Төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живж хоёр хүн амиа алдав

Aдмин / Орон нутаг

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн П /47 настай, эрэгтэй/, З /47 настай, эрэгтэй/, С/44 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай /согтуугаар/ малын эрэлд явж байгаад “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живжээ.

Онцгой байдлын албанд иргэн П эсэн мэнд гарч, иргэн З,С нар живсэн тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 12:47 цагт цагдаагийн байгууллагаас ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 10.12-ны өдөр иргэн З-ийн цогцсыг, 10.13-ны өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метр, 4 метрийн гүнээс иргэн С /47 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл

Энхээ [66.181.161.100] 2020-10-14 06:18:17

энэ 2 хүн чамд ямар хамаатай вэ?

ЗОЧИН [124.158.95.14] 2020-10-14 05:23:24

АВТОМАШИНТАЙ (СОГТУУГААР) ГЭЖ ТОДОТГОЖ ИРЭЭД Л БИЧСЭН БАЙХ ЮМ, СОГТУУ Ч БАЙ, ЭРҮҮЛ Ч БАЙ ТОГТООЛ УС ЧИНЬ АЮУЛТАЙ Ш ТЭЭ, ТЭР УУРХАЙГ ЭЗЭМШИЖ БАЙГАА КОМПАНИЙ 100% БУРУУ ШҮҮ, ХААЛТ, ХАШЛАГА ХИЙХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ, ИЙМ БАЙДЛААР ӨЧНӨӨН ХҮН, ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАС ЭРСДЛЭЭ. ХАРИУЦЛАГАГҮЙ КОМПАНИ ВЭ? ОДОО ТЭГЭЭД СОГТУУ БАЙСАН ГЭЖ ТЭР ТАЛИЙГААЧИД БУРУУДАХ ЮМ УУ ХААШАА ЮМ???ЭРҮҮЛ ХҮН ЦӨМРӨӨД ОРСОН Ч ГАРЧ ЧАДАХГҮЙ Ш ТЭЭ.

Зочин [122.201.31.217] 2020-10-14 21:35:51

Unen2

onom [119.40.98.106] 2020-10-14 04:01:48

Хэцүү хэрэг болжээ. Сэтгүүлчийг буруутгаад яахав. Ер нь бол анхаарал болгоомж илүүдэхгүй цаг үед байна.

Сэтгүүлч битгий балайраад бай. Хүн үхчихээд байхад чинь нэр төр хөөцөлдөөд. [202.131.225.53] 2020-10-14 03:51:16

Эмгэнэлтэй хэрэг гарчээ. Их эмгэнэлтэй. Гэтэл сэтгүүлч заавал "согтуугаар" гэж бичих хэрэг юу байв? Энэ хүмүүс чинь харамсалтайгаар нас барсан байна ш дээ. Сэтгүүлч ээ! Малын эрэлд согтуу хүн явж болдоггүй юм уу??? Танд ингээд явчихдаг ах дүү, хамаатан садан, найз нөхөд байхгүй юу? Талийгайчдыг эрүүл бус байсныг нь ЗААВАЛ заах танд ямар хэрэг байсан юм бэ? Балай сэтгүүлч вэ.

зочин [202.179.26.179] 2020-10-14 05:20:12

Согтуу хүний анхаарал болгоомж сулардаг, үүнээс л сэрэмжлүүлэхийг хүссэн биз. хүний мууд дурлаагүй байхаа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.