Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
“BLUE SKY”
09:00 цагт: БОАЖЯ-наас “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” зохион байгуулна.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
10:00 цагт: Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлцүүлэг болно.
“БАЯНХОШУУ БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ”
10:00 цагт: “Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” өдөрлөг болно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
“BLUE SKY”
11:00 цагт: Хэнтий аймагт байгуулж буй Түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын талаар мэдээлэл өгөх хэлэлцүүлэг болно.
ТӨРИЙН ОРДОН
14:00 цагт: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл