Г.Занданшатар "Маск үйлдвэрлэдэг газруудтай гэрээ байгуулж, үнийг нь нэмэхгүй байхаар арга хэмжээ авна" гэв

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар томоохон худалдааны төв, эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэх, амны хаалт, ариутгалын бодисын нөөц хэр байгааг тодрууллаа. Энэ үеэр эмийн санчид амны хаалт, ариутгалын бодисын нөөц муу, махны худалдаачид худалдан авалт буурсан, махны үнэ бага хэмжээгээр нэмэгдсэн талаар ярьжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон худалдааны төвүүдээр судалгаа хийсэн. Махны үнэ нэмэгдсэн байна. Нийлүүлэлт болоод зохиомол хомсдолоос үүдэн махны үнэ бага хэмжээгээр нэмэгдсэнийг худалдаачид хэлж байна. Энэ асуудлыг бид ШӨХТГ болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай ярилцаж, шийдвэрлэнэ. Нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Хангамж хүрэлцээтэй байгаа. Тиймээс иргэд зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарах шаардлагатай. Мөн маск, ариутгалын бодисын үнэ нэмэгдсэн, хүрэлцээ тааруу байна. Маск үйлдвэрлэдэг газруудтай гэрээ байгуулж, үнийг нь нэмэхгүй байхаар арга хэмжээ авна. Үйлдвэрлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэд хүчээ нэгтгэхийг уриалж байна. Хүчээ нэгтгэж байж бид бэрхшээлийг даван туулж чадна. Хөрш зэргэлдээ орнууд, ДЭМБ-тай хамтарч ажиллаж байгаа. Тиймээс иргэд хямарч, бухимдах биш эрүүл ахуйгаа сахиж, нэгдэн ажиллах хэрэгтэй. Уламжлалт цагаан сарын баяраа цахимаар буюу шинэлэг хэлбэрээр золгоно. Золголтын мөнгийг мобайл банкаар шилжүүлэх боломжтой. Бид Монголбанк болон Банкны холбооныхонтой уулзаж, золголтын мөнгийг шимтгэлгүй шилжүүлэх чиглэл өгсөн. Одоогоор уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлж болохгүй гэдгийг зарим эдийн засагчиддаа хэлье. Эдийн засгаа аль болох эрсдэлгүй авч гарахаар ажиллаж байна. Эдийн засгийн эрсдэлүүдийг тооцох асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Зээлийн хүүг бууруул гэж шууд хэлж болохгүй. Харин бодлогын арга хэмжээ авна" гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:22:43

eL7fcl http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:47:05

xQdeQi http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:29:22

pbZ86n http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.9.46.188] 2020-02-17 13:21:34

chaavaas daa archaagui ch tor bol doo, Geree baiguulna gene shuu hoorhiis

Зочин [202.9.47.36] 2020-02-17 10:43:37

Marliar oyod zuu gevel buruutan boloh blgui...odoo chini

Zochin [202.126.89.215] 2020-02-17 09:57:08

Mongoliin tor vneheer hereggvi holdvv malnuudaar dvvrsen tegcheed vhsen atsni mask niilvvleh urd n 100n togrognii mask 1000 boltsonch bh shig ene nowshuudiih bvgdiig n toroos buulguul taarna yumni vne odor ireh tusam osood bhad ene pizdanuud yugaa hiisiin deerees n hvrtel ard irged chin tvleh nvvrsgvi suuj bn hiisen zvil bolgon n bvtdeggvi

Зочин [202.9.40.5] 2020-02-17 08:15:00

Одоо л нөгөө ЖДҮ ийн мөнгөөрөө маскаа хийлгэж тэндэндээ хэдэн төгрөгийн орлоготой, олон түмнээ хямд үнэтэй маскаар хангавал хэрэгтэй л байна шүү...

Зочин [103.10.21.58] 2020-02-17 07:05:28

ТӨР ЗАСАГ иргэдээ өвчингүй аюулгүй байлгах гэж.болоцоотой бүхнийг хийж байна Эд нар ажлаа л хийж байна Харин ч сайн ажиллаж байна дээрээс өгсөн үүрэг даалгавар ГҮЙЦЭТГЭХ шатандаа тааруухан, иргэд ч хэнэггүй байна

Таны хувь заяа таны гарт [202.21.127.161] 2020-02-17 06:37:51

Таны хувь заяа таны гарт л байгаа, өөр хэний гарт ч биш. Төр засаг бэлэн зүйл амлах биш, харин хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн байх, хөдөлмөрлөх, түүнийхээ үр шимээр амьдрах боломж л бүрдүүлэх үүрэгтэй

Zochin [66.181.170.73] 2020-02-17 06:31:40

Ynen jijigkhen setgedeg tarkhitai novsh shyy.

Зочин [103.9.90.98] 2020-02-17 06:10:04

1 удаагийн маск 1100 төгрөг болсон бөөнөөр нь сая амралтын өдрөөр бөмбөгөр дээрээс авсан , энэ нэг балиар юм ингэж худлаа амаар ажил хийхээ больмоор юм

Zochin [66.181.161.41] 2020-02-17 05:31:40

Mask oldohgui hetsuu bn er n bga n 1000 tai l yun 2 tsag tutamd solih we zarim humuusiin mask heden odor ch zuusiin tas har yum l ywj bn dag arai l bnaa arga hemjee awmaar yum .mah bol arai unetei bn 7 honogiin omno awhad boonii une 6800 bsan say hagas saind 8800 gej bn shde awch shadaagui irlee yun tsagaan sar we hoolnii mahgui bn shde

Эрхэм [66.181.167.171] 2020-02-17 05:25:54

Нэг удаагийн маскны үнэ 900 төгрөг гээд Хархорингийн эмийн санд байсан,,,,үйлдвэрлэж байгаа газрууд үнээ нэмж нийлүүлсэн гэж байсан....

Зочин [202.131.244.210] 2020-02-17 05:21:20

МАСК, ГАР АРИУТГАЛЫН САНИТОЛ ХАА Ч ОЛДОХГҮЙ БАЙГАА, ЭМИЙН САНГУУДААР ОРООД АСУУХААР БАЙХГҮЙ Л ГЭЭД БАЙГАА ШҮҮ ГЭТЭЛ НИЙЛҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА Л ГЭЭД БАЙХ ЮМ ХААНА БАЙГААД БАЙГААН ТЭР НИЙЛҮҮЛЭЛТ НЬ

Зочин [103.68.107.22] 2020-02-17 05:15:48

uhsen ... ene avaart orson erguu gar yum shiidlee yu ? Zuvlulduh ardchilal geel hutsaad yavsan ooroo erh medeld ochool yag terniihee esreg. Ulsturiin kareer ni ingeed duusaj bgaa erguu ats. Udahgui butsaad gudamjindaa garahaaraa bas l zuvlulduh ardchilal geel uilan dugaraad yavah biz kkkkk


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.