Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг Дархан-Уул аймагт хөгжүүлэх чиглэл тусгагдсан.

Энэ хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус газрын холбогдох удирдлагуудын хамт “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн гангийн үйлдвэр, нойтон баяжуулах үйлдвэр, Төмөртолгой уурхай, Төмөртэй уурхай, баяжуулах үйлдвэрүүд, шинээр ашиглалтад орсон CDE угаах үйлдвэрийн үйл ажиллагаа болон Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд баригдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцлаа.

Монгол Улсад “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах” үндэсний хэмжээний томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК хэрэгжүүлж байгаа билээ.

Уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлснээр Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгож хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, Монгол Улсад жижиг дунд үйлдвэр хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, барилгын материал болон орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулах, аймаг орон нутгийн дэд бүтцийг сайжруулах гэх зэрэг олон ач холбогдолтой үндэсний бүтээн байгуулалт болох юм.

Мөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бататгаж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, менежментийн удирдлагыг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Zochin [119.40.98.177] 2020-09-16 00:09:47

Энэ үйлдвэрийг төр мэдэлдээ аваач ээ. Үндсэн үйлдвэрүүд төрд байж төрийн бодлого зөв явна ш дээ. Одоогийн энэ үйлдвэр, Хөтөлийн үйлдвэр зэрэг чинь 1 хувийн компанийн мэдэлд ямарч үнэ төлбөргүйгээр шилжсэн байгаа биз дээ. Дархан хот чинь барилгын материалын бүх төрлийн гадны хараат бус үйлдвэртэй хэвийн ажилладаг газар байсныг өмч хувьчлал нэрээр тасалж аваад одоо ажилладаг юм байхгүй тэр үеийн ажиллаж байсан хүмүүс нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, ихэнх нь талийгаач болж, түүх болон үлдэж дээ. Даанч харамсалтай. Төр гэдэг үүнийг л зөв явуулах, бодлоготой байх ёстой. Одоо л энэ засгийн газар эхлэх ёстой. Асуудлыг цогцоор нь харж шийдвэрээ зоригтой гаргах нь зөв. Үүнд шунал багатай, мэргэжлийн, туршлагатай удирдах зөв боловсон хүчнээр бүрүүлэх учиртай. Одоогийн төр түүнийг залгамж халаа нь "цүнх баригч, долдой" нараар, бас ардчлалын үед төрсөн баячуудын үр хүүхэд, төрөл саднаар дүүрээд байна гэж харагддаг. Яана даа гэж бодогдох юм.

Ммр [66.181.184.36] 2020-09-15 11:57:57

Ямар хуцдаг юм бэ төрөөс хулгайлсан үйлдврийгээ буцааж аваач

ЗОЧИН [192.82.78.250] 2020-09-15 10:10:12

ЕС ХҮРЭЛСҮХИЙН ЗОВЛӨХӨӨР БОГИНОХОН ХУГАЦААНД АЖИЛЛААД Л ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХЬЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА БОЛЧИХ ЮМДАА, ЭНЭ 2 НИЛЭЭН ЮМ ХУСАХААР НИЙЛЖ ДЭЭ.

Зочин [59.153.87.160] 2020-09-15 09:38:48

ЭНЭ ЦЭНГЭЛ ГЭГЧ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ УЛИН ХУЦАЖ БАЙХ ЮМ ЮУГАА ХАРСАН ХУЛГАЙЧ ВЭ ЭНЭ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭДИЙГ ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛЪЯ

zzиймэрхүү [202.55.188.46] 2020-09-15 09:34:29

Явдаг жорлонгууд төрд дүүрлээ

1000 [202.72.247.58] 2020-09-15 08:12:12

Ийм эрээ цээргүй хүмүүс төрд байхад МУ хөгжихгүй ээ. Бидний сонгосон хүмүүс ийм л хүмүүсийг албан тушаалд тавьж дээ. Яана даа...

Сс [202.55.188.82] 2020-09-15 08:05:03

Хөөе наад Цэнгэл гэж нөхөр чинь жинхэнэ авилгач мөнгөнд дуртай нөхөр шүү. Шунал гэж аймаар шүү. Холхон байгаарай. Тээврийн газар дарга бхад нь уулзаж бсан шууд 70саяыг нэхэж бсан.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.