Шадар сайд Я.Содбаатар баруун аймгуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж байна

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Ховд аймагт баруун бүсийн аймгуудын Засаг дарга нартай уулзалт, зөвлөгөөн хийж байна.

2019-2020 оны өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч цас ихтэй байснаас 8 аймгийн 36 суманд “цагаан зуд”-ын, 16 аймгийн 58 суманд “цагаан зудархуу” нөхцөл байдалтай байсан. Баруун аймгуудын нутгаар 9 дүгээр сарын 1-ний байдлаар Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд аймгийн өмнөд хэсгээр зуншлага муу, бусад нутгаар хэвийн байна.

Цаг агаарын мэдээгээр нутгийн өмнөд хэсгээр буюу зуншлага тааруу байгаа нутгаар хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаан байгаа тул зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож байна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахын тулд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах үүрэг, чиглэлийг өглөө.

  • Цаг агаарын нөхцөл байдал,
  • Өвс тэжээл бэлтгэх,
  • Мал мах бэлтгэх,
  • Отор, нүүдлийн,
  • Өвлийн дулаан хангамж,

Салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах болон Онцгой байдлын анги салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Баруун аймгуудын хувьд ялангуяа Баян-Өлгий, Завхан, Увс, аймгийн нутгаар цасан бүрхүүл эрт тогтож, өвлийн улирал үргэлжлэх хугацаа урт байдаг онцлогтой тул өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс онцгой анхаарах шаардлагатай байна.

Засгийн газар, УОК-оос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч анхаарч ажиллана.

Баруун таван аймгаас Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Баян-Өлгий, Ховд аймгийн урд талын зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй гэдгийг аймаг орон нутгийн удирдлагууд танилцуулсан талаар Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.246] 2020-09-12 03:15:50

Ёстой төрд бйах ёс суртахуун, эрх зүйгүй хүн. Тонилвол таарна төрөөс

zochin [103.10.23.111] 2020-09-12 00:09:11

songson toirgiin maluudaa tar sain har yu idehiin ta nart 1 togrog chi ogohgvi za

ИРГЭН [202.126.89.168] 2020-09-11 11:55:18

Энэ ЖДҮ-чин СОДБААТАР Хулгайч Төрийн мөнгөөр аймаг хэсч салхинд гарч зугаалж явахаа болиочээ. Энэ хулгайчыг очихоор хүлээж аваад байхдаа яавахдээ. Чулуу модоор нүүлгээд хөөгөөд явуулаач. ЖДҮ-ийн жилийн 3 хувийн хүүтэй зээлийг аваад ББСБ-аараа дамжуулж 40 хувь хүртэл өсгөж ард иргэдийг шулаа биз дээ. Ийм хүн Шадар сайд гээд явж байх гэж арай дэндүү доромжлол, басамжил бишүү, Содбаатарыг шоронд нь явуульяа.

zochin [66.181.161.108] 2020-09-11 09:24:42

boon daguul jeepnuud buteesen yum baihgui boon chiregdel.hairan toriin mongo .toriin mongo uildagui gedeg

Зочин [203.169.48.150] 2020-09-11 07:08:04

Аймаг аймагтаа хариуцсан дарга нар гэж олон хүн бхад энэ сайд нар хотоос бөөн зардал чирэгдэл болж явж яадаг юм бэ. Я.Содбаатар очоод өвч ургуулаад, хадлан хадаж чадах биш

Зочин [202.131.230.114] 2020-09-11 06:33:45

Энэ хулгайч хулгайлчих юм юу байна гээ л явж байгаа даа та нар салаавч өгөөд хөөгөөд явуулаач наад ЖДҮ хулгайчаа

зочин [122.201.19.99] 2020-09-11 06:21:50

ЖДҮ-ийг хулгайч шоронд биш наранд тарвалзаад бгаа юм уууу Хүрэлсүхийн нүд сох шаажэээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.