Р.Базарааг сулласан ч прокурор эсэргүүцэв
“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарааг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллажээ. Түүнийг хууль бусаар алт олборлож байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр өнгөрсөн сарын 15-нд баривчилж байсан юм. Р.Базарын өмгөөлөгчдийн зүгээс түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байв.Тэгвэл шүүгчийн захирамжийн эсрэг прокурор эсэргүүцэл бичжээ.
Прокуророос Р.Базарааг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, түүнийг сулласан шүүгчийн захирамжид гомдол гаргасан байна. Прокурорын гомдлыг өнөөдөр хэлэлцэх аж.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [83.187.167.114] 2024-05-17 15:39:02
Jujig bsn bnash de, nugel ni nudeer ni garah ö uldej de
Сүхээ [202.126.91.221] 2024-05-17 13:40:28
СХД ШҮҮГЧ НАР ТУСЛАХУУД НИИЛЖ БГААД НЭГ ТАЛД ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ ҮИЛЧИЛДЭГ