ХЗБХ “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Aдмин / Эдийн засаг

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны анхны хуралдаан өнөөдөр /2020.10.01/ 15 цаг 55 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Хуралдаан эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.6-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь дуудаж, танилцууллаа.

Уг тогтоолын төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгасан байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хавсралтаас хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Иймд “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Алтанцэцэг [66.181.161.40] 2020-10-02 12:35:29

Би нэгэнт МАНыг сонгож та нарын төоөө өгсөн минии бодлоор та нар бол ажилаа сайн хийдэг ардчилсан намын чингис мэтийн бондуудыг төлөх гэж зовж байгаа одоогын уих ын гишүүд бол бүүр өмнөх үеиин гишүүдээс илүү маш хүнд ачааг үүрч байгаа ковид гэх мэт харамсалтай нь женко мэтүүдээс эхлээд ардчилсан намын хулгайчууд зарим нэг тэр битгий хэл жирийн ард иргэд ч байна ард иргэдээ та нар төр засагаараа хошногоо арчуулах гээд байгаа юмуу та нарын төлөө халамжыг хавтгайртал нь өгсөн шү өөр та нар яалгах гээд байнаа Хүрэлсүх сайд маань өөрийгөө муу хэлүүлэн байж хүүхдйин мөнгийг 100 болгож 6 сар өгөө биз дээ бас зөндөө сайн юм хийсэн шүү та нар Хүрэлээ сайдыг дандаа яагаад муу хэлж байдаг юм бэ энэ хүн монгол төрд муу юм хиигээгүй шү

Алтанцэцэг [66.181.161.40] 2020-10-02 12:20:37

Та жонхуугын эрх мэдэлийг хязгаарлаарай эс тэгвээс шүүхээр далайлгаж та нарыг ч дарангуйлах санаатай байна шүү Бямбацогт даргаа барын бамбарыг бага дээр нь гэдэг одоо жонхуу болерөнхийлөгчийн сонгуульд дахин ялах гэж улаараад байгааг бүгд харж байна уих ын чуулган дээрээс та нарыг доромжилж байгаад явлаа дээлйин өнгө архины савлагаа бас юун кемприжийн хөтөлбөр энэ янхан өөрөө хүүдэдгүй юмуу иргэн би анх учрал гишүүнээсээ энэ тухай сонсоод кемприжийн хөтөлбөрийг үр хүүхдээ бодоод баярлаж байлаа архины савлагаан дээр анужин гишүн хэд зөв байсан хэзээ байтлаа ерөнхийлөгч уих ын үил ажиллагаанд оролцох ёсгүй Энэнйи оронд бодохнээ Элбэгээ маань дээр байжээ Энэ Элбэгээгээс дээрдэх юм алга гэж би бодож явдаг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.