Дархан чиглэлийн Хар модот давааны араас Урьхан хүртэл замын 80-81 километрт зорчих хэсэг цөмөрчээ

Aдмин / Орон нутаг

Дархан чиглэлийн Хар модот давааны араас Урьхан хүртэл замын 80-81 километрт замын зорчих хэсэг цөмөрчээ

Энэ талаар ЗТХЯ-наас "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэгт суулт үүссэн.

Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Иргэд, тээвэрчид та бүхэн хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчихыг хичээнгүйлэн хүсье" гэв.

зураг

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам болгох бүтээн байгуулалтын ажил 2019 оны зургаадугаар сарын 17-ны өдөр эхэлж, дөрвөн жилийн дараа буюу 2023 оны арваннэгдүгээр сард хөдөлгөөнийг нээж байсан юм.

Хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, дөрвөн урсгалтай болгох ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк(ЕСБХБ)-ны 120 орчим сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлжээ.

Замыг өргөтгөх бүтээн байгуулалтын ажлыг таван багцад хувааж, Монголын болон БНХАУ-ын компанийн ажилтнууд гүйцэтгэсэн билээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:25

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:26:25

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ЗОЧИН [103.212.119.62] 2024-04-03 19:47:26

ИНЖЕНЕРИЙН ХУВЬД ХАРВААС ЯМАРЧ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ ШУУДУУ, ХИЙМЭЛ ТӨХӨӨРӨМЖ АЛГА. НОЙТОН ШОРООГООР ДАЛАН ХИЙЖ НЯГТАРШУУЛААХГҮЙ БНА. ЗТХЯ-ны САЙД АСАН ХАЛТАР, ТЭДНИЙ АВТОЗАМЫНХАН ГЭХ ХООСОН ТОЛГОЙ МУДАКУУД ХААНА БНА ВЭ. ЗАМЫГ ИНГЭЖ ХИЙДЭГГҮЙ ЮМ ДАА. ШИВШИГ, НҮДНИЙ БУЛАЙНУУД ХААНА БНА ВЭ,ХЭН ХҮЛЭЭЖ АВСАН БЭ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.