Налайхын автозамыг хэсэгчилж хаана

Aдмин / Нүүр

Налайхын автозамыг хэсэгчилж хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд карантилагдаад ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20,9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад автозамыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн” гэв.

Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелээр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэнэ гэдгийг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал онцоллоо.

Налайхын автозамыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд хэсэгчилж хаах аж.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.169] 2020-09-14 13:20:15

Тэр харуулаад байгаа газрын зурагийг нь бүтнээр нь харуул даа.. сэтгүүлч ээ?

Иргэн [192.82.68.87] 2020-09-14 12:44:18

Нарны голтой дээр хурдан амжуул.яст мэлхийн хурдаар бүү хийцгээ.тэрэлжийн замаар голдуу ихэс дээдэс л явдаг биз дээ.

залхаж байна. [192.82.72.87] 2020-09-14 09:37:11

Дахиад түгжрэл


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.