Сибирийн ойд гал гарчээ

Aдмин / Гадаад мэдээ

Оросын Красноярскийн хязгаар дахь ойн түймрийн талбай 132,4 мянган га газарт хүрсэн талаар Вести агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Эвенк, Кежемийн аймгууд дахь тайга шатаж байгаа бөгөөд гэхдээ суурин газар руу түймэр орох эрсдэл байхгүй гэж бүс нутгийн ойн түймрийн төвөөс мэдээлсэн байна.

Тус бүс нутагт ойд онцгой байдлын дэглэм тогтоож, хүмүүсийг ойн бүс рүү орохыг хоригложээ. Красноярск хязгаарын Ойн аж ахуйн яамны мэдээлснээр гал түймэр гарч буй газарт ойн тусгайгийн цэргүүдийг онгоцоор хүргэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн онд Сибирийн ой их хэмжээгээр шатаж, түймрийн утаа манай улсын хойд аймгуудыг бүхэлд нь бүрхэж байсан. 2019 оны зургаас есдүгээр сарын хооронд Сибирийн нутаг дэвсгэр дээр тэр дундаа Якут, Красноярск, Эрхүү муж, Буриадад гал төвлөрч байв. Галд автсан талбайн хэмжээ жилийн дундаж үзүүлэлтээс 1,5 дахин их байсны дээр сүүлийн 20 жилд тохиосон хамгийн том түймэрт тооцогдож байв. Наймдугаар сарын дунд үе гэхэд галд автсан талбайн хэмжээ таван саяыг давж, түймрийн утаа Сибирь, Урал, Казахстаны томоохон хотуудад хүрч байсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.53] 2020-09-02 02:01:51

Хүмүүс байгалийн жамийг дагаж амьдрах ёстой байсан. Гэвч хөгжил дэвшил аж үйлдвэрлэл бүтээн байгуулалтаас болж хүмүүс байгалийн жамаа даган амьдарч чадахгүй байгаагаас гадна байгаль орчин ихээр сүйдэж байна. Ой мод гол нуур газар доорхи эрдэсээ цаасан мөнгөөр сольчихоод ирээдүйд яаж амьдрах гээд байгаа хүмүүс вэ

Zochin [103.26.194.200] 2020-09-02 01:54:12

Bible unsh, Burhanii ugiig sons, gemsh, ariun amidartsgaa!!! Bible deer etsesiin udruuded gazar delhiid gal utaa duurne gj helsen bga shu. Haa saigui delhiin hamgiin tom oi modod shataj bna.

Зочин [202.9.46.183] 2020-09-02 01:34:37

хур бороо хайраад түмрийг унтраагаач

Зочин [119.40.98.177] 2020-09-02 01:24:04

Энэ бол гамшиг. Дэлхийн өөрчлөлтөд гол нөлөө үзүүлэх зүйл. Энэ оросууд байнга түймэр тавьдаг боллоо. Бараг санаатай байх гэж бодогдох юм.

tsogoo [202.126.88.165] 2020-09-01 16:47:17

Дэлхийн хамгийн том уушиг байхгvй болохн дээ гай гамшиг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.