Т.МӨНХСАЙХАН : ХӨСҮТ-ийн шинэ лабораторийг удахгүй ашиглалтад оруулж, орны хүрэлцээг 2 дахин нэмэгдүүлнэ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 15-ны хамтарсан уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны Доктор, профессор Д.Нямхүү хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү танилцуулгандаа “ХӨСҮТ нь Монгол Улсын хэмжээнд 583 дархлаажуулалтын нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашиглан, вакциныг чанартай хадгалж тээвэрлэн түгээдэг. ХӨСҮТ нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тарилгатай халдварт өвчин, дархлаажуулалтын 2021-2030 оны стратегийг хэрэгжүүлэх тал дээр ажиллаж байна. Манай улс өнөөдрийг хүртэл вакцинжуулалтад хамрагдсанаар халдварт саа өвчнийг, Улаан бурхан өвчний тархалтыг зогсоож чадсан билээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Ковид 19-н оношилгоо, шинжилгээг давтагдсан тоогоор 59208 хүнд хийж, 311 нь эерэг үзүүлэлттэй гарч эмчлээд явж байна. Ковид-19 бэлэн байдлыг хангах хүрээнд 250 орыг бэлдэж, эрчимт эмчилгээний сургалтын модуль боловсруулж, долоон аймгийн лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгээд байна. Эрүүл мэндийн сайдаас одоо байгаа 250 орыг 450 болгон нэмэгдүүлэх чиглэл өгч, дэмжлэг үзүүлж байгаа. Бид орны тоог нэмэгдүүлж, эмч нараа бэлтгэх, нөөцөө улам сайжруулахаар зорьж ажиллаж байна. Аливаа байгууллагын хөгжил нь тэнд ажиллаж буй баг хамт олны чадавх, хариуцлага, хамтын ажиллагаанаас ихээхэн хамаардаг тул бид хичээн ажиллаж ирэх эрсдэлийг хохирол багатай давахад анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.



Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан ХӨСҮТ-ийн хамт олонд баярлалаа. Халдварт өвчний эрт илрүүлэг, ялангуяа хавьтлыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг өөрчилж, зөв тогтолцоо руу оруулах цаг болсон. Нэгж рүү, зорилтот бүлэг рүү чиглэх шаардлагатай. Энэ тал дээр ХӨСҮТ өндөр үүрэгтэй ажиллах ёстой. ЭМЯ бодлогоор сайн дэмжиж өгнө. Цаашид өрх, сумын төвшинд халдварт өвчнийг эрт илрүүлэх тал руу анхаарч ажиллана. Эрүүл мэндийн байгууллагууд шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн худалдан авалт ихээхэн хийдэг. Тухайлбал GeneXpert -р 21 аймгийн лаборатори хангагдсан. Гэтэл түүнийг бүрэн хүчин чадлаар ашиглаж байгаа эсэх, хэрэглээ болгох тал дээр удирдлагууд хир хяналттай ажиллаж байгааг анхаарна. Өөрөөр хэлбэл худалдан аваад орхидог биш, тэрийг ашиглах хэрэглээ болгох тал дээр дутагдалтай байна.
Олон жил ашиглалтад оролгүй царцсан ХӨСҮТ-ийн Био лабораторийн барилгыг ашиглалтад яаралтай оруулах үүднээс Засгийн газар, Эрүүл мэндийн Яамнаас тохижилт, үйл ажиллагаатай холбоотой 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэлтээр баталж өгсөн. Энэхүү гуравдугаар зэрэглэлийн BSL-3 лаборатори нь 8568 м2 талбай, 5 давхар барилга удахгүй ашиглалтад орох гэж байна. Тус гуравдугаар зэрэглэлийн лаборатори ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн боломж нөөц, Ковид-19-ийн эсрэг эмчилгээний орны хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Одоо томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Ирэх аравдугаар сарын 01-ээс эхлэн томуугийн вакцинжуулалтууд хийгдэж эхэлнэ. Энэ жил онцгой үе давхцаж байгаа тул үндэсний төв бас нэлээн анхаарах шаардлагатай” хэмээн онцлов.


Сэтгэгдэл

Зочин [122.201.19.99] 2020-09-15 21:33:58

Мөнгөтэйл бол баян пацаанууд сайд хийдэг цаг иржэээ Мөнхсайхан бол нус шүү дэээ

Zochin [109.89.151.254] 2020-09-15 19:29:52

Yynd zartsuulagdax estoi baisan ix nayadaar yarigdax gadaadiin koronad zoriulsan mongon tuslamjiig said asan avgai baruun solgoigyi tsatsaj uramshuulal nereer zyi bus ashiglasang yagaad tuxain yed ni oroo nemeegyi laboratoriig odoo boltol ashiglaltand oruulaagyig xondoj yarixgyi onoodor yamar tuslamj xorongoor yaj nemegdyylne gej todorxoigyi yum yarij xelj suuna ve ?

Иргэн [202.126.89.75] 2020-09-15 16:57:28

Энэ НЯМХҮҮ чинь сонгон шалгаруулалтандаа ороод унж ялагдчихаад одоо захирал хийгээд яваад байхыг болж байгаа юм уу. САЙД АА. Материалыг нь шалгаад үзээч


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.