ӨНӨӨДӨР: “Хөдөлмөр эрхлэлт-2024” өдөрлөг болно

Д.Тулга / Эдийн засаг

Тавдугаар сарын 1-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.30-10.30 цагт: НДЕГ-т: Малчдыг нийгмийн даатгалд хамруулж буй талаар мэдээлнэ.

10.00-15.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

-Засгийн газрын хуралдаан болно.

10.00-12.00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт” хэлэлцүүлэгтэй. Утас: 7611-3207.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

  • 10.30 цагт: "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаар МСНЭ-ээс хэвлэлийн хурал хийнэ. Утас:9111-8403.
  • 11.00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн АН-аас мэдэгдэл хийнэ.
  • 11.30 цагт: Химийн хортой бодисын хууль бус зөвшөөрлийг БОАЖЯ-наас Эмээлтийн суурьшлын бүсэд олгосон нь Үндсэн хуулийг шууд зөрчиж байгаа талаар мэдээлнэ.
  • 12.00 цагт: Иргэн Б.Цэгмэд ЦЕГ-ын хийсэн мэдээлэлд хариу тайлбар хийнэ.

11.00 цагт: Монгол Японы эмнэлэгт: Монголд эмчлэгддэгүй цусны өвчинг генийн эмчилгээгээр эмчилж эхэлж байгаа мэдээлж, цусны өдөрлөг болно. Утас: 9111-8318.

11.00 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд: Олон улсын оюуны дасгалжуулагчдын холбоог үүсгэн байгуулагч, дэлхийн №1 оюуны дасгалжуулагч Роберт Ра болон Монголын дасгалжуулагчид Мега үсрэлт үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Д.Сүхбаатарын талбайд: Хуульчдын өдөрлөг болно. Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Утас: 9806-6116.

-Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбар нээлтээ хийнэ.

-“Мишээл Экспо” төвд: “Хөдөлмөр эрхлэлт-2024” өдөрлөг болно. Утас: 8805-8053.

Соёл урлаг:

16.00 цагт: “Новотел” зочид буудалд: “Playtime” хөгжмийн фестивалийн талаар мэдээлнэ.

17.00 цагт: "Ганзам" палас"-т: “Цагаан лавай” чуулгын жуулчдад зориулсан 2024 оны зун цагийн “Nomadic Legend” тоглолтын нээлтттэй. Утас: 9161-6641, 9905-4487.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.113.143] 2024-05-01 18:12:59

Ажил хаана бна Сонгуул Шоу!!!!!!??????


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.