Т.Мөнхсайхан: Эмгэг судлалын салбарын хөгжлийг ахисан түвшинд гаргах бодлогоор дэмжинэ

Aдмин / Эрүүл мэнд

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний төвүүдийн үйл ажиллагааг тогтолцооны түвшинд буюу нэгжээс нь лавлагаа шатлал хүртэл харилцан уялдуулах, нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.
Өнөөдрийн хамтарсан уулзалтаар Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Г.Уянга тус төвийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, холбогдох асуудлаа холбогдох албаныхантай хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Эрүүл мэндийн салбарын ялангуяа нотолгоонд сууриласан анагаах ухааны чухал салбаруудын нэг нь эд эс, эмгэг судлал юм. Эмгэг судлалыг хөгжүүлэхгүйгээр бид эрүүл мэндийн салбар хөгжиж байна гэж хэлэхэд дутагдалтай бөгөөд хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлэх нь чухал. Бид хөгжлийг үнэтэй тоног төхөөрөмж, үнэтэй шинжилгээгээр хязгаарлаж ойлгож болохгүй. Эд эс, эмгэг судлалыг хөгжүүлж чадсанаар онош буруу тавигдах мэргэжлийн алдаанаас сэргийлэх, цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх, ард иргэд гадаад руу шинжилгээгээ баталгаажуулна гэж зорчих хөдөлгөөнийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.
Эмгэг судлалын өнөөдрийн энэ тогтолцоог өөрчилж, сайжруулахгүй бол тодорхоогүй зүйл их байна. Хамгийн наад захын жишээ нь эмнэлгүүдээс эд эсийн шинжилгээ авах, сорьцыг ЭСҮТ-д илгээх, шинжилгээний хариуг эргээд хэрхэн хүргэх энэ цикл ямар урсгал, системээр явахыг тодорхой болгох, шинжилгээний эцсийн дүгнэлтийг хэн хийх ёстой, лаборотори эмнэлгүүдийн хоорондын уялдаа холбооны зураглалыг тодорхой болгох нь нэн шаардлагатай. Өнөөдөр үйлчлүүлж буй ард иргэдэд саванд нь шинжилгээг нь хийж өгөөд нэг газар руу өгчих гээд явуулдаг эмнэлгүүд ч байна. Бид энэ асуудлаас эхлээд шийдэх, боловсронгуй болгох олон ажил байна. ЭСҮТ-д энэ тогтолцоог нэгжээс нь эхлээд цогцоор нь харах, боловсронгуй болгох эрх, бас үүрэг нь байгаа. ЭМЯ-ны зүгээс бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдгийг богино хугацаанд санал болгож буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Харин ЭСҮТ ойрын хугацаанд хөгжлийн төлөвлөгөө, тэргүүлэх чиглэл, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлаа хэлэлцүүлэгээс гарсан санал, зөвлөмжийг тусган хэлэлцэж, дэмжлэг авах шаардлагатай тулгамдсан асуудлаа тодорхой болгохыг зөвлөлөө.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:08:47

9QBglb http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.176.211] 2020-09-09 03:31:10

tand amjilt husii.neg huselt bn.mongold ue muchnii remotlogiin tasag er baihgui ymaa.heg huviin emneleg mash undur uneer uzleg hiideg.1.r emnelegt 1 tasag baidag ch uzuulehed hundreltei.er n 3.r emnelegt remotlogiin tasag neemeer bn.emch nar n beltgegdsen ym bn u.

Зочин [103.10.21.33] 2020-09-09 02:27:38

САЙД АА ....ЭМНИЙ ҮНЭ АСАР ЗӨРҮҮТЭЙ БАЙНА ..ГАНЦХАН ЖИШЭЭ...ЛЕБЕКСИН 100 энэ эм бөмбөгөрийн урд эмийн сангуудад 1 ширхэг нь шүү ...2000...1750...1050...1000...750...яагаад энэ вэ Би өөрөө өдөржин явж асуухад л ийм байлаа Ганцхан эмэн дээр л ийм зөрүү байна гэдэг ньбусад эмэн дээр дурын үнэ хэлж зардаг байх нь ...Ядарсан хөгшин яваад ороход жишим ч үгүй хаданд гарсан үнэ хэлнэ тоох ч үгүй Гайгүй хувцас царай зүстэй нэгэн орж ирэхэд уян хатан наалинхай гэж жигтэйхэн ийм 2 нүүр гаргаж болох уу сайд аа ...Эмийг ТӨР ХЯНАЛТАНДАА БАЙЛГАМААР

ЗОЧИН [202.126.90.122] 2020-09-09 02:20:02

ОЛОН ЖИЛ АЖИЛЛАЖ ЯЛЗАРЧ БУГШИН ДАРХЛАГДСАН ЭМЧ НАР Л ТӨРИЙН ЭМНЭЛГИЙН НЭР ХҮНДИЙГ УНГААЖ БАЙГАА ТЭД НАР АЖИЛ ХИЙХГҮЙ БУСДЫГ ЗАРНА ТЭГЭЭД БАС ДАРГЫН АЖИЛ ХИЙНЭ МӨНГӨТЭЙ ХҮНД ҮЙЛЧИЛНЭ ГЭЭД ЖИНХЭНЭ АВИЛГА ХҮНД СУРТЛЫГ ҮЗҮҮЛЖ БАЙНА НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮДНИЙ ЭМЧ АВГАЙ ДАНАЛЗАЖ БАЙНА НӨХӨР НЬ ЦАГДААГИЙН ХУРАНДАА ГЭСЭН ЭНЭ МЭТ ХҮММҮСИЙГ ШАЛГААД АЖЛЫГ НЬ ӨӨРЧИЛЖ АЖИЛ ХИЙЛГЭДЭГ БОЛГООЧ ЭЭ

Зочин [103.10.21.33] 2020-09-09 02:16:11

Эмнэлэгүүд хувьд очихоороо ор хоног нь үнэтэй эмчилгээ нь үнэтэй чанаргүй ...хоол нь чанаргүй ...зүгээр л мөнгө авахын төлөө байдаг Хувийн эмнэлэг ч бай төрийн эмнэлэг ч бай адилхан ЭМД аар хэвтэж эмчлүүлэх юм болсон Гэтэл энэ нь өвчтөндөө сэтгэл ханамж өгөхгүй л байгаа 1.Эмнэлэгт хэвтдэггүй өөрсдийгөө чадлаараа эрүүл байлгах гэж зүтгэж байгаа ИРГЭДЭД ЖИЛДЭЭ НЭГ УДАА ЭМД с нь тэр жилдээ эмчилгээ авах естой мөнгийг нь олгож баймаар 2 Иргэн бүр өөрсдөдөө санаа тавиад эхлэхээр эмнэлгээр явах нь багасна Хүндрэл чирэгдэл оочер дугаар ачаалал эрс багасна 3.Харин аргагүй эдгэхэд хүнд халдвар хавдар сэтгэц тусгай хэрэгцээт гэх мэт өвчтэй иргэддээ ДЭЭД ЗЭРГИЙН ЭМЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БАЙХ гэх мэт

зочин [122.201.19.99] 2020-09-09 00:38:21

5-хан тэрбумаар саад болсон гэлүү

Зочин [192.82.77.253] 2020-09-08 10:42:09

Нарийн мэргэшсэн эмч нар дутагдалтай,үзүүлэх гэж маш их очерлож байна.Тэгсэн мөртлөө маш бага Резидентүүдыг сургах юм.Өрх бүр дээр мэргэшсэн эмч ядаж ганц ганц хэрэгтэй байна ш дээ

Иргэн [124.60.114.164] 2020-09-08 10:28:17

Өөрчлөгдсөн уим алга.чадал нь хүрэхгүй уим шиг бна.зөвлөгч эмээ нь гэрэл зурагчин тууз хайчлагч.

Зочин [122.201.24.242] 2020-09-08 08:40:28

Энэ хvv ч баллаж тавихнээ. Яндан хеелегч эмээгээс пиар хийхийг сайн сурсан болтой

Зочин [202.126.89.142] 2020-09-08 08:38:13

Хувьчлагдсан нэрээр луйвар болсон эмнэлгийг яам буцааж авах. Хувьчлалыг зоригтой цуцлах хэрэгтэй.

Зочин [122.201.24.242] 2020-09-08 08:41:25

Сайд болсноосоо хойш л эмнэлгvvдийг бие даалгана гээд байгаа шдэ. Бие даалгана гээд л хувьчилна шдэ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.