Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Д.Тулга / Улстөр

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр болоод байна. Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатараас, Ц.Элбэгдорж Сан Францискогоос “харилцан ярилцаж” байна.

Уг нь сонгууль хаяанд ирчихсэн. Гэхдээ сонгуулиас ч илүү ноцтой, анхаармаар явдлууд энэ хоёр хүний “харилцан яриа”-нд яваад байна.

Тэд 2024 оны гуравдугаар сарын сүүлчээс бие бие рүүгээ довтолж эхэлсэн. Сар гаруй болж байна. Энэ хооронд ноцтой асуудлаар хэн хэн нь хэд хэдэн удаа “үг” хэлсэн.

Эхлээд С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн тухай яригдсан. Эцэстээ эрүүдэн шүүсэн гэх хэрэг, түүнд холбогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал болоод байгаа юм.

Хоёр долоо хоног орчмын өмнө Ц.Элбэгдорж “Зүгээр улс” нийтлэлдээ “Монголд алуурчинг ивээлдээ авдаг Ерөнхий сайд хэрэггүй. Тийм зорилготой бүтэц ч хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн ажлын хэсэг ч гэж хаана байх вэ. Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улс төр биш хууль үйлчлэх учиртай. "Хамжигчаа битгий нэрлэ, би чамайг шоронгоос суллана. Захиалагчаа бүү зарла, чамд бид мөнгө өгнө. Ардах хүнээ хэлэх хэрэггүй, та нарыг алуурчин биш болгоно." Ингэж гуйгаад байхад ямар ч гэмт хэрэгтэн тийм эрхэмд зөвшөөрөлгүй яах вэ. Хүн биш хөшөө, амьдад нь биш алагдсан хойно нь хайрладаг хайр хэнд ч хэрэггүй. Монголд хүн алдаг төр хэрэггүй. Цааз хэрэггүй. Хүн алах эрхийг төрөөсөө түүхээсээ халсан бид, хүн алсан хүнийг хайрлаж халамжилдаг засагтай боллоо” гэж бичсэн байв.

Харин түүнээс долоо хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, С.Зоригийн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулсан.

Ойр ойрхон гарч буй мэдээллээс харахад энэ ажлын хэсэг нь эрүүдэн шүүсэн асуудлыг олон улсын хүний эрхийн кэйс болгохоор зорилготойгоор ажиллаж байх шиг байгаа юм.

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр ч Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярьжээ. “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг олон улсын болон үндэсний эрх зүйн механизмын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ” гэж Засгийн газрын албан мэдээлэлд дурдсан байна.

Гэхдээ албан ёсоор мэдээлээгүй ноцтой үг тэр хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас гарчээ. Тэрээр “Ц.Элбэгдорж над руу л дайрах хэрэгтэй. Ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид руу тролл багаа чиглүүлж байна. Хүн бүхэн хараад, мэдээд байна. Хүний эрхийн хорооныхныг утасдаж дарамталж байна. Шүүхийнхэнд “Ач санаарай” гэж хэлж байна. “Нууцыг чинь мэдэж байгаа шүү” гэж намынхаа залуу үеийг мохоож байна. Өөрийнхөө өмнөөс залуусаа шатрын хүү шиг түлхэж байна. Тэр хүн уурласан ч, уйлсан ч би зогсохгүй. Хийсэн үйлтэйгээ өөрөө л тулах хэрэгтэй. Энгийн нэг эмэгтэйн амьдралыг там болгож, хилсээр хэлмэгдүүлж, хийсэн хэргээ нуух гэсэн үйлдлийг нь дарж, би эс үйлдэл хийхгүй. Б.Хурц гуай ч гэсэн, одоо хангалттай. Ажлын хэсгийн гишүүдийг айлгах үйлдэл хийж байна. Дахиж ийм үйлдэл хийвэл төр хөдөлнө шүү. Тэр хүн ингэж байхаар “Улс төрийн захиалга, даалгавар гүйцэтгэсэн” гэдэг үнэнээ ярих хэрэгтэй” гэсэн байна. Энэ маш ноцтой юм. Учир нь тэрээр “Шүүх, прокурор, цагдаа, ХЭҮК-ынхон, бас Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёрын дарамтад өртөж байна” гээд хэлчихжээ. Ингэж шууд ойлгогдож байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.72.243.182] 2024-05-10 16:44:01

Энхбатыг хилсээр авчирч амь насаа бүрэлгэхэд хүргэсэн хүн ардын баатар болоод байхаар ч Хүний эрх мэрх гэж яриадд яахав дээ

Зочин [202.126.88.200] 2024-05-07 14:53:44

Алуурчинг сулалдаг төр хэрэггүй ээ.3 шүүх худал шүүсэн болж бна уу????Данс индэр дээр хов худал ярихаас хэтрэхгүй бна.

Иргэн [59.153.86.144] 2024-05-06 09:31:25

Шударга байх нь их олон дайсантай болдог ч эцсийн үр дүн заавал гарна. Монголын ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгааг харж байна аа. Танд амжилт хүсье.

Зочин [103.212.119.205] 2024-05-07 01:29:31

Bi bol Enkhtaivan Bi orshino hairand geed nadruu dairaad baina OyunErdeneeee

ЗОЧИН [202.126.88.175] 2024-05-06 09:22:46

ЭЛБЭГДОРЖ БОЛ ХУУЛЬ ШҮҮХИЙГ АТГАЖ БАЙСАН НЬ ҮНЭН ЦЕГ-ЫН ДАРГА САН БААТАРЖАВ БОЛ БАС ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БАЙСАН ТЭГЭХДЭЭ ТЭР БАС МАН-Д Ч ҮЙЛЧИЛЖ БАЙСАН 2 ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ БАЙСАН ГЭХ МЭТЧИЛЭН ТАГНУУЛ ЦАГДАА ШҮҮХИЙГ ӨӨРИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛУУЛЖ БАЙСАН ҮҮНИЙГ НЬ МАН МЭДЭХГҮЙ ӨӨРИЙН ХҮН МЭТ БОДОЖ ЯВАА МӨН ДОТООДЫН ЦЭРГИЙН ДАРГА АМГАЛАН Ч МӨН Л ЭБИЙГН ГАР ХӨЛ БАЙСАН НЬ ҮНЭН

PKZNY [124.158.112.138] 2024-05-05 23:12:16

Дангаараа 8 жил төр барьсан МАН худлаа ярихаас цаашгүй. Мэдээд нотлоод байгаан бол барьчихаач. Ард түмнийг тэнэг гэж бодоод байна уу?

ЗОЧИН [202.126.88.175] 2024-05-06 16:20:03

АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ХАРИН ЧИ БОЛ БҮҮР УСАН ТЭНЭГ ЮМ БАЙНА

Зочин [45.117.35.22] 2024-05-05 22:46:45

МАН-ЫНАМ НЬ АЛТ ШИГ АЖИЛ НЬ ШАЛ ӨӨР Ж:ӨМНӨГОВЬД БАРЬСАН ТӨМӨР ЗАМ НЬ ОДОО БОЛТОЛ АШИГЛАЛТАХД ОРООГҮЙ-

Зочин [66.181.179.86] 2024-05-05 19:47:40

Tarvaga hurtsiin umnu mongol tur buhiih uchirgui

Зочин [103.212.119.205] 2024-05-05 22:16:03

Donor bolgoson tulburuu uguuch Elbegdorjooo Bayan aild berluulj uguuch

Зочин [202.126.90.146] 2024-05-05 19:36:00

Элбэгдорж гэмтэй хүн гэж л үйлдлээс нь уншигдаад байгаам даа

Зочин [66.181.179.13] 2024-05-05 17:52:07

Үнэхээр төр байгаа бол хөдлөх цаг болсон байхаа

Зочин [103.212.119.205] 2024-05-05 19:11:18

Yag zuwww Iiim olon hohorogchidtoi OyunErdeneee huurtchiwdaaa balainuudad

Зочин [202.9.40.142] 2024-05-05 17:40:33

Төр засаг хүнийг хэлмэгдүүлж алсан юм шиг ойлголтыг Элбэгдорж бичсэн байна. Чимгээ, Содномдорж хоёр бусдын дарамтанд орж хилсээр С.Зоригийг алсан хэргийг хүлээсэн гэдэг нь одоо эргэлт буцалтгүй тогтоогдоод байхад тэднийг алуурчин гэсэн байх юм. Бусдын тархийг эргүүлэх гээд байна. Намынх нь нөхөд л түүнд итгэх байх. Харин жирийн иргэд Оюун-Эрдэнэд итгэж байна. Амгаланбаатар бүх үнэнийг хэлээд байхад мэдээгүй дүр үзүүлээд ичих ч үгүй байцгаана алуурчид

Иргэн [66.181.188.152] 2024-05-05 16:20:27

1.Н .Энхбаяр м.Энхболд -- МАХН - МАН - ийн хан хулгай луйвар чид Хамтар санаа марсан юм уу !!!!!!!!!ганц АН руу дайраад л олон иджхгүй - зөв - Үэн нь ялдаг юм !!!!!!!! Оюун Эрдэнээ өх нараа яах гэж байгаа юм вэ хулаа юм амлаад молно үнхүүлэхээ боль!!!!!!!!!!! өмнөөс чинь ичээд л бх юм Эзэн харж байгаа шүү.!!!!!!!!!!!!

ЗОЧИН [202.126.88.175] 2024-05-06 16:21:52

ЧИ Ч ДЭЭ БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГСАН ЮМ УУ ЧААВААС ДАА АН-ЫГ ИЙМЭРХҮҮ Л ЭРГҮҮ ТЭНЭГҮҮД ДАГАНА ДАА.

зочин [202.9.46.20] 2024-05-05 08:37:48

оюу толгойгоос авилга авсан 21 хүний нэрийг яагаад зарлахгүй байгаа юм бэээ оюу эрдэнэ ээ

Зочин [66.181.185.86] 2024-05-05 00:07:56

Элбэгдорж, Сайханбилэг цагаан сахал нарыг авчирч шалгаяаа. Шүүхийн тодорхой нэр бүхий нөхдийг ажлаас нь буулгая. Тэгж байж бид хамгийн том бузраасаа сална.

Зочин [103.212.119.205] 2024-05-05 19:12:17

2019 ond nyalh huuhed ustgadag garuud uhwel taarna buzruud ursuuded ni ochoosoii

Зочин [45.117.35.20] 2024-05-04 22:29:12

МУУРАН БАГШИЙН ҮЛГЭР ХАРАГДААД БАЙНА-МАН БОЛ МУУРАН БАГШИЙН ҮҮРЭГТ ТОГЛОЖ БАЙНА-

Зочин [66.181.183.117] 2024-05-04 23:22:30

Тарвагадорж, Бурхибилэг хоёр хүүрийг америк гэж нүхнээс усаар зутгаад гаргахсан. Гараад ирэхээр нь барьж авчраад, шүүхээс олон литр ус хэрэглүүлсэн гэмийг үндэслэж ажил хийлгэх шийдвэрийг нь гаргуулаад, богд уулынхаа туннел ухуулахсан Монголчуудаа.

ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-04 12:51:35

3 сая, 300 саяын ХООРОНДЫН ТОО МЭДЭХ ТОЛГОЙ,УХААНГҮЙ,БИЧИГ ҮСЭГТ БҮРЭН ТАЙЛАГДААГҮЙ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХООСОН МАХАН ТОЛГОЙТ ОЮУНЭРДЭНЭ ГЭХ МОНГОЛЫН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ МОНГОЛ ТӨР,ЗАСГИЙГ БҮХЛЭЭР НЬ ЭЗЭГНЭСЭН МАН-ын ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫН МАФИЙН БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ,ХАМГААЛАГЧ ЭНЭ ХҮНД ИЧИХ БУЛЧИРХАЙН ДУСАЛ Ч АЛГА.МАН ЗАСАГЛАСАН 4, 8 ЖИЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР,АМЛАЛТЫНХАА БИЕЛЭЛТИЙГ ТАЙЛАГНАХ ГЭХЭЭР нэг Ч БИЕЛСЭН ЮМ БАЙХГҮЙ, ХООСОН АМЛАЛТААР АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЛЭЖ ЗАСГИЙН ЭРХ АВСАН НЬ ИЛ БОЛОХООР АРД ТҮМНИЙ СЭТГЭЛ САНААГ ШАЛ ӨӨР ЗҮГТ ХАНДУУЛАХ АРГА НЬ АН,ЛИДЕРҮҮД,ЭЛБЭГДОРЖИЙГ ГАЗАР ДОР ОРТОЛ МУУЛАХ,ГҮЖИРДЭХ ГАНЦ АРГА Л БНА.ТАЛБАЙ ДЭЭР ГЭР БАРЬЖ ЖАГСАХДАА:"БИ ТӨР,ЗАСАГТ ЯМАРЧ АЛБАН ТУШААЛ ХАШИХГҮЙ,УИХ-ын БХ-ны ДАРГА Ч БОЛОХГҮЙ"ГЭЭД ТОМ "БААГААД"ЗОГСОЖ БАЙСАН.ГЭВЧ УДАЛГҮЙ ЗГХЭГД,САЙД,ЕС БОЛЧИХОВ.ҮҮНИЙГ МОНГОЛЧУУД"БӨӨЛЖСӨН БӨӨЛЖИСӨӨ ЭРГЭЖ ДОЛООХ" ГЭДЭГ ЮМ.ТЭР УЛС ОРНЫГ ӨР ЗЭЭЛ,ЯДУУРАЛ,ХУЛГАЙ,АВИЛГЫН ГҮН БАЛЧИГТ ШИГДЭЭЛЭЭ.ИЙМ Л ХҮН ХОГ МОНГОЛЫГ МААНЬ ДУУСГАЛАА ДАА.ХАЙРАН 8 ЖИЛ,АЛДСАН БОЛОМЖ.

Ерөөл ерөөлөөр болог. [66.181.184.209] 2024-05-04 19:28:08

8 жил болсон юм уу? Болоогүй биздээ. Харин Оюун-Эрдэнийг "8 жил Ерөнхий сайд хийчихээ" гэж ерөөж байгаа бол 2028 он хүртэл Ерөнхий сайдыг нь хийчих хэрэгтэй. Хүмүүс ерөөгөөд байна ш дээ.

Зочин [202.21.109.24] 2024-05-04 12:49:36

fӨРСӨЛДӨГЧӨӨ ХАРААР БУДАХ АЖЛЫГ 8 ЖИЛИЙН ТУРШ МАН ХИЙЛЭЭ-ЭНЭ НЬ МАН-ЫН СУРСАН ДАРХАН МЭХ-

Зочин [66.181.186.120] 2024-05-04 12:32:04

Тарвагадорж, Бурхибилэг хоёр хүүрийг америк гэж нүхнээс усаар зутгаад гаргахсан. Гараад ирэхээр нь барьж авчраад, шүүхээс олон литр ус хэрэглүүлсэн гэмийг үндэслэж ажил хийлгэх шийдвэрийг нь гаргуулаад, богд уулынхаа туннел ухуулахсан Монголчуудаа.

Иргэн [62.168.183.24] 2024-05-04 12:22:02

MAН дотор төрөөс тэрбумтан болсон олон хүн байна. Нүүрсний хэрэг, ногоон автобус, газрын наймаа, зээл тусламжийн мөнгө, шахмал түлш, хүн амины хэрэг, албан тушаалын хэргүүд. Эдгээрийг шийдээгүй байж ямар ацны шударга ёс байдаг юм бэ. Цэвэр популизм үнэртээд л. Гол нь сүүлийн 8 жилийн хугацаанд иргэдийн амьжиргаа маш их хэмжээгээр доройтов.

Зочин [66.181.183.117] 2024-05-04 20:21:24

Хуцаад байвал Мөндөлдорж, Годилдорж нарыг бариад туннел ухуулна шүү. Тарвагадорж, Бурхибилэг хоёрт сайн бодоод хурдан монголд ирэхийг сануулж байна.

Зочин [202.126.88.198] 2024-05-04 11:17:21

Төр хүчтэй.

Зочин [202.9.47.25] 2024-05-10 22:55:50

төр төмөр нүүрээ харуулах болсон

huz [103.168.34.27] 2024-05-04 07:46:13

shuvuu ajillagaa yasan be????!!!! heruulch avgai nar yumaa

Зочин [108.31.140.2] 2024-05-04 06:03:57

Trgeed Ouyn Erdene чхдахшүй л байнадаг хэн нэргээ хүлээсэн өаынх даа

зочин [103.57.93.162] 2024-05-04 00:08:31

ЕС-даа тийм буруугүй юм бол яагаад хавтаст хэргийн материалыг бүхэлд нь ил болгохгүй байгаа юм вэ?Ам зурагч харж байгаад зурчихсан юм уу гэж бодохоор ,

Зочин [31.32.212.183] 2024-05-04 00:07:36

Elbegdorj Hyrz Saihanbileg,Bayarchogt,dORLIGJAB;eNHSAIHAN MUUSAIN NOHOINUUD AA§§§ODOO YDAHGYI EELJ NI IRNEE................

haraal idsen Elbegdorj oo!!! [31.32.212.183] 2024-05-04 00:00:25

Muu nobsiin ELBEGDORJ OO!!!cham sig hylgaich eh oronch erenhii saidiin emne bol geleg charait syy!!!cham sig muu nobs yaj yheheen medej bna uu?....baihgyi bolood nuuren deer ilen dalangyi hydal gytgelegee hiij baina yy?baga sig hyzaarai!!!nohoin geleg ee!!chi ard tymenii dyrgyig hyrgej baigaad yadagaa yzeerei,elbeg nphoin bees ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.186.120] 2024-05-04 12:34:44

Тарвагадорж, Бурхибилэгт их хэмжээний ус хэрэглэхээс нааш гарч ирэхгүй.

Зочин [202.126.89.131] 2024-05-03 22:36:14

Oyun Erdeniin ued tehdee neg ch duuliantai hereg shiidegdsengui, suraggui bolloo tiimee

Зочин [31.32.212.183] 2024-05-04 00:02:33

chi jaahan TV yzdeg bol?yzel dee....yum ynsdag bol?ynsil daa..............ham aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!haltyyr aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!eryyl yhaan heregtei§!!!!!!!!!!ok!!!!!

Зочин [66.181.190.33] 2024-05-03 21:51:01

ХУРЦ, ОЮУНГЭРЭЛ, ЛҮНДЭНДОРЖ ГЭХ МЭТЧИЛЭНГЭЭР ДАНДАА ХҮН АМИНЫ ХЭРЭГ, ЭСВЭЛ ӨӨР БУСАД НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ДЭВШҮҮЛЭН АВЧ АЛБАН ТУШААЛД ТОМИЛДОГ НЬ ЭЛБЭГДОРЖИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙГ СОНГОЖ ДУУЛГАВАРТАЙ ГҮЙЦЭТГЭГЧ МАНКУРТ БОЛГОХ ҮНДСЭН АРГА БАРИЛ . ТА БҮХЭН ӨӨРСДӨӨ ЛОГИКООР НЬ САЙН ТУНГААЦГАА

Зочин [66.181.186.120] 2024-05-04 12:37:15

Яг тийм. Эрх мэдлийн төлөө Элбэгдорж түүний эргэн тойронд байсан алуурчид олон монгол хүнийг алсан шүү.

Зочин [103.10.22.149] 2024-05-03 20:43:37

Манайхаан тэр Хурц гэж боловсролгүй , 5 үг холбоод ярьчих чадваргүй, хүн дарамтмалж, хэлмэгдүүлэхээс өөр чадваргүй , хүний төрхийг олсон адгуусыг энэ сонгуулиар бүү сонгоорой.

Зочин [202.9.46.43] 2024-05-03 20:26:17

Оюун эрдэнээс өөр хулгайч нартай тэмцэж байсан засгийн газар байсан юмуу

Зочин [66.181.189.147] 2024-05-03 19:10:30

Оюунэрдэнэ хаваасаг, худлаа холуур тойрч хуцаад байгаа нь хэзээ нэг цагт түүх шүүнэ шүү. Үнэн юм бол бодит ажиллагаа хэрэгтэй. худлаа бол энэ сонгуулийн дараа МАН=МАХН булшиндаа орно шүү. Нэг бо та нар нүхээ ухаж байна. үнэн юм бол мандан бадрах ба шударга үнэний төлөө тнмцэгч гэдэг дээр 2 хөлөө авиад алцаагаа цуулуулах уу, амьд үлдэхүү гэдгээ үзэх цаг иржээ МАН МАХН-д

Зочин [31.32.212.183] 2024-05-04 00:04:00

chi bol Elbegdorjiin zasag sain geh geed bna uu?...har yaragnii zasagiig syrhii geed bna uu?....chi yum ynsil daa.....ergyy mini?????????????

зочин [202.21.119.242] 2024-05-03 17:43:01

Үнэн худал, худал үнэн хослож байна. Холын өдөр түүх шүүнэ.

иргэн [103.10.23.177] 2024-05-03 18:54:52

Ямартай ч Оюун Эрдэнийг дэмжиж байгаа.

Зочин [203.17.23.197] 2024-05-03 17:18:17

Үнэн юм бол Шууд баривчлаач. Үнэн мөнийг нь мэдсээр байж яаж ч чадахгүй үглээд байгаа юм уу. Ямар хаашаа төр засаг вэ

иргэн [139.5.216.34] 2024-05-03 15:38:41

Энэ хоёр луйварчин,алуурчинг Монголын Төр яагаад ингээд чөлөөтэй хуцуулаад,дарамтлуулаад байдаг юм б? Арайч дээ бүхэл бүтэн Монгол улс хоёрхон хүнд хүч хүрэхгүй байна гэхээр санаанд багтахгүй юм,гэсэн мөртөл зарим үзэл бодлоо хийсэн хүнийг тэр даруйд нь хэрэг үүсгээд аваад хийчих юм,энэ хоёр одоо болноо/Элбэгдорж өөрөө ингэж хэлсэн/ түүн шиг та хоёр одоо болноо зүгээр л нүглээ наманчилаад үйлээ эдлээд ялааүүрчих.

ААААА [103.71.100.9] 2024-05-03 14:52:46

Худлаа СОШИЛООР ХЭРЭОДЭЭД ХҮҮХДҮҮД ШИГ. САЙД ЗҮГЭЭР ТУСГАЙХНАА ЯВУУЛААЛ НАА 2 АЛУУРЧИНАА БАРИАЛ, ШОРОНД НАСААР НЬ ШААГААЛ БОЛООШДЭЭЭ, ЮҮН ОХИН ШИГ ХЭРЭЛДЭЭД БАЙХЫН

иргэн [139.5.217.145] 2024-05-03 14:28:10

Ц. Элбэгдоржийн томилсон Б. Хурц гэгчтэй холбогдох Д. Энхбатыг гадаадаас авчирсан тэр нь шоронд үхсэн, Чимгээ Содномдорж нарыг яргалсан, Тагнуулч Цогтбаатар, татварын ажилтан Энхбат нарт хилс хэрэг тохож хэдэн жил хорьсон гээд сэтгэл хирдийлсэн мөн ч олон юм байна

Зочин [66.181.189.71] 2024-05-03 16:34:07

Шүүхийн ерөнхий зөвлөлд Элбэгдоржийн томилсон Лүндэндорж гэгч чинь хүн алсан бол гэр бүл нь бас хүн алсан аймаар улсууд бий. Ийм байхад эднийг бүгдийнхэн ард алуулсан хүмүүс бий. Монголд сураггүй алга болсон бүх хүнийг эд нар алсан шүү. Мянга мянган монголчууд элбэгдоржийн хохирогч болсон. Ийм л байна.

