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийнэ. Найм дахь парламентын анх дугаар ээлжит бусчуулган наймдугаарсарын 17-ны өдөр нээлтээ хийсэн.
Ээлжит бус чуулганаар Монгол Улсы гхөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг есөн асуудлыг элэлцэхээр товлосон юм.
Энэ дагуу өнөөдөр хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийж, хаалтаа хийнэ гэдгийг УИХ-ынТамгын газраас мэдээллээ
Чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:46:00
CE0aHc http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [203.217.139.242] 2020-08-28 06:33:15
Төсөвөө 10 хоногтоо багтааж тодотгож чадаж буй нь сайн. Ээлжит бус чуулган дуусаж Боловсролын зээлийн санхүүжилт, оюутны зээлийн асуудал тодорхой болох нь ОХЗээл горьдон хүлээж буй оюутан, тэдний эцэг эхэд чухал байна.
зочин [203.217.139.242] 2020-08-28 05:26:41
2019-2020 оны хичээлийн жилийн хавар БЗС-ийн зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилт манай сургууль руу БЗСангаас шилжээгүйгээс 1,5 тэр бум төгрөгийн авлага зөвхөн үүсээд байна. Үүний хажуугаар хувиараа төлбөрөө төлдөг, төлнө гэж ам өчгөө өгөөд өнгөрсөн хавар хичээл сонголт хийсэн оюутны төлбөрийн өр гэж өчнөөн юм байна бас. "Үнийг нь төлөхгүй талх авна" гэсэн сэтгэлгээнээсээ салмаар байна. Энэ их өрийн араас хэдхэн хүн барагдуулах гэж явдаг шүү, зарим нэг улстөрчид өө. Юмыг наанатай цаанатай бодож ярьмаар байна. Ард түмэнд "хайр зарлах"-даа учиртай баймаар байна. Доод албан тушаалын ажилтнууд дээр энэ их өр авлагын араас явах /зохиомлоор ирж буй/ ачааллыг бодмоор байна. Та нар минь.
Зочин [203.217.139.242] 2020-08-28 05:15:47
Ашгүй. Төсвийн тодотголоо хийж дуусаад, энэ хэдэн оюутандаа БЗС-ийн зээл байгаа, эсэхийг нь, квотыг нь БЗСан нь хэлж өгөх хэрэгтэй байна. Зээл хүссэн оюутнууд чинь Сургалтын албадад уураа гаргаад, эцэг эхтэйгээ нийлж загнаад байна. ОХЗээл орох эсэхийг нь мэдэхгүй байж, хичээл сонголт хийлгэж сургалтын төлбөрийн өр авлага үүсгэхээр " та нар наад үүсгэсэн өр авлагаа бууруул, барагдуул" гэж нягтлангууд нь дарамтлана, Сүүлдээ оюутны өр авлагаар шүүхэд хандана, СА-ны ажилтнууд л үйлээ үздэг. Иймд оюутнаа өрөвдөж байгаа нь энэ гэж хамаагүй хичээл сонголт хийлгэмээргүй байна. Дараа нь их өр авлага үүсчихээр, " оюутны хичээлийг нь сонгуул, төлбөрийг нь сар сараар төлүүл" гээд байгаа хүмүүс өр барагдуулах гэж явахгүй, шүүх рүү очиж өгөхгүй нь мэдээж. Сургалтын албаныхан л энэ их өрийн араас явах тул маш хэцүү байна. Нэгэнт хичээл сонгочихвол төлбөрөө төлөхгүй өчнөөн сар, жил болдог шүү дээ. Зээл өгөх эсэх, хяналтын тоогоо БЗС хурдан шийдэж оюутнууддаа хичээл сонгох боломжийг олгоосой доо.