Хуурамч дипломтой ч С.Чинзориг сайдын буянаар  төрийн албанд шургалжээ

Л.Батцэнгэл / Нийгэм

Хуурамч дипломтонгууд янз бүрийн сургуулийн захирлаас эхлээд Улаанбаатар хотын нэгэн дүүргийн Засаг даргаар хүртэл ажиллаж байсан тохиолдол бий. Энэ байдал хэрээс хэтэрснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа шүүмжилсээр төр засаг хуурамч дипломын эсрэг тэмцсэн. БСШУСЯ-ны нэгдсэн сан бүртгэлд диплом нь бүртгэлгүй хүнийг ажилд авдаггүй, авсан тохиолдолд арга хэмжээ авдаг технологи хууль мэт мөрдөгддөг болоод цөөнгүй жил өнгөрч байгаа. Гэвч хуурамч дипломтнуудын жагсаалт одоо ч гэсэн үргэлжилж байна. Тухайлбал, боловсролын салбарт буюу “Монгол Солонгосын хамтарсан Политехникийн коллеж”-ийн захирал Х.Цэгмидийн талаар сонин хэвлэлд саяхан нэгэн ноцтой баримт гарч байсан.

Гэтэл яг үнэн хэрэгтээ тэрхүү хуурамч дипломтон Х.Цэгмид гэгч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн ойр дотны буюу нэгэн танхимд мөр зэрэгцэж суугаа танхимынх нь нэгэн гишүүн болох Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн “Баруун гар”-ынх нь хүн гэнэ. Тэр ч утгаараа өнөөх коллежийн захирлаар томилогдож амжсан Х.Цэгмид гэгч нь уг сургуульдаа тун ч эрх дархтай, ёстой л дураараа тонгочиж байдаг бололтой.

image

Урьд нь энэ коллежийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны эцсээр халагдсан Г.Оюунбилэг гэдэг бүсгүй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Үндэслэлгүй ажлаасаа халагдсан” гэдэг нь гурван ч шатны шүүхээр нотлогдож, ажилдаа буцаж орох тушаал нь ч гарсан юм билээ. Өнгөрсөн хугацаанд хүүхэд төрүүлсэн Г.Оюунбилэг бүсгүй өнөөдөр ч ажилдаа орж чадаагүй яваа бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзах болгонд “За Г.Оюунбилэгээ би чамайг ойлгож байна. Төрийн албаны зөвлөлөөс чамайг нь ажилд чинь буцааж оруулах шаардлага ирсэн. Би шүүхийн шийдвэр биелүүлээд чамайг албан тушаалд чинь тавьчихъя. Гэхдээ чи надад чөлөөлөгдөх өргөдлөө эхлээд бичээд өгчих. Би чиний оронд ажиллаж байгаа үүрэг гүйцэтгэгч Х.Цэгмэдийг халчихвал Зам тээврийн хөгжлийн сайд Л.Энх-Амгалантай зөрчилдөх болчихоод байна. Эсвэл өөрөө Л.Энх-Амгалангаар зөвшөөрүүлээд ир” гэсээр өнөөдрийг хүрсэн гэнэ.

image

Харин энэ бүх хэрэг явдлын гол гэм буруутан, хуурамч дипломтон Хүрэлбаатар овогтой Цэгмид нь ХААИС-ийн мал эмнэлгийн факультетийг төгссөн гэдэг байна. Гэтэл түүнтэй хамт сурч байсан ангийнхан нь “Х.Цэгмид бидэнтэй хамт сургууль төгсөөгүй. Түүнд диплом байх ёсгүй” гэдэг аж. Төрийн албаны зөвлөлөөс “МСҮТ, политехник коллежийн захирал томилох сонгон шалгаруулалтын заалтад таваас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан, удирдах албан тушаалд хоёроос доошгүй жил ажиллаж, бакалавр, магистрын дипломтой, хууль эрх зүй, боловсрол нийгмийн удирдлага мэргэшсэн хүнийг томилно” гээд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм байна. Гэтэл Х.Цэгмид “Монгол-Солонгосын политехникийн коллеж”-ийн захирлаар томилогдохдоо сонгон шалгаруулалтад оролгүйгээр албан тушаалтнуудын тусламжтайгаар захирал болчихсон гэх. Улмаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын босго, захирлуудын сонгон шалгаруулалтын шаардлага боловсрол, ажлын туршлага ажилласан жил, мэргэшил гээд төрийн албан хаагчийн ямар ч шаардлагыг огт хангахгүй хүн өнөөдрийг хүртэл энэ сургуулийг удирдаж байгаа аж.

Тэгвэл тус сургуулийн өмнөх захирал Г.Оюунбилэгийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь гурван шатны шүүхээр тогтоогдчихсон хэрнээ өнөөдрийг хүртэл урьд нь эрхэлж байсан ажилдаа орж чадахгүй хохирч яваа нь үнэн байна. Хэдийгээр өмнөх захирал асан Г.Оюунбилэг гурван ч шатны шүүхийн тогтоол шийдвэрийг С.Чинзориг сайдад өгсөн ч тухайн асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй л явж байгаа аж. Гэтэл өнөөх Х.Цэгмид нь хуурамч дипломтой, бусдыг хуурч мэхлэн сургуулийн захирал болсон талаарх ноцтой асуудал яригдаад удаж байгаа гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр "Монгол, Солонгосын политехникийн коллеж"-ийн захирал Х.Цэгмидийн өгсөн диплом БСШУСЯ-ны цахим бүртгэлд бүртгэгдээгүй. Мөн хамт суралцаж байсан ангийнхан нь түүнийг сургуулиас хөөгдсөнийг нь нотолсон. Үндсэндээ хуурамч дипломтой нь нотлогдсон Х.Цэгмидийн асуудал нь маш ноцтой зүйл болж хувирсан. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнуудад уламжилсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирээгүй байгаа нь асуудлыг нэлээн сатааруулж байгаа болно” гэсэн байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:26:56

pfs5pr http://pills2sale.com/ levitra nizagara

Erka [202.126.88.72] 2019-11-05 13:03:21

Manai salbariun said hen n hen be gedgiig mednee chi oroltsood yahav ee . hereggui gazaraa hymdraltai baraa shig baihaar heregtei gazaraa ochij ajilaa hii hu amjilt

Зочин [202.126.88.72] 2019-11-05 12:44:40

Ажлын байрны тѳлѳѳ үхлээ л дээ хүн гүтгэх энүүхэнд болжээ . Үнэндээ ажилдаа гоц гойд тийм л сайн байсан юм бол ѳдийд сайд болчихгүй яасын чадахгүй бол чацга царайлаад яваа улс тѳржѳѳд эхлээ юу

zochin [202.126.88.72] 2019-11-05 12:39:26

Хийх ажилгүй хэл амаа билүүдсэн юмнууд бусдыг гоочилж суухаар бусдын тѳлѳѳ нэг ч гэсэн сайн үйл хийхэд яанам бэ . Ингээд бичихээр олон нийтэд хүрч санасан сэдсэн зүйл нь бүтнэ гэж бодож байгаан байх даа .ѳрѳвдѳлтэй амьтад юм даа . Ухаан дутсан унхиагүй гар вэ . Чинзориг Цэгмид 2 г муулаад яахавээ салбартаа зѳв яваа хүмүүс шүү

Зочин [103.229.123.94] 2019-11-01 03:38:14

Г.Оюунбилэг энэ сургуулиар тоглосон. Хувийн сургуулийн диплом худалдан авсан уу хахуулаар авсан уу нэг ноцтой. Толгой муу луйварчин завхай хүүхэн яаж их дээд сургууль төгсөх юм бэ. Амьдрал нь тэр чигтээ хөгшин Д.Бямбаа нөхрийн луйвар. Хөвсгөл нутгийн ардууд мэдэх биз ээ. Түмний шившиг. Олон ч хүний амьдралаар тоглосон үйлээ эдлэнэ ээ. Одоо Чинзоригийг шантаажлан мөнгө салган улсын мөнгөөр гадаадад хөгшин нөхрийн хамт зугаалаж явна. Нэг л өдөр шоронгийн хаалга татна даа. Үйл үйлээ дагана аа. Бузарын хүмүүс

Ganaa [66.181.189.99] 2019-10-31 17:15:35

ouynbilegee chi odooo bolio. MonSoog chi 50 jiliin tvvhend bhgvigeer samarsan hvn bol chi. Ingej olon tvmniig vimvvlehee boliochee. Icheechee. Chamaag hench hvleej avahgvi. Yamar ih shynal be. Tengeriin avralaar chi halagsandaa bayrla

Zochin [66.181.161.32] 2019-10-31 04:43:33

Sain udirdaad,xuideg ajilaa xiisenl xundee. Oyunbileg bol zaxiral xiij chadaxgui xun !!! Ene surguulyd daxij betgey ireerei guij bna.

Зочин [66.181.181.143] 2019-10-30 03:30:29

ЧИНЗОРИГ гэж аль хэдийн ӨВ.д дарга сэтэртэн байсан юу хийж бүтээсийн бол иймэрхүү насаараа дарга мэргэжилтэй төрсөн юуны ч хамаагүй даргаа хийхгүй бол харвачих дунд болон ахмад үе байсаар байхад улс хөгжихгүй шдээ

Зочин [203.91.116.154] 2019-10-30 02:25:59

Цэгмид захирлаа өмөөрнө шүү.Багш ажилчдын төлөө зөндөө юм хийж бгаа хүн.Эсрэгээрээ Оюунбилэг энэ сургуулийг самраад явсан хүн

Zochin [103.229.123.148] 2019-10-29 12:56:57

Zahirliigaa harin ch neg omoorno shuu.Ene surguulid ireed ene surguuli shal oor bolson shuu.Omnoh alia salbadainuud bol duugai l tsaashaa zail daaa

Буяндэлгэр [122.201.24.101] 2019-10-30 16:49:37

Сургууль төгсөөгүй хүнээр удирдуулж байхдаа таарсан хамт олон Монгол Солонгосын сургуулийнхан өөрсдийгөө мөн их доромжилж байнааа хохь нь дээ

hahaha [185.39.141.97] 2019-10-29 12:22:18

namaig ih surguuld surch baihad . ih surguuluud turgrvchilsen oroin angi gej 8 r angi tugsuugvi balainuuddiig elsvvlen ashig huuj .. 2 jil nertei . havar namar 1..1 sar surdag .havar ni diplomoo hamgaaldag nertei balainuudiig munch ih tugsgusun duu .. bi 3 hvnii diplomiin ajiliig ni hiij ugch bailaa .. tas huldvv . balainuud unuudur barilgiin xxk nii zahiral yam tamgiin gazaruudad ajillaj baih shig .... . yalanguya barilgiin uul uurhai chigleleer asar ih balainuudad havtas taraasan.... huviin surguul geh yalzarsan niigmiin boroonii daraah muugnvvd yaaj aashilsniig bi taashgvi ... . batzandangiin ah kkkk . . ingej tugsuud . huviin 1 muu surguuld bagshildag uhaantaigaa . .. batzandan doktor propesser bolgochihson zarlah munherdenetei bulaigaa delgeltsej bn lee .

Зочин [203.91.116.154] 2019-10-29 11:19:56

Энэ хүүхэн болиочоо. Өөрөө тус сургуулийг самарч самарч яваа биз дээ

Жимсээ [202.126.88.215] 2019-10-29 11:04:06

Төрийн сайд нь жудагтай байвал хаа хаана ийм байдалд хүрэхгүй.. Энэ хүнийг Чинзориг л тэнэг байдалд оруулж байгаа. Чинзориг ч үл бүтэх хүндээ

Зочин [150.129.141.53] 2019-10-29 11:00:16

Энэ авгай одоо болио. Өөрөө 10 шахам хүн шалтгаангүй халж төрийн мөнгө идэж сургуулийг өчнөөн сая төгрөгний өрөнд оруулж багш нарыг хохироочихоод явсан. Сургуулийн газарт шунаад бгаа хүн шдээ.

