ХОТЫН ДАРГА АА, ТА ҮҮНИЙГ НЭГ АНХААР

Н.Саранчимэг / Нийгэм

image

Хотын дарга Та үүнд нэг анхаармаар байна.

Байгалийн ухааны доктор, профессор Д.Бор: Энэ нь бүтээнэ гэхээс илүү үрж сүйтгэх л ажиллагаа болно

"Дэлхийн 200 гаруй улс аймшигт цар тахалд нэрвэгдсэн цаг үед бид амьдарч байна. Ийм үед хонхтой цэцэрлэгт хүрээлэн барина гэдэг цагаа олоогүй ажил. Энэ нь бүтээнэ гэхээс илүү үрж сүйтгэх л ажиллагаа болно. Бид хотын гудамжиндаа усан оргилуур, боловсон бие засах газартай болохыг эсэргүүцээгүй.

Өнөөдөр бусад орнууд хэрхэн энэ вирусээс амьд үлдэх талаар ярьж байхад манайд 3.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж 15 тэрбум төгрөгийн бүтээлийг устгаж, усан оргилуур барих тухай ярьж байгаа нь үнэхээр цагаа олоогүй ажил. Үүнээс илүү тулгамдаж буй асуудал бидний өмнө олон бий. Тиймээс 20 гаруй эрдэмтэн энэ талаар тайлбарласан бичгээ холбогдох хүмүүст хүргүүлж байгаа юм” хэмээн ярив.

Мөн тэрбээр “Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн өдийг хүртэл 15 тэрбум төгрөгийн өртөг зарсан, 80 жилийн түүхтэй газар бөгөөд тэнд 19 зүйлийн 9,000 мод, бут таригдсан байгаа. 80 жилийн түүхтэй модыг зөөж, өөр газар суулгаад ургуулна гэж байхгүй, бүгд л үхэж үрэгдэнэ гэсэн үг.

Мод, бут гэдэг бол нэг жил тарихад ургаад, өвөл нь хөлдчихдөг цэцэг биш. Нэг мод 100-1,000 жилийн настай, амьтай зүйл. Бидний амьсгалж буй цэвэр агаарыг үйлдвэрлэж байдаг хамгийн чухал хүчин зүйл бол мод, бут. Ийм үнэтэй зүйлээ устгана гэдэг байж боломгүй зүйл. Хэрвээ үнэхээр тэнд ямар нэг зүйл барих шаардлагатай бол хойд талынх нь автомашины зогсоолыг усан оргилуур, ногоон байгууламж болгох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

"Утааны эсрэг ээжүүд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү: Өнөөдөр гэр хороололд нэг ч ногоон байгууламж, усан оргилуур бариагүй байгаа

"Агаарын бохирдлыг бууруулах хамгийн том хүчин зүйл нь ногоон байгууламж. Улаанбаатар хотын төвд байгаа ногоон байгууламжийг буулгах нь агаар цэвэршүүлдэг хүчин зүйлийг нураах үйлдэл хэмээн үзэж бид шүүмжлэлтэй хандаж байна. Тэр газарт нийт 8,995 мод бий. Сүүлд тэд энэ бүтээн байгуулалтыг хийснээр 130 мод хөндөнө гэж ярьсан. Гэтэл мэргэжилтнүүд тэнд том дэд бүтэц баригдвал эргэн тойрных нь ногоон байгууламжид асар ихээр нөлөөлнө гэдгийг хэлж байна. Бид төв талбайн урд талын авто зогсоол дээр хойшид барилга барих гээд, түүний урд талыг татвар төлөгчдийн мөнгөөр өнөөдөр дэд бүтцийг нь шийдэх гэж байгаа биш биз гэж хардаж байна. 2016 оноос хойш л бид гэр хорооллын утааг бууруулах шийдлүүд нь төгс биш байгааг ярьж буй. Өнөөдөр гэр хороололд нэг ч ногоон байгууламж, усан оргилуур бариагүй байгаа. Энэ бол шийдэл биш. Дээрээс нь энэ тахлын үед манайх хөрөнгө мөнгөө энэ мэт үр дүнгүй ажлуудад зарцуулж байгаад бухимдаж байна.Өнөөдрийн энэ дэлхий нийтийг хамарсан тахлын үед манайд уушги орлуулах аппарат ч байхгүй байхад энэ чигээрээ байсаар байвал бидний өмнө тулгамдсан гол асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй. Мөн бидэнд коронавирусээс сэргийлэхээр онц байдал тогтоосон үеийг далимдуулж тендергүй олон зүйлд хөрөнгө зарцуулж байх вий гэсэн хардлага бий. Үүнд хариулт хэрэгтэй” гэлээ.

Хуульч Д.Батсүх: Орчин үед хоёрхон 00 барихад ямар нэгэн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ хэрэггүй

"Бид 80 жилийн түүхтэй ургасан цэцэрлэгт хүрээлэнгээс нэг мод тайруулахгүй гэсэн шаардлага хүргүүлж байна. Хотын дарга дэлхийн жишигт хүрэхээр бие засах газартай болъё гэсэн. Орчин үед хоёрхон 00 барихад ямар нэгэн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ хэрэггүй. Дэлхийн жишигт хүрэхүйц зүйл хийж болно. Гэхдээ байгаа мод, бутаа битгий устга. 3.2 тэрбумыг яг юунд зарах гээд байгаа нь тодорхой бус байна. Хотын дарга өөрөө төв талбай дахь бие засах газрын муухайг харуулж, энэ бүтээн байгуулалтын ажлыг хийх 700 хүнийг цалинжуулмаар байна хэмээн ярьсан. Гэтэл тэр цалинжуулах гээд байгаа Хот тохижуулахын 700 ажилчин чинь яагаад өнөөдрийг хүртэл тэр мод, бутыг арчилж болоогүй юм. Хотын удирдлага яагаад тэр муухай гэж харуулж буй бие засах газраа өдийг хүртэл багахан хөрөнгөөр янзалж болоогүй юм гэдэг нь анхаарал татах зүйл. Банкны барьцаанд орсон газрыг шүүхээр газрыг хүчингүй болгож, нийслэл өмчдөө авч байгаа нь зөв. Гэхдээ нэгэнт хот эзэмшилдээ авсан бол иргэд, эрдэмтдийнхээ үгийг сонсож, урьд талын цэцэрлэгээ хэвээр үлдээх хэрэгтэй. Монголд өнөөдөр театр мундаагүй. Байгаа спорт цогцолбороо ч ашиглаж чадахгүй байна. Үе үеийн Засаг дарга нар өөртөө газар авч, түүндээ зориулж дэд бүтцээ татаж байна. Өнөөдөр төв талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг 80 жил услаад ирсэн гүний худаг бий. Тэнд дэд бүтэц татаж усан оргилуур хийх ямар ч шаардлага байхгүй" гэв.

Н.Саранчимэг


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.66] 2020-04-08 07:35:36

Гэр хорооллуудад наад усан ориглуураадаа барь тоос шороо н багасана.

Зочин [202.9.40.154] 2020-04-08 03:12:46

урт цагаан гэдэг туухэн байгууламжыг нурааж огт болохгуй сайхан засч янзлаад жуулчдын гудамж гэдгээ тултал нь хий гое цэцэг тарь гадаах фасадыг нь чулуугаар соль юун нураах

ХОТЫН ДАРГА БОЛОН Е РӨНХИЙ САЙДАД [202.179.27.42] 2020-04-08 03:06:29

ЭНЭН ДЭЭРЭЭ ТУЛБАЛ ИХ БАГА ХААД ЭРЭЛХЭГ ХАТАДЫН МУЗЕЙГЭЭ ЭНД БАРИХ ХЭРЭГТЭЙ . ТӨРИЙН ОРДОН , ТӨВ ТАЛБАЙТАЙГАА НИЙЛСЭН САЙХАН ЦОГЦОЛБОР БОЛНО ДОО. ХИЧНЭЭ ГОЁ БОЛНО ГЭЭ...

