Бодлогын хүүг бууруулах, урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгсэл нэвтрүүлэх тухай

Aдмин / Эдийн засаг

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хуралдан (1) бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх; (2) урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд банкны салбараас эдийн засгийн бодит секторт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно. Тухайн шийдвэр, арга хэмжээ нь инфляцын зорилтыг хангаж, эдийн засгийн уналтыг сааруулан, улмаар сэргэлтийг дэмжинэ.

Жилийн инфляц 2020 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.7 хувьд хүрч буурав. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч, өнөөгийн бага түвшинд хадгалагдаж, ирэх жилүүдэд зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 эхний хагаст 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй, хүлээлтээс давсан огцом уналт боллоо. Гэхдээ мөнгөний болон сангийн бодлогын арга хэмжээнүүд, гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж, ирэх онд сэргэх төлөвт шилжихээр байна.

“КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр глобал эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас тогтвортой бус байгаа ч сайжирсан төлөвтэй байна. Энэ нь хөрөнгийн захын үнэ, эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны идэвхжил зэргээс харагдаж байна. Гэвч гадаад, дотоод эдийн засгийн цаашдын төлөв нь вирусийн тархалтыг хяналтандаа оруулахаас хамаарч байгаа тул тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа. “КОВИД-19” цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна. Цаашид ч банк, өрх, аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.


Сэтгэгдэл

Altantsetseg [122.201.19.99] 2020-09-15 03:05:05

Ene khan bank namaig hvvnees hvv bodoj tamalj bna minii orlogo buursan bi 12 saraar sungasan bolowch yridiin adil hvvnees hvv bodoj bvh mungiid min tsulmuj bna awtobusnii mungutei l vldej bna hoolnii mungu vldeehgvi tvreesnii mungu vldehgvi ard tvmen hetsvv bna

ЗОЧИН [202.126.90.109] 2020-09-14 08:03:30

МОНГОЛ БАНК БОЛ МОНГОЛЧУУДЫГ ШУЛЖ БООЛЫН АМЬДАРЛААР АМЬДРУУЛДАГ ГАЗАР БУСАД ХУВИЙН БАНКУУДТАЙ ХУЙВАЛДАН ИРГЭДИЙГ ХҮҮГЭЭР ДАРАМТАЛЖ СӨХРҮҮЛЖ БАЙНА ТӨР БҮХ МӨНГӨӨ ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛЖ ГАРГА , ТӨРИЙНХӨӨ БАНКАНД МӨНГӨӨ ХАДАГАЛ, ТӨРИЙНХӨӨ БАНКААР ЗЭЭЛИЙГ ХҮҮ БАГАТАЙ ГАРГААД Л БОЛОО ТЭГЭЭД Л БУСАД БАНКУУД ШУДАРГААР ӨРСӨЛДӨЖ ХҮҮГЭЭ БУУЛГАЖ ОРШИН ТОГТВОЛ ТЭР ЧАДАХГҮЙ БОЛ ДАМПУУРНА БИЗ ОДОО ЭНЭ БАНКУУДЫГ ӨРӨВДӨХ БИШ АРД ТҮМНЭЭ ӨРӨВДӨХ ЦАГ БОЛСОН


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.