Дорнод аймагт хээрийн түймэр гарч 320 га талбай газар шатжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Дорнод аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 30 км-т Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба гуравдугаар сарын 22-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алб хаагч, нэг автомашин, орон нутгийн 21 иргэн, гурван автомашин, нийт 33 хүн, дөрвөн автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 21:00 цагт унтраан тус сумын Засаг дарга Д.Базаргүрд хүлээлгэн өгчээ.

Уг гал түймэрт 320 га талбай шатсан байна. Мөн өчигдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 15:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж тухайн өдрийн 19:45 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт 13 га ойн талбай шатсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:53:07

OSO8SA http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:22:38

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:22:37


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.