Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох саналыг Засгийн газар дэмжлээ

Aдмин / Нүүр

Банкны салбарт эргэн төлөлт өндөртэй, нийгэмд эрэлттэй зээл бол орон сууцны 8 хувийн зээл. МАН УИХ-ын сонгуулийн өмнө ипотекийн зээлийн хүүг бууруулна гэж амлалт өгч сонгогчдоос багагүй санал авсан. Тэгвэл тэд орон нутгийн сонгуулийн өмнө зээлийн хүүг бууруулахаар зэхэж байна.
Ипотекийн 8 хувийн зээлтэй 73 мянган иргэн бий. Тэдний зээл 3,4 их наядаар хэмжигдэж байгаа. Өнгөрсөн сард арилжааны банкууд 1077 хүнд 74.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 57.3 хувь нь хөтөлбөрийн, 42.7 хувь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байгаа юм. Өнгөрсөн хугацаанд засгийн газар Монголбанкнаас гарсан ажлын хэсэг хүүг бууруулах боломжийг судлаад 6 хувь болгох боломж бий гэх дүгнэлт хийсэн байдаг юм.
Засгийн газрын хийсэн судалгаагаар зах зээл дээр 70 гаруй мянган орон сууц эзнээ хүлээж байгаа гэх. Нөгөө талдаа 180 мянган өрх орон сууцанд орох туйлын хүсэлтэй. Гэвч зээлийн санхүүжилт хангалтгүйгээс иргэд ипотекийн зээлэнд хангалттай хамрагдаж чадахгүй байгаа юм. Засгийн газар энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлбэл илүү олон айл өрх орон сууцанд орох боломж бүрдэнэ. Гэвч сонгуулийн өмнө хүү бууруулах нь иргэд, сонгогчдоос оноо авах хамгийн том боломж юм.
Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ.
Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах ажлыг судлахаар Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаанд саналаа танилцуулж, дэмжигдсэн бөгөөд ирэх сарын дундаас ипотекийн зээлийг зургаан хувь болгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
МАН 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно хэмээн тусгасан юм. Албан бус мэдээллээр одоо зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувь болгож шилжүүлэхгүй бөгөөд шинээр зээл авахад л хүүг зургаан хувь байх зохицуулалттай.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:45:08

EO1DKS http://pills2sale.com/ levitra nizagara

Zochin [150.129.141.151] 2020-09-15 08:13:45

Irgedee alag uzhee bolih heregtei. Songogdhiin tuld hudlaa yarij ntr. Adilhan buulga !!!!

Зочин [203.91.115.43] 2020-09-15 04:13:39

МАНыханы зээлийг 6 болгох юм биздээ. үнэхээр хөгийн новшнууд байх юмаа. ийм шаарнууд улс орныг зарах нь ойлгомжтой юмдоо

555 [124.158.120.10] 2020-09-15 01:58:17

өө хөөрхий ард түмний сонголт...!!!

1717 [49.0.171.112] 2020-09-15 00:42:55

Сонин юм ярьж байх юм аа , болохгүй болоод л төлөлт хийхгүй сунгуулж бна ,, хэн насаараа өртэй явахыг хүсэхийн , яахаараа ингэж иргэдээ ялгаж байдаг юм бэ ,адилхан л буулга

11111 [192.82.64.227] 2020-09-15 00:12:36

Ахмадаа алаг үзнэ одоо бид нарыг ингэж ялгавал арай биш ээ төр засаг минь шударга ёс хаана байна

Зочин [66.181.161.45] 2020-09-15 08:51:33

Харин тиймээ

Irged [192.82.77.60] 2020-09-14 23:09:04

M.kv-n hyazgaar tavihguigeer buh torliin oron suutsnii zeeliig shine huuchin ghgui 6% bolgoh heregtei

зочин [139.5.216.61] 2020-09-14 12:06:48

тэгж тэнэгтэхгүй шүү адилхан л бууруул ямар нь хохирч байдаг юм өөрсддөө зориулсан хууль батлаж ард түмнийг бодохгүй юм

Зочин [103.57.93.161] 2020-09-14 10:54:54

Юу яриад байгаам бэ яахаараа зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаа залуучуудыг ялгаварладаг юм арай л байна шийдэж өгөөрэй саналаа хүртэл өгсөн шүү

Zochin [202.9.46.172] 2020-09-14 08:28:19

5 ба 8 хувь гээл нэг захирамж гаргасан 5 хувь нь хэрэгжээгүй шүү.

Зочин [66.181.178.104] 2020-09-14 06:42:00

MAH иргэдээ ялгана шүү харж байгаарай

777777 [203.98.76.100] 2020-09-14 05:50:35

Хэрвээ одоо 8 хувийн зээлтэй байгаа иргэдийн зээлийг 6 хувь болгож бууруулахгүй юм бол ямар ч нэмэр байхгүй. Харин ч эсрэг юм болно.

Зочин [103.9.90.100] 2020-09-14 05:21:03

8 хуюийн хүүтэй зээл авсан иргэдийг энэ төсөлд хамруулна биз дээ хамаарахгүй гэх мэдээлэл яваад бх юм

zochin [43.228.129.86] 2020-09-14 05:19:41

Odoo zeeltei bgaa irgediin huu bagasaj 6 boloh ym bolov uu ene talaar todruulj uguurei , olon olon humuus nud ee chileej huleej bgaa sh tei , bayrallaa


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.