“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралджээ

Aдмин / Нүүр

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралджээ.

Уг хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон юм.

Хуралдааныг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр удирдан явуулж, Барилга, хот байгуулалтын сайд болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажил, дүгнэлтийн талаар танилцуулав.

Ослын дүгнэлттэй холбоотойгоор нарийвчлан тодруулах шаардлага бүхий мэдээллийг цуглуулж, Баасан гарагт буюу тавдугаар сарын 10-ны өдөр дахин хуралдахаар болжээ.

Дэлбэрэлтийн улмаас зөвхөн гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.168] 2024-05-12 18:48:28

Гол нь Наранхүүгийн уулзварыг өргөтгөхгүй бол дахиад осол гарнаа.

Зочин [66.181.180.75] 2024-05-12 05:19:31

Бөөрөхийлөөд юу ч мэдэхгүй юу гэж гаргах хэлэхээ ч яаахаа ч мэдэхгүй тэнэгүүд мөнгө л харагдаад байж байгаа ш тээ

Завсрын шийдэлрүү бүх зүйл явна. Мурийцах уу. [66.181.160.10] 2024-05-10 10:34:53

Энэ Ажлын хэсэг удахгүй "Тэр булангийн байшинг нураах ШААРДЛАГАГҮЙ юм байна. Засвар хийгээд л, өнгө будгийг нь түрхээд л боллоо. Айлуудыг буцаагаад нүүлгээд оруулчихья" гэнэ. Улсад үүнээс илүү хөрөнгө мөнгө гаргах боломж БАЙХГҮЙ. Гал түймэр гаргасан машины жолооч болон эзэн компанид нь ч хохирлыг арилгах хөрөнгө БАС БАЙХГҮЙ. Иймд ЗАВСРЫН шийдлээр л бүх зүйл явна ш дээ. Харж л байгаарай.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.