Д.Нямхүү: Таван хүний биеийн байдал нь хүндэвтэр байна
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү
улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр аравдугаар сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнүүдээс 4 тохиолдол илэрсэн.
Өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүйг хэллээ.
Үргэлжлүүлэн "Харин нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүн нь 50 настай, ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс 312 нь эдгэрч, эдгэрэлт 96 хувьтай байна.
Эдгэрсэн хүмүүсээс таван хүн сувилалд, 10 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 297 хүний бүх ажиглалт, тандалт нь дуусжээ.
Одоогоор 12 хүн коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-т эмчлүүлж байна.
Тэдгээр өвчтөнөөс таван хүний биеийн байдал нь хүндэвтэр, долоон хүний хөнгөн гэж үнэлэгджээ” гэв.
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх