Азийн улс орнууд манай улсад шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийн дэмжлэг, туслалцаа үзүүлсээр байна
Япон Улсын Засгийн газар “COVID19” коронавируст халдвартай тэмцэх хүрээнд манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 235 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо ГХЯ-нд мэдэгдэв.
Түүнчлэн БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад 250 мянган ам.доллар бүхий коронавирусын шинжилгээний оношлуур хандивлах болсныг тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-наас ГХЯ-нд мэдэгдээд байна. Мөн Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс 2000 оношлуурыг Улсын Онцгой комисст хандивлаад байна.
Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас тус улсад үйлдвэрлэсэн Fortitude 2.0 нэртэй СOVID-19 коронавирусийн 3000 ширхэг оношлуурыг энэ сарын 4-нд Монгол Улсад хандивласан. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг Сингапурын зарим бизнес эрхлэгчид дээрх оношлуурыг нэмж худалдан авахад зориулж 30000 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна.
Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Ерөнхий өргөмжит консул Чандра Гозали манай улсад Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 20000 ширхэг амны хаалтыг өнгөрөгч сард хандивласан.
Ийнхүү Азийн улс орнууд энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулж, хамтран ажиллах хүрээнд манай улсад сэтгэл санааны болон шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийн дэмжлэг туслалцааг үзүүлсээр байна.
Эх сурвалж: ГХЯ
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн тайланд аудит хийж дууссан, энэ долоо хоногт баталгаажна
Л.Гантөмөр: АН-ын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Зудын мал шиг бөөнөөрөө хиарах хөөрхий Улаанбаатарчууд
Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Д.Амарбаясгалан: Ирэх жилүүдэд Хуримтлалын сангаас бэлэн мөнгө тараахгүй
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо