Монголын тамирчид гараар татах хүчний Азийн аваргаас гурван алтан медаль хүртжээ

Aдмин / Спорт

Монголын гараар татах хүчний холбооны тамирчид Киргизстаны Бишкек хотноо болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 30 орны 500 гаруй тамирчин оролцсон бөгөөд Монголын баг тамирчид гурван алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Тодруулбал, -110 кг-ын жинд гараар татах хүчний улсын дээд амжилтыг эзэмшигч, дэлхийн цомын гурван удаагийн аварга А.Чингүүн тус тэмцээнээс алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Алтан гадас” одонгоор энгэрээ цоолсон юм.

Үүнээс гадна 90.5 кг-д улсын аварга шалгаруулах тэмцээн дээр бүх жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Б.Төрбадрах, дэлхийн цомын аварга Т.Эрдэнэхүү нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Тамирчдыг Монголын гараар татах хүчний холбооны Удирдах зөвлөлийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга удирдан оролцжээ.

Дашрамд сонирхуулахад, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальд Модун Шанью хааны дүрсийг бэлгэдэн урласан байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [1.246.22.29] 2024-03-23 21:01:44

Fuck me Чингүүндээ баяр хүргэе

Зөч [66.181.181.27] 2024-03-22 22:39:58

Мундаг. Одоо тамирчин бүрд зуун сая төгрөг шагнах уу. Манай нэр дээр орох хүн олдоогүй юм бхйхдаа. Тэгсэн бол шагнал бүрө өснө.Мундаг шүү.

Зочин [66.181.176.101] 2024-03-22 21:27:33

Монгол хүнийг томсог мориндоо мордуулаад бүргэд бариулчихсан байх шив казах царайтай хүн суулгахгүй яасан юм бол

иргэн [103.57.94.104] 2024-03-22 18:56:11

модун шанью болон хүннү киргиз казакийн өвөг дээдэс болчихсон , манай түүхчид ажлаа сайн хийхгүй байна

Temuujin Batulzii [73.63.129.88] 2024-03-22 21:21:45

Uvug deedes n mun yum chine dee.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.