БНХАУ-д зөөвөрлөгдөн ирсэн 12 тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

БЭЭЖИН. /TASS/. Өнгөрсөн хоногт эх газрын Хятадад коронавирусний халдварын зөөвөрлөгдөн ирсэн 12 тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Хятадын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдэгдлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нас баралтын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нас баралт 5.44 хувьтай байна. Орон нутгийн эмнэлгүүдэд коронавирусээр халдварласан 180 өвчтөн хэвтэж байгаагаас хоёр хүнд халдварт өвчин хүнд хэлбэрээр илэрчээ.

Статистик мэдээллээр, эх газрын Хятадад халдвар авсан хүмүүсийн 94.35 хувь нь эдгэрчээ. Цар тахал анх дэгдэж эхэлснээс хойш Хятад улсад нийт 85.1 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн 7 хоногт 86 тохиолдол шинээр илэрчээ. Тархвар судлалын хяналтын байгууллагууд гадаадын улс орнуудаас ирж буй зорчигчдын урсгалыг анхааралтай хянаж байна. Тэд хилийн чанадаас ирсэн хүмүүсээс халдварын нийт 2585 тохиолдлыг илрүүлж, түүнээс 2408 хүн эмчлэгдсэн байна.

Хятадын эрх баригчид ерөнхий статистик мэдээлэлд шинж тэмдэггүй илэрсэн тохиолдлуудыг оруулахгүй байгаа аж. Тус улсад шинж тэмдэггүй 329 тохиолдол бүртгэгдсэнээс 17 нь өнгөрсөн хоногт илэрчээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:38:43

Qlj0dh http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [64.119.20.153] 2020-09-07 14:04:38

Хорогдож л байвал сайн юмсан

Зочин [64.119.18.96] 2020-09-07 09:58:24

Зөөвөрлөгдөх гэж дээ, хятадын вирус дэлхийг сүйрүүллээ шүү дээ, хужаа нар хүн төрөлхтний өмнө онцгой хариуцлага үүрэх ёстой.,

Eh oron [202.126.89.83] 2020-09-07 09:24:36

Mongol ahan dvvs mini hvn gej amitan aab eej ah dvvs hani ijil vr hvvheddee ymar hairtai bain naad zurgaa sain hardaa maskgvi hvn vnendee alga tehed bid zoohvvlee baij deglem barihgvi ymdaa

Зочин [103.212.116.91] 2020-09-08 01:20:50

Xarin tiime. Mongolchud bid unexeer xeneggui, teneg uls yuma. Korona gadnii uls orond xaa saigui garad bxad zarim n bur oorsdo mask zuuxgui bj "xilee nee" ch gex shg. Owchin orj irwel ter mask zuudeggui, bas xil neexiig shaardad bdg nuxduud xariutslaga xuleexgui shd.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.