Зочин [103.229.123.94] 2019-11-01 03:44:54

Сэтгэгдэл зөв шүү. Нөхөр нь Бямбаа гэж хөгшин луйварчин. Сургуулийн газарт шунаж байгаа. Олоны хараанаас мултрахгүй биз ээ.

зочин [202.131.229.246] 2019-10-29 08:53:45

Чинзориг ер нь шудрага тулхтай хүн биш юм билээ их хурлын луйварчдын гар хөл болсон хүн

хх [202.55.191.205] 2019-10-29 07:34:58

ял хар өмсчихсөн бас л эвгүй дуракуу үгүй юу

Иргэн [59.153.87.160] 2019-10-29 07:22:17

Жинхэнэ дипломтой хүн ховордсон цаг ш дээ

Зочин [103.229.122.128] 2019-10-29 06:50:04

Хамгийн том "НО" нь Торийн Албаны Зовлолд байгаа юм , хуурамч дипломтой захирал , мэргэжилтэн тодийгуй Яамдын хэлтсийн дарга нар ч хэд хэд бий ( хусэх юм бол илчлэхэд нэн хямд - тов тодорхой баримт статистиктай байдаг зуйл ш дээ!) . Энэ чинь ногоо 60ТБ - н хэрэгжилт ш дээ , хуурамч дипломтон ондор албанд томилогдох нь мэргэжилийн хун байлаа гэсэн арын хаалгаар томилогдохоос асар ондор ханшаар гуйдэг БАРАА шуу дээ ... ТАЗ ийнхний нэмуу ортог !!!

Зочин [202.126.88.228] 2019-10-29 06:40:00

Увсын гар шдээ миний үед ХААИС атаманууд Увсын хэдэн гарууд байсан шдээ шар Бэгз Умбаа гээд энэ нөхөр ч бас хүнд гар байсан даа

Зочин [202.9.45.154] 2019-10-29 06:20:44

аль аль нь ямар ч ялгаагүй хуурамч дипломтонгууд

Зочин [122.201.23.122] 2019-10-29 06:16:28

САГС САЙН ТОГЛОДОГ БАЙСАН ДАА ЭНЭ ЦЭГМИД. ЗА ДАА ДИПЛОМЫН ТУХАЙД НЬ БИ ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ БАЙЯ. БАГЫН ТАНЬДАГ БАЙСАН ХҮНЭЭ ЮУ Ч ГЭХЭВ

Зочин [202.9.45.154] 2019-10-29 06:05:55

НЭЭРЭЭ ЭНЭ ХҮҮХЭН ӨӨРӨӨ ЯМАР СУРГУУЛЬ ТӨГССӨН ЮМ БОЛОО ? ЯАВ Ч ОЛИГТОЙ АМЬТАН БИШ ЭЭ

ойлгомжтой [202.9.45.154] 2019-10-29 06:06:32

Хувийн дээд л төгсөө биз

Зочин [202.9.45.154] 2019-10-29 06:04:42

За энэ лалартсан авгай зайлаа. Чи энэ албыг ганцаараа хаших ёстоймуу горьдцийн

Зочин [103.229.123.94] 2019-11-01 03:38:57

Яг үнэн шүү. Бузарын завхай авгай.

Далхаа [202.126.88.152] 2019-10-29 06:04:35

Чинзориг шийдэж чадахгүй өөрөө балрах байхдаа Мэргэжлийн боловсролын салбар энэ сайдын үед самарч дууслаа даа. Захирлын ажлын байрны шаардлага бүү хэл Цэгмид мэтийн сургууль төгсөөгүй захирал бас байгаа гэсэн

Зочин [103.229.123.94] 2019-11-01 03:41:36

Оюунбилэг өвчтэй болж жүжиглээд Чинзоригоос мөнгө салгаад гадаадад зугаалаж явна гээд бод доо. Бидний татварын мөнгөөр луйварчид эмчилгээ хийлгэн зугаалаж байна. Үхэхдээ мөн ч их үйл лайгаа эдлэнэ дээ.

Зочин [66.181.170.82] 2019-10-29 05:44:20

Заа даа энэ Чинзориг сайд ч асуудал шийдчихэж чадахгүй л байх даа Шийдэмгий биш хүн


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.