Цахилгаан хөдөлгүүртэй машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Aдмин / Нийгэм

Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал бензин хөдөлгүүртэй 407712, дизель хөдөлгүүртэй 129858, цахилгаан хөдөлгүүр бүхий 306, хийн хөдөлгүүр бүхий 13641 тээврийн хэрэгсэл байна.

Цахилгаан хөдөлгүүртэй машин хамгийн бага буюу 306 байгаа юм. Цахилгаан хөдөлгүүртэй машин нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох давуу талтай юм. Байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Батболд 2017 оны А/613 дугаар захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж эхэлсэн. 2017 оны А/614 дүгээр захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг авто зам ашигласны төлбөрөөс 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн билээ. Одоо ч энэ захирамж хэрэгжиж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2020-09-16 02:28:46

солиорчих юм аа. энэ тэнэглэлээ болиоч тэнгэр үзэг цаашаа хар тэр муу тэтгэвэртээ гарчисан эхнтөр зайлаа. замын дүрмийг там болгоод хаячихлаа.

Иргэн [192.82.68.87] 2020-09-15 13:14:16

Битгий тэнэг .түгжрэл үүсгэхгүй гэж л дугаарын хязгаарлалт хийсэн юм ш дээ. Зөв мэдээлэл өгч бай үүнд шатахуун цахилгаан хөдөлгүүр ямарч падгүй.

Зочин [43.242.241.154] 2020-09-15 11:14:39

Дугаарын хязгаарлалт чинь замын түгжирлийг бууруурах гэж зохион байгуулсан ажил биздээ түүнээс биш шатахууны ангилал агаарын бохирдол хамаагүй биздээ эсвэл хэн нэг дарга нь баахан цахилгаан машин оруулж ирээ юу одоо байгаа 300 машин нь дугаарын хязгааргүй явахаар түгжирэхгүй хэрэг үү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.