Зочин [202.131.225.197] 2024-05-03 15:10:25

Elbegdorj, Hurts 2 araatang uursdiig ni eruuden shuuh udur ireh bolov u

Зочин [203.98.76.249] 2024-05-03 14:15:34

Базари аваад мурина даа. шударга 5 гээд хуцаад байсан шударгаа гаргахаар боломж зөндөө л гарлаа.

Иргэн [202.126.90.153] 2024-05-03 12:15:09

Оюун эрдэний тар удахгүй танигдана даа

Zochin [202.126.89.244] 2024-05-03 13:05:33

Elbegdorj Hurts nariin buunii nohoi bn da chi Oyunerdene l chadaj gants temtsej bn busad ni chahcga tsarailj baisan unen yalna udahgui

Хүрлээ [202.21.111.13] 2024-05-03 11:51:34

Энэ залуу худлаа шоудаж байна.ийм сүрхий юм бол ноднин уржнан ярьж байхгүй яасийм.

Зочин [31.32.212.183] 2024-05-04 00:05:24

chi iim yum yarij baigaa haltar,Mongoloos zailaarai!!!gelegnyyd ee!!!!Elbegdorjtoigoo ochij niil!!!!!!!!!!!!!!!!zaya ni haysan nohoi be?.....

Зочин [66.181.184.223] 2024-05-03 13:42:16

Элбэгдорж яагаад зугтаад явчихсан бэ? Муу алуурчин хүүрийг гэр бүлтэйн хамт барьж шалгана.

Зочин [82.144.201.2] 2024-05-03 11:43:17

Хурц тмйм л их буруутан юм бол яагаад баривчилж саатуулахгүй, ярилцлага авахгүй бнаа Ерөнхий сайд Таниас асуумаар бн. Хурц чинь Монголдоо бгаа биз дээ, бас Их Хуралд нэрээ дэвшүүлээд явж бгаа шүү дээ. ҮҮНЭЭС ЯМАР ДҮГНЭЛ ХИЙХЭВ ГЭХЭЭР: ЕРДӨӨЛ СОНГУУЛИЙН ПИАР ГЭЖ ХАРАГДАЖ БНШҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА...

Зочин [66.181.184.223] 2024-05-03 13:44:35

Чи хурц мөн үү? Чамд дарлуулсан амьд гэрч нар олон байна. Эрх мэдлийн төлөө олон хүн алсан болох Лүндэндоржоос эхлээд элбэгдоржийн эргэн тойронд олонбайна. Чи тэрний нэг мөн биз.

Зочин [202.9.40.55] 2024-05-03 13:34:59

Тиймээ Оюунэрдэнэ өвлийн хүйтэнд олон мянган хүнийг цуглуулж шудрага ёс тогтооно ямарч албан тушаалд очихгүй гэж амныхаа зоргоор бурж байгаад гарч ирчихээд албан тушаал ахисан. Одоо амташсан хэрээ 13 дахин гэдэг шиг дахиад өндөр сэнтийнд суучих санаатай хамгийн бохир аргаар татвар төлөгчидийн мөнгөөр улс төр хийж байна. Энэ нөхрийг суудлаас нь буулгаж хариуцлага тооцох цаг нь болсон байна.

Зочин [66.181.184.183] 2024-05-03 10:52:42

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, Элбэгдорж тэргүүтэй луйварчдыг ард түмний өмч хөрөнгийг луйвардсан булхайг илчилж тэмцэж байгаа учир ард иргэд дэмжих хэрэгтэй....

z [202.131.225.197] 2024-05-03 15:11:24

Zuv

Зочин [66.181.184.223] 2024-05-03 13:46:50

Шүүхийн ерөнхий зөвлөлд байсан Лүндэндоржийг эхлээд бариад аваарай. Яахаараа алуурчид хоорондоо холбоотой болохыг мэдэх хэрэгтэй. Элбэгдоржийг байцаах үед хэрэг болно.

Зочин [202.126.89.197] 2024-05-03 11:28:13

Hutc

Халх [202.126.91.136] 2024-05-03 10:42:12

Шударга бай!Төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон!!


65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.