ОХУ Беларусьт 1.5 тэрбум ам.долларын зээл олгоно

Aдмин / Гадаад мэдээ

СОЧИ. /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар ОХУ-ын Сочи хотноо уулзаж, ганцаарчилсан хэлэлцээ хийлээ. Беларусьт ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд Путин, Лукашенко нарын энэ удаагийн уулзалт жагсаал эхэлснээс хойш биечлэн хийсэн анхны уулзалт байв.

Хэлэлцээ дөрвөн цаг гаруй үргэлжилсэн байна.

Беларусийн Төрийн мэдээллийн БелТа агентлагийн мэдээлж байснаар, уулзалтын үеэр хэлэлцэх сэдвүүдэд хоёр талын хамтын ажиллагааны одоогийн байдал, хэтийн төлөв, холбоотны харилцаа, олон улсын асуудлууд болон бүс нутгийн байдал, түүнчлэн шинээр гарч ирж буй сорилтууд хамтран хариу арга хэмжээ авах асуудлууд багтжээ.

Хэлэлцээний дүнд баримт бичигт гарын үсэг зурах эсвэл хамтарсан хэвлэлийн хурал хийхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдээлсэн юм.

Хэлэлцээ эхлэхийн өмнө хоёр удирдагч хэд хэдэн мэдэгдэл хийжээ. ОХУ Беларусьт 1.5 тэрбум ам.долларын зээл олгоно гэж Путин мэдэгдсэн байна. Тэрбээр Үндсэн хуулийн шинэчлэл хийнэ гэсэн Беларусийн Ерөнхийлөгчийн амлалтад сайшаасан хариу өгчээ. "Үндсэн хуулийн талаарх ажлыг эхлүүлэх таны саналыг бид мэдэж байгаа. Энэ бол логиктой, цаг үеэ олсон, оновчтой ажил гэж бодож байна" гэж Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ.

Үүний сацуу тэрбээр Беларусийн иргэд улс орондоо үүссэн нөхцөл байдлыг бие даан шийдэх ёстой гэдгийг хэлсэн байна. "Та бидний байр суурийг сайн мэдэж байгаа. Бид беларусьчууд гаднаас ямар нэгэн өдөөн хатгалгад авталгүй, харилцан яриа хэлэлцээ хийж, энэ нөхцөл байдлыг тайван замаар цэгцэлж, ажлаа хэрхэн зохион байгуулах талаар нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө байгаа" гэж Путин хэлжээ.

Тэрбээр мөн цэргийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэж амласан байна.

Лукашенко мөн Путинд “болон бүх оросуудад” ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дэмжсэнд талархлаа илэрхийлжээ. Тэрбээр Беларусьт болж буй үйл явдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй мэдээлэхээ амлав. Үүнээс гадна, Лукашенко мөн эсэргүүцлийн ажиллагаанд гадны зарим хүчин оролцсон талаар дахин цухуйлгажээ.

Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль наймдугаар сарын 9-нд болсон билээ.Тус улсын сонгуулийн хорооны мэдээллээр, Александр Лукашенко 80 орчим хувийн санал авч, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Гэвч урьдчилсан дүнг танилцуулсны дараахан тус улсад олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлж, өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм.


Сэтгэгдэл

Орос ах [202.55.188.90] 2020-09-15 11:50:36

Монголд бол 1сая доллар ч зээлээр өгөхгүй.

absanaa sanah heregtei de. [64.119.23.140] 2020-09-15 12:24:45

zondoo l ogdog ch dee.odoo ortoi bgaa ch dee..

Зочин [98.253.30.34] 2020-09-15 02:10:48

Putin ooriinhoo arhichin ajilguichuudee ood tatsan n deer bsn iymdaa ene mongooroo. Ugaasaa neg ih aihavtar mongotoi ch bish Orosuud.

Иргэг [66.181.161.31] 2020-09-15 01:35:27

Дархнгуйлч нарын үйлдэл Өмнө Украйнд өөрийнмхүнээ тогтоохмгэж 4тэрбум 2014 онд өгсөн Одоо тэр нь сураггүй Оросын ард түмэн өрийг нь төлсөнсбайх Диктаторууд даган баясагчдад иргэдээ иргэдийн эрх чөлөөг бодох сэтгэл байхгү Иргэдээ мал шигхариулаад хашихаа бодддог Бас үргэлж ард түмнэсээ айдаг Манай 3 ийм нийгмийг хүсэж бид хүлцэнгүй харж байгаа нь мөш буруу шүү

Зочин [202.179.27.105] 2020-09-15 01:15:40

ЮҮ ЮҮГҮЙ УНАЖ БУЙ ХҮНД 1,5 ТЭРБУМ ДОЛЛОР ӨГДӨГ НЬ ЯАЖИЙХААН БОЛ ...

Зочин [202.21.127.238] 2020-09-15 01:14:55

Путин ах ажилтандаа үүрэг өгч байгаа мэт баавартай сууж байна даа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.