Яндан хөөлөх зааварчилгаа

Aдмин / Нүүр

Уламжлалт болон төслийн зуухны янданг хэрхэн хөөлөх вэ?

1. Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ.
2. Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортогийг хийнэ.
3. Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана.

Ханан пийшинг хэрхэн хөөлөх вэ?

1. Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана.
2. Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ.
3. Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрт нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна.

Анхаарах:
1. Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.
2. Хэрэв яндан элэгдэж, нимгэран ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.
3. Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй.

Хүн бүр хариуцлагатай байж дээрх зааврыг ягштал мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай.

Мэдээлэл авах утас: 70119400

Эх сурвалж: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо


Сэтгэгдэл

Ха ха [202.55.188.87] 2020-09-15 01:54:52

Баашин дээрээ муур аваад гар янданлуугаа хий муу золигийг .. баашингаасаа хухдан буугаад гүү пийшингийнхээ аманд шуудай тос муу золиг гараад ирнээ хананд 3 удаа сав ..үйлдэлийг 3 удаа давт ... галаа түлээд үз

Зочин [103.10.21.56] 2020-09-15 01:25:54

ЗГ аас арга хэмжээ авя байгаа ч гүйцэтгэх шатандаа учир дутагдал асар их байгаагаас УТАА арилсан ч нүдэнд үл үзэгдэх химийн хортой нэгдлүүд агаарт гэрт тархаад угаартах хордох эрүүл мэндэд нөлөөтэй асуудлууд үүсээд байгаа юм биш биз Өчигдөр орой автрбусны буудал дээр зогсож байхад тэр орчинд эвгүй гашуун эхүүн үнэр агаарт тархаж амьсгалахад хэцүү санагдаж ам хамар гашуу оргиж тэнд удаан зогсох хэцүү байсан Манай саяхан авсан түлшнээс ийм үнэр гарахгүй л байна Одоо ч манайх түлж л байна Ном журмын дагуу түлэхэд ямар ч асуудал алга Зарим НЭГ ТҮЛШИНД АСУУДАЛ БАЙГАА БОЛОЛТОЙ Ард иргэдийн эрүүл мэнд амь насны төлөө УТААГҮЙ БОЛГОХ зорилгыг ГҮЙЦЭТГЭХ ШАТНЫХАН НАЙДВАРТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ хэрэгжүүлэхгүй байна .АСУУДАЛ ҮҮСЭХЭЭР АРГАЦААСАН ХААЦАЙЛСАН АРЧААГҮЙ байдлаар асуудалд хандаж байна .ИХЭНХДЭЭ ИРГЭДИЙГ БУРУУТГАСАН БАЙДЛААР ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МАШ ӨНДӨР ХАРИУЦЛАГА ШААРДЛАГА ТАВИХ ХЭРЭГТЭЙ.Тэд нийслэл хотоо утаагүй ард иргэдийг АЮУЛГҮЙ ЧАНАРТАЙ НАЙДВАРТАЙ түлшээр хангах үүрэгтэй

Иргэн [202.179.21.218] 2020-09-14 11:31:48

Яндан хөөлөх нь эрүүл мэнд ,эдийн засаг аль алинд нь чухал болохыг хүн бүр ойлгож байвч зориулалтын угсардаг үет хөөлтүүр олдохгүй буюу хийж чадахгүй байдгийг бизнесийнхэн анхаарч гаднаас оруулж ирэх юмуу үйлдвэрлэж олонд түгээвэл сайн хэрэг болно Бас хөнгөн чанарын хямд төсөр шат чухал байдаг.Одоогийн худалдаанд буй шат нь 2ОО-3ОО мянга байгаа нь олон нийтэд арай л үнэтэй тусаад байгаа юм.Эдгээрийг шийдвэл олон хүнд тус болно шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.