Дэлхий дахинд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор хамгийн их буюу 338 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 36.7 сая давжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, халдварын улмаас нас барсан хүний тоо 5.5 мянгаар нэмэгдэж 1.06 саяд дөхсөн байна.

“Worldometers” цахим хуудасны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт 36 734 560 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан тохиолдлын тоо 1 066 339-д хүрчээ. Сүүлд 10 дугаар сарын 2-нд өдөрт хамгийн их буюу 330 340 тохиолдол илэрсэн байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, Хойд болон Өмнөд Африкт өдөрт хамгийн олон буюу 112 715 тохиолдол илэрсэн бол Европын бүс нутгуудад 96996 тохиолдол бүртгэгдэж, хоёрдугаарт бичигдэж байна. Харин Зүүн Өмнөд Азид 89 674 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан тохиолдлын тоогоор Хойд болон Өмнөд Америк тэргүүлж байна. Тэнд 2785 хүн халдварын улмаас нас баржээ. Хоёрдугаарт Зүүн Өмнөд Ази (1 158), гуравдугаарт Европ (944) бичигджээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.