Явган зорчигчийг мөргөж гэмтээсэн зургаан осол бүртгэгджээ

Д.Тулга / Хууль

osol2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдэж, осол хэргийн улмаас нэг хүн гэмтэж бэртжээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаан осол, мөргөлдөх хэлбэрээр 11 осол гарч нэг хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч хоёр бүртгэгджээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Нарны зам, “Урбанек” төвийн уулзварын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан ослыг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Баянгол дүүргийн Нарны гүүрэн дээр H.Sonata-7 маркийн автомашин жолооч Б нь амины S.Swif Ц, T.Prius А, K.Towner Б, Т.Premio Э, Т.Crown Х жолоочтой автомашинуудтай мөргөлдсөн хэргийг Баянгол дүүргийн замын цагдийн хэлтэс шалгаж байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:10:26

7ZqmCd http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.