PUBG mobile-ын дэлхийн шилдгүүд болох “DRS Gaming”, “141 Esports” баг тамирчид Монголд ирнэ

Aдмин / Спорт

ОУ-ын хэмжээний PUBG mobile -ын “PMIC-Улаанбаатар” тэмцээнийг “Steppe arena”-д энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнийг Монголын электрон спортын баг тамирчдын нэгдсэн холбоо зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр мэдээлэл өглөө.

“PUBG mobile нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн и-спортын шилдэг төрөл. Дэлхийн улс орнууд өөрсдийн хэв шинжийг агуулсан PUBG mobile-ын тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ төрлийн дэлхийн аваргын тэмцээнд манай улсын баг тамирчид өнгөрсөн жил түрүүлсэн амжилттай байгаа.

Бид олон улсын тавцанд улсынхаа нэрийг гаргах буюу монгол тамирчдын өрсөлдөх чадвартайг мэдүүлэх зорилгоор “PMIC-Улаанбаатар” гэх тодотголтой тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний эхлэл болгон энэ сарын 24-нд олон улсын жишигт нийцсэн тайз, дэлгэц, дуугаралтын тоног төхөөрөмжтэй “Steppe arena”-д зохион байгуулна. Үүнд “stream” гэх зэрэг технологиудын дэвшлийг харуулсан байдалтайгаар хийхээр ажиллаж байна.

И-спортын дэлхийн түвшний тамирчид Монголд ирж байгаагаараа энэ тэмцээн онцлог юм. Нийт 360 багаас шалгарсан шилдэг 16 баг энэ сарын 24-ны өдрийн тэмцээнд өөрсдийн биеэр ирж оролцох юм.

Дэлхийн аваргын дэд байрын шагналт “DRS Gaming”, Пакистаны аварга “141 Esports” гэх зэрэг багууд биднийг энд мэдэгдэл хийх үед Монголд газардаж байгаа. Эдгээр баг тамирчид манай тэмцээнд орох хүсэлтээ өөрсдөө ирүүлснээрээ онцлог байна" гэв.

Монголын электрон спортын баг тамирчдын нэгдсэн холбоо нь 2022 онд байгуулагджээ.

“Өмнөх жилүүдэд жижигхэн танхимд л 16 баг чихэлдэж суулгаж, тэмцээнд уралдаан зохион байгуулж байсан. Үүний үр дүнд баг тамирчид хоорондоо танилцсанаар дэлхийн аварга болох түвшинд ирсэн байна. Цаашид бид улсаа төлөөлөх тэмцээнтэй болъё гэж шийдээд уг тэмцээнийг зохион байгуулахаар зориг шулуудсан. Энэ ажлыг зохион байгуулахад Монголчуудын туслалцаа, дэмжлэг хэрэгтэй. Учир нь манай улсад и-спорт дөнгөж хөгжиж эхэлж байна.

Та бүхэн бүгд л мэдэж байгаа байх. “IHC Esports”-с бусад бүх монголын баг гадаад эзэмшигчтэй байдаг. Яагаад манай улсын групп, компаниуд и-спортын баг тамирчдыг ивээн тэтгэж, улсынхаа нэрийг олон улсад таниулах боломж байдаггүй юм бэ. Энэ замыг нээж өгөхийн тулд бид энэ тэмцээнийг зохион байгуулж байна” гэлээ.

Түүнчлэн PUBG mobile-ийн үндсэн хөгжмийг монгол үндэсний хөгжмийн дуугаралт оруулсан хувилбараар буюу ковер дууг гаргасан хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.