Москва хотод сайн дурынхныг вакцинжуулж эхэллээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Бүртгэлийн дараах судалгааны хүрээнд Москва хотын оршин суугчид анх удаа коронавирусний вакцин хийлгэсэн тухай тус хотын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан дарга Анастасия Ракова мэдэгдсэн байна. Вакцинжуулалт эхэлсэн өдөр нь хотынхны хувьд төдийгүй улс даяар чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа тэрбээр хэлжээ.

Вакцинжуулалтад хамрагдах үйл явц 21 хоногийн зайтай хоёр үе шаттайгаар явагдаж байна. Хоёр үе шатанд хийгдэх вакцин нь найрлагандаа багтах идэвхтэй бодисоороо ялгаатай бөгөөд үүнийг дархлааг сайжруулах зорилгоор хийжээ. Оршин суугчдыг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулж байна.

Вакцин хийлгэх хүсэлт гаргасан хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байгаа бөгөөд одоогоор хотын нийт 35 мянга гаруй оршин суугч хүсэлт илгээгээд байгааг Ракова цохон тэмдэглэжээ. Москва хотод коронавирусний вакцин 6 эмнэлгийн байгууллага дээр хийгдэж байна. Цаашид энэ тоо 20 болж нэмэгдэх аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл

9 [66.181.184.92] 2020-09-16 10:56:38

Сансрыг анх эзэмшиж чадсан ард түмэн ганц вакцин хийж чадах л байлгүйдээ... Бид Оросоос маш их зүйлийг сурч мэдсэн. Одоо л америк япон солонгос хятад гээд л дэлхийн бүх улсаас суралцаад л байгаа мөртлөө хөгжлөө эргэж харах болсон байхаа... Үндэсний хөгжил...

Зочин [202.179.26.209] 2020-09-12 07:22:30

ОРОСЫН ВАКЦИНА НАЙДВАРТАЙ МАНАЙХ АВЧ АРД ТҮМЭНДЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОДОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ, ДЭМБ УЛС ТӨРЖИХ ХЭРЭГГҮЙ БАЙМААР,

зочин [115.65.47.30] 2020-09-10 15:46:59

Яана аа, ямар аймаар юм бэ? ДЭМБ хүлээн зөшөөрөөгүй, баталгаажуулаагүй биз дээ? юу болох бол оо? Оросын ард түмэн мэдээлэлгүй байна даа, зайлуул, зөвхөн ард түмэн хохирно доо .

Зочин [59.153.113.38] 2020-09-12 12:07:17

Битгий тэнэгт Оросын шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухаан гээд ойлгочих. Тэмбүүтний удам минь.

Zochin [46.224.12.191] 2020-09-10 12:45:32

Bi ch gesen hiilgenee orosiin vaktsiniig

zochin [66.181.187.112] 2020-09-10 09:01:25

Orosuud ymar ch xund tsag ueiig tuulaad yalaad garaad irdeg mundag ard tumen Ted koronaag yalnaa chadax xumuus

Зочин [223.104.3.190] 2020-09-11 04:50:49

ymar beltgelgui bj delhiin 1. bas 2r daind yalsan ard tumen corona morona vaccine asuudal bish bhaa.saihan humuus.guitsetgel saitai alivaad.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.