Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна

Д.Тулга / Улстөр

Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд үүсгэн, бүртгэх, мөн http://xacxom.iaac.mn цахим сүлжээнд нээлттэй байршуулж олон нийтэд мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газар хүлээдэг.

Энэ хүрээнд уг сонгуульд нэр дэвшигч нараас Хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлж, баталгаажуулах талаарх гарын авлагыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран гаргалаа. Гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

Хэрэв нэр дэвшигч нь 2023 оны мэдүүлгээ өмнө нь тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд 2024 онд мэдүүлсэн бол дахин гаргах шаардлагагүй юм.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:18

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:18

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.70.38.18] 2024-05-12 18:42:41

хэзээ үнэн зөв мэдээлэл өгч байлаадаа худлаашдээ одоо ман нам дахин гарч яаж идэж баяжахаа л бодож байгаа хэзээ байхаасаа та нар ард иргэдэээ бодож байсын боловсролын сангаас зээл авч хүүхдээ гадаадад сургачааад эх орондоо ажиллахгүй яагаад зээл авсын гэхээр зээл авахад би гудманд байсан гэж ичихгүй төрийн түшээд нь доромжлоод зогсож байдаг энэ хүмүүс дахин төрийн толгойд гарвал бидний ирээдүй бүүр доройтоно гэдгийг ард түмэн өөрсдөө тунгаан бодож сонгуулиа өгөх хэрэгтэй .Нямдорж байна томоос том хаус -д амьдарч байж амбаар гэж ард биднийг доромжилдог та нар ийм л хүмүүсийг сонгохын бол бүүр эмгэнэлтэй төр бий болно

Зөв [103.57.92.228] 2024-05-11 21:52:22

Маш зөв. Сонгуульд дандаа авлига,хээл хахууль,албан тушаалын донтонгууд дэвшинэ. Худлаа мэдээлсэн,хөрөнгөө нуусан бол шоронд хийх хэрэгтэй

Зочин [202.126.89.232] 2024-05-11 18:17:18

Хэрэггүй дээ, Заавал ил гаргаж яаах гээд бгаа юм. Ёстой дарамт юм аа.

Зочин [122.201.31.71] 2024-05-11 08:24:03

Ахынхаа машиныг унадаг, ахынхаа байранд байдаг арай л ахынхаа эхнэртэй... гэх нь холгуй ядарсан улс төрчид олон байдаг юм билээ хөөрхий

Зочин [202.9.46.29] 2024-05-11 06:38:11

Энэ нэг худ юмаа болиоч. Бүгд л худлаа мэдээлнэ. Одоо зарим нь унах унаагүй гэж мэдүүлдэг боллоо. Ланд300 уначаад би машингүй гэх хүн захаасаа гарна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.