ЗОЧИН [64.119.18.78] 2020-04-08 02:55:52

АМАРСАЙХАН ГЭЖ ДҮНХҮҮ ТОЛГОЙТ 2 САРЫН ДАРАА ЗАЙЛАХ БАЙЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЯРИАД ХЭРЭГГГҮЙ.. ОЛОН ТҮМЭН ГОЁ ЗУРАГАНД ХУУРТАГДАХАА БОЛЬСОН. УРТ ЦАГААНЫ СУУРИН ДЭЭР НААДАХ АА БАЙГУУЛ. ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ БОЛНО.

иргэн [192.82.68.3] 2020-04-08 02:54:28

тэр хонхыг аваарай манай төрийн ордондыг голлолд тохирохгүй зүйл тэр орчинд байх ёсгүй

Zojin [202.126.88.53] 2020-04-08 02:48:02

Buteen baiguulaltiig demjij bna hurdan baria

Зочин [66.181.161.11] 2020-04-08 02:29:23

Odoo bolitsgoo zugeer l ajliig ni hiilge

Зочин [66.181.161.96] 2020-04-08 02:27:13

ХОГЫН ХОНХОРОО 15 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЧИХЖЭЭ !

Иргэн [103.57.95.73] 2020-04-08 02:25:53

Урт цагааны өмнө барих болсон ч гэсэн энэ цар тахлын нөхцөл байдлыг сайтар бодож тооцоолоорой, хотын даргаа! Дараа нь барьж болно шүү дээ! 3 тэрбум гэдэг асар их мөнгө шүү, энэ хүнд үед Эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулсан зөв гэж олон хүн Танд санал бодлоо хэлж байна, анхаараарай! Тэрнээс биш хотоо гоё болгохыг эсэргүүцсэн хүн байхгүй л болов уу.

Lol [103.10.23.231] 2020-04-08 02:24:21

Тов замын утаа угааранд утуулаад хэн наана чинь хэвтээд бхав дээ. Цаг уеэ олоогуй буруу шийдвэр ганц амьсгалын аппаратгуй гэсэн биздээ. Яаж бодхоороо тэнд бас жорлон барих санаа тордог бнаа

Зочин [66.181.161.96] 2020-04-08 02:19:47

ХҮН БҮРИЙН САНАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭЖ ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ ИРГЭДЭЭСЭЭ ДАХИАД САНАЛ АВ !

Зочин [192.82.67.61] 2020-04-08 02:15:21

угаасаа л хамгийн түрүүнд засагдчихсан шүү дээ. одоо дараагийн бусад газруудийг тохижуулах цаг нь болчоод хүлээгдэж байхад дахин дахин тэр хэсэгтээ л эргэлдээд байх юм. өмнөх нурааж буцаж засаад байсан ажлуудыг зөв хувиарласан бол өдийд шороо нь эргэсэн эвдэрхий зам талбай 1 ч байхгүй гадны цэвэрхэн хотууд шиг хот маань төв зах гэж ялгалгүй цэвэр тохилог цардмал зам талбайтай тохижилттой байх боломж бүрэн байсан юм шиг.

Зочин [202.55.191.194] 2020-04-08 02:12:36

өөр газарт хийсэн нь дээр

ХОТЫГ ДАРГАГҮЙ БОЛГОЁ ! [66.181.161.96] 2020-04-08 02:11:25

АРДЧИЛАЛ ҮЗЭЛ БОДЛООР ХАЛХАВЧЛАН АЛИВАА АЖЛЫГ ЗААВАЛ БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ ТАЛААС НЬ МУШГИН ГУЙВУУЛАЖ ХАРЛУУЛАЖ УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ХАЙГЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ТОДРООД АВАХ ГЭСЭН ГЭНЭТ СЭРСЭН ЭХ ОРОНЧ ХОШУУ НЭМЭХЭЭС ХУРУУ НЭМДЭГГҮЙ БУСДЫГ ҮГҮЙСГЭЖ БИ ГЭЭР ӨВЧЛӨГСДИЙН БАЛАГ НҮХЭНД ОРСОН ХОЁР МОНГОЛ БИЕ БИЕНЭЭ ТАТАЖ УНАГААД БАЙДАГ ЭМГЭНЭЛТ ОНИГООГ САНАГДУУЛНА ! НЭГ ЮМ ХИЙХ ГЭХЭЭР НЭГ УХААНТАН ГАРЧ ИРЭЭД ЭСЭРГҮҮЦЭНЭ . . . ДАХИАД НЭГ УХААНТАН ГАРАААД ИРНЭ , ИНГЭХЭЭР ХОТ ДАРГАТАЙ БАЙХ ХЭРЭГ ЕР НЬ БАЙНА УУ ? ЭНЭ УХААНТАНГУУД ЮУ ХИЙХИЙГ МЭДЭЭД ХИЙГЭЭД ЯВБАЛ ЯАСАН ЮМ ? ЭСЭРГҮҮНҮҮДИЙН САНАЛЫГ НИЙСЛЭЛИЙН НЭГ САЯ ГАРУЙ ИРГЭД БҮГД ДЭМЖИНЭ ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА ! ӨВЧНӨӨР ДАЛИМДУУЛАЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЗОГСООХ ГЭЖ БАЙНА ! ОДОО ТЭГЭЭД БҮХ АЖИЛАА ЗОГСООГООД БҮХ МӨНГӨӨ ӨВЧИНД ЗОРИУЛАХ ЮМ УУ ? ИНГЭЖ ХЭТ ТУЙЛШИРМААРГҮЙ БАЙНА ! БҮХ ЮМЫГ АШИГ , МӨНГӨ ГЭЖ ХАРЖ БОЛДОГ ЮМ БАЙХАД ТЭГЖ ХАРЖ БОЛДОГГҮЙ ЮМ ГЭЖ БАС БАЙНА АА ! ЗООСНЫ НҮХЭЭР БҮХНИЙГ ХАРНА ГЭЖ БАЙХГҮЙ !

Зочин [64.119.16.156] 2020-04-08 02:01:26

Хойд талд нь машины зогсоол өмнө талаар нь хамгийн их машин явдаг зам 2 ын хооронд оргилуур хийгээд тэнд нь иргэд амрах юм гэнээ. Яаж бодохоороо...

Зочин [192.82.67.61] 2020-04-08 01:51:02

ажлаа онож олж хийж чадахгүй байгаа хотын даргыг огцруулахаас нааш зогсохгүй улайрч зүтгэхээр шийдчихсэн хүн шиг санагдах юм. энэ тахалын үед зам засахыг бол яахав зөвшөөрч болох юм. гэтэл тохижилттой газрыг онгичиж дахин тохижуулах гэж эмнэлэг хангамж муу байгаа энэ үед зүтгээд байгаа нь бидний татварын мөнгийг зөв зарцуулах чадамжгүй хийсэн бүтээсэн дүр эсгэх л зорилготой хүн шиг санагдаж байна. ийм үед татвар төлөгч бид яаж үрэлгэн зарцуулалтад хяналт тавих боломж байдаг юм бол? бидний төлөө хамгийн хэрэгтэй ажлыг хий гэж төлсөн мөнгө шүү дээ. үрэлгэн эхнэр шиг засалттай газрыг дахин дахин өөрчилж засч тоглоод байх тийм их мөнгөтэй баян улс мөн билүү. тохижилуулах хэрэгтэй олон газар байгаа л харагдах юм.

Зочин [66.181.161.96] 2020-04-08 02:16:39

Ямар тохижилттой газар гэдэг юм ! Олон жил сэргэж сэхдэггүй орой үдэш архичид цуглардаг газар л байна !

ЗОЧИН [202.126.88.184] 2020-04-08 01:50:05

УРТ ЦАГААНЫГ НУРААН ОРОНД НЬ ЭНЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭ ХИЙ

Зочин [66.181.187.216] 2020-04-08 01:37:51

BANBOLDIIG DEMJIJ BNA

zochin [202.126.88.152] 2020-04-08 01:50:42

Yamar ch erdemten doktor bailaa ch huuchnaasaa salj chadahgvi umaa odoo bvr koronoogoos bolood bvteen baiguulaltuud zogsoh uostoi bolj bna u ene bol manai ulsiin bolon niisleliin ungu turhiig uurchluh chuhal ajil shvv

Jinhene buuny nohoi. [202.9.46.16] 2020-04-08 01:27:33

Jinhene buuny nohoi yu bilee aa tiim bvgs doloogch gedeghvmvvs vg helvvlehgvi yumdaa

Зочин [66.181.177.15] 2020-04-08 01:27:14

Хотын даргаа, Ашгүй Урт цагааныг нураахаар, Шинэ сайхан бүтээн байгуулалт хийхээр болсонд маш их баярай байгаа, энд яг ур нь наад бүтээн байгуулалтаа хийвэл маш зөв шийдэл болноо, хотын төвөөр бүх хүн л явдаг зорчдог, тиймээс саатан буугаад амрах сайхан орчингоо нэгээр нэмеээ, энд төвлөрөл ихтэй ч олон ийтэд зориулсан амарч тухлах алга дарам тохижилт ч алга шүү

Зочин [66.181.177.15] 2020-04-08 01:19:45

Их дэлгүүрээс хойшоо Урт цагаан, Найман шарга, Бөмбөгөр, Теди гээд чиглэлд явган хүн хүүхэд тэргэн дээр түрээд явахад үнэхээр хэцүү, ер нь боломжгүй, зам дагасан олон түц, эвдэрхий өнгө зүсгүй жижиг үйлчилгээнүүд нь мөн л олон жил зайлуулагдаггүй байж л байдаг, хот даяар муу муухай түцнүүдийг хүчээр буулгаж зөөж байхгүй болгосон байхад, энд яагаад ингээд хотынхоо төвд мөртөө ингээд байлгаад байдгийн, ядаж байхад эдгээр үйлчилгээнүүд нь гадаах орчин зам талбайгаа огт засахгүй, олон жил дэндүү гэмээр өм цөм хонхор гүтгэр үргэлжилсэн 20,30 метр явган хүний замтай л байсаар байдаг, Чингэлтэй дүүрэг үнэхээр юу ч хийдэггүй газар, ямар хүний бизнес байдгийн бүү мэд, Урт цагаан гэхэд л балгас болсон байшинг өнгөлөн далдлалт хийсэн болоод нурж уначих гэсэн аюултай муухай мөөгөнцөр, нян бактери үүрлэсэн газар ард иргэд үйлчлүүлээд ажиллаад байж байсын, Урд нь уул нь зай талбай байдаг ч ямар ч орчин байхгүй, энд маш олон хүн ажиллаж амьдардаг боловч түр суух амсхийх сандал ч байдаггүй,

Зочин [66.181.169.162] 2020-04-08 01:08:16

Хотыг тойрсон оршуулгын газраа тохижуулж мод тарь. Гадаадын улс орнуудад оршуулгын газараа ямар сайхан тохижуулсан байдгийг зурагтаар кино ший үзэхдээ анзаардаг биз дээ. Аль эсвэл мөнгө угаахаа бодоод байдаг юм у

Зочи [66.181.169.162] 2020-04-08 01:06:23

Хотын даргаа 3,2 тэрбум төгрөгөөрөө Цэвэрлэх байгууламжаа ашиглалтанд оруул Хогийн цэг дээрээ мод тарь усан оргилуураа тэнд барь

Зочин [66.181.169.162] 2020-04-08 01:04:51

Хотын дарга Амарсайханыг шударга хөдөлмөрч шуналгүй хүн юм гэж бодсон чинь үгүй байжээ. Ямар ч улс төрчийг атгаг санаа шунал дагалдсаар л байх юм аа. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө улсын өмч хэдэн сая төгрөг ч байсан устгах золиосолохыг бодох юм.

Зочин [66.181.177.15] 2020-04-08 01:00:48

Урт цагааны урд талбайд хийвэл дээр, энд ямар ч мод ногон байгууламж байхгүй ойр хавьдаа ч, үнэ цэнэтэй бүтээн байгуулалт нураах шаардлагагүй, энд чийггүй хуурайшилттай болон цэвэр агаарын дутагдал ихтэй, Бөмбөгөр, Урт цагаан, Их дэлгүүр, Теди гээд хүн олноороо бөөгнөрч цуглардаг энэ орчимд стресс ядаргаа тайлах сайхан орчин тохижилт, Усан оргилуур үнэхээр хэрэгцээтэй, зайлшгүй шаардлагатай хэрэгцээ нь Урт цагааны урд талбайд л байна шүү, Хотын даргаа, ард иргэдийнхээ хэрэгцээ хүсэлт шаарлагыг хүлээн авна уу. Хийж бүтээе, хөгжиж дэвшие гэдэг санаа санаачлага, ажил хэрэгч байдал чинь маш их таалагдаж байна, ийм цаг үед ч ажлаа цалгардуулалгүй зорьсон төлөвлөсөн ажлаа хийх гээд бүтээх гээд хичээж байгаад нь баяр хүргэе! Улсын өмчийг буюу Урт цагааныг олон жил монополчлон эзэмшиж дамлаж түрээсэлдэг хэсэг бүлгээс салгаж авч шинэ бүтээн байгуулалт хийх гэж байгаад маш их талархаж байгаа. Үнэхээр нэн шаардлагатай байгаа шүү

Зочин [192.82.64.158] 2020-04-08 00:52:11

Өндөр байшин усан оргилуураар хөгжлийг ярихгүйээ.

Зочин [203.169.49.124] 2020-04-08 00:47:07

УБ хотын захиргаа яг л хуучнаараа , нөгөө л мөнгө угаах гэж нэг хийсэн юмаа дахин дахин нураасан хэвээрээ л байгаа юм уу.

Зочин [192.82.64.251] 2020-04-08 01:46:15

хотыг самарчихаад зайлах луйварчин даа

Зочин [66.181.177.15] 2020-04-08 00:40:22

Хотын төв хэсэг орчмыг эхлээд засаж тохижуулж, Орчин үеийн хөгжил дэвшлийг нутагшуулах нь зөв шүүдээ, Хотын төвд Хүн бүр ирдэг бол зах газрууд гэр хороололд зөвхөн тухайн оршин суугчид л амьдардаг

Zochin [66.181.161.110] 2020-04-08 00:40:03

Hotiin dargaa zorigtoi hii hotod chiigshil heregtei shine buteen baiguulalt ehleheer urgelj eserguutsej bdg goe bolnoo zorigtoi hii demjij bn

Зочин [64.119.24.206] 2020-04-08 00:38:09

ХҮмүүс ажлаа хийг ээ. Бас юун 15 тэрбум бэ. Энэ хогийн цэгийг бүр устгасан ч болно. Засаг хэзээ хаана юугаа зарахаа маш сайн мэдэж, тооцож, төлөвлөж байгаа.

Зочин [192.82.67.61] 2020-04-08 02:39:29

буруу ажил хийгээд байвал яахын? хийж л байг уу? буруу ч байсан дараа нь юм хийсэн гээд үзүүлэх юмтай болохоор тэр үү? хөдөө явахдаа бэлдээд машин авах гэж удаан цуглуулсан мөнгөө япон явах найздаа өгөөд машин захив. өөрөө олон машинтай баян найз чинь ирэхдээ чамд гоё робот авчихсан сюрприз барив. машин яахав байж л байдаг, дэлхийн хөгжлөөс хоцроод яахав. шинэ технологийг үзэж мэдэрч л байх хэрэгтэй гэх мэт юм ярив. ажил болж хайж судлаж хирэндээ л хичээл зүтгэл гаргасан гэдэгээ хэлэв. чи бодвол баярлах л байхдаа. бид нар татварт мөнгө өгөөд уг нь бидэнд хамгийн зайлшгүй хэрэгтэй зүйлүүдэд зарцуулаарай л гэдэгийн. гэтэл тэд бидний мөнгөөр энэ мэт сюрприз бариад байвал ч..

zuv [202.126.88.152] 2020-04-08 01:54:29

Demjij bna hvniig ajliig n hiilge dