Ким Жон Ун: Хар салхинд өртөж хохирол амссан нутгуудад 25 мянган байшин, барилга барина

Aдмин / Гадаад мэдээ

Умард Солонгосын төрийн хэвлэлийн лхагва гарагийн дугаарт Ким Жон Ун хар салхинд өртсөн нутгуудаа сэргээн богоход тусалж, ирэх 5 жилийн хугацаанд 25 мянган байшин, барилга барина гэж амласан тухай мэдээлжээ. Энд мэдээлснээр тэрбээр саяхан Умард Солонгосыг дайрч өнгөрсөн хар салхинд хамгийн их хохирол амссан газруудын нэг болох Комдок суурингийн нөхцөл байдалтай танилцсан байна. Ким Жон Ун энэ үеэр “50 жилийн өмнө баригдсан байшин барилгууд одоо хүртэл байсаар байна” гээд, хүмүүс одоо ч ийм орон байранд амьдардаг талаар Засгийн газар нь мэддэггүй байсан" гэжээ. Мөн бүтээн байгуулалтын илүү санаачилгатай төлөвлөгөө хэрэгжүүлэхийг Ким Жон Ун цэргийн салбарынхандаа үүрэг болгосон байна.

Умард Солонгосын ардын арми, зэвсэгт хүчин тус улсын өмнөд бүсийн Хамгён аймгийн Комдок сууринд 2300 барилга барьж эхэлсэн, барилгын ажил 60 хувьд хүрсэн гэж байна. Харин Ким Жон Ун эдгээр шинэ барилгыг байгалийн гамшгийн нөлөөгөөр эвдэрч сүйдсэн барилгуудыг нураасан учраас л барьж байгаа гээд, ирэх 1 дүгээр сард зарлах 5 жилийн төлөвлөгөөндөө 2500 ширхэг шинэ барилга барихаар тусгаснаа ярьж, бүтээн байгуулалтын төлөвлөгөөндөө хувьсгал хийхийг уриалсан байна.

Барууны хэвлэлүүдэд Ким Жон Уны энэ мэт шүүмжлэлтэй хэлсэн үгсийн талаар “Сүүлийн үед тэрбээр Засгийн газрынх нь бодлого, үйл ажиллагаанд доголдоод байгаа асуудлуудын талаар илүү илэн далангүй, нээлттэй байх болсон” гэж бичиж байна. Мөн тэрбээр АНУ тэргүүтэй улсуудын хориг арга хэмжээ, цар тахлын нөлөө Умард Солонгосын эдийн засгийг хүндрүүлж магадгүй гэж олон нийтийн дэмжлэгийг авах зорилготой хэмээн ажиглагчид тайлбарласан байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:10:42

DKiAkw http://pills2sale.com/ levitra nizagara

ЗОЧИН [202.126.88.220] 2020-10-17 02:43:03

МАНАЙ УИХ-ЫН ГИШҮҮД,ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ХОЙД СОЛОНГОС ЯВЖ ТУРШЛАГА СУДАЛМААР ЮМ ЭНЭ ХҮН ЯМАР ИХ АЖЛЫГ НӨӨЦ БОЛОЛЦООГОО АШИГЛААД ХИЙЖ БАЙНА МАНАЙ ЭСЭРГЭЭР ГАДНЫ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ХАРЖ АНГАЙСАН УЛС БОЛЖ САЙН ТАЛЫГ НЬ ХАРЖ СУДЛАХ Л АСУУДАЛ ШҮҮ

Зочин [150.129.140.12] 2020-10-15 07:17:24

хужаагийн тоглоомын улсын "удирдагч" болж тоглож байгаа харгис жаал. ганц улстай харьцаж ганц улсаас бүхнээ авч ганц улсаар дамжуулан ертөнцтэй харьцдаг тусгаар улс гэж байхгүй. манай манчид юмуу хятадчид монголыг ийм улс болгох гэж их мөрөөддөг нэг өлбийсөн хулгайч хурандааг дарангуйлагч болгочоод л интернет тв-г хааж байгаад л засаг цаг нэвтрүүлгээ үзээл магтан дуулж уйлж суухыг мөрөөддөг. хувийн өмчийг үгүйсгэхээр зөвхөн баячуудын хөрөнгийг хураах тухай боддог гэтэл яг үнэндээ коммунизмын үед байсан шиг нам дагасан хэсэг бүлэг хүмүүс эд хөрөнгөтэй бусад нь шудрага хөдөлмөрлөж хөрөнгөжсөнч хураалгадаг, насаараа хөдөлмөрлөөд ганц хөргөгч авах хэмжээний хөдөлмөрөө шулуулж амьдардаг, ийм амьдарлыг үр хүүхдэдээ хүсдэг адгийн шаарнууд л одоо нам нам гэж далдаганаж гүйж байгаа.

Зочин [202.126.88.59] 2020-10-15 05:56:55

Дөнгөж 30гарсан залуу улс орноо удирдаад ард түмнээ орон сууцаар хангана гэдэг мундаг биш үү?улс оронд ямарч гамшиг өлсөглөн болсонч хэнээс ч царай алдаад байхгүй өөрийн үнэмшил итгэлээр улс орноо аваад явна гэдэг хэлэх үг алга да.манайхан бол өөрсдөө яаж улсаас татвар талөгчидын мөгийг үр ашиггүй өөртөө нааж баян болж таргалахаа бодно.гдний хүн ам манайхаас хэд дахин илүү.мааайх 3сая гаруй хүнээ өөдтэйхэн аваад явж чадахгүй л бна.хүн хүний бодол ухамсар өөр юм да.одоогийн засаг яаж ажилахыг харахаас өөр зам үлдсэнгүй дэ

Зочин [202.9.46.239] 2020-10-15 06:36:05

энэ дөчин настай. 1980 оны хүн. энэ хүн төрсөн оноо нуудаг.

Зочин [192.82.65.220] 2020-10-15 05:12:23

mundag heleh ug alga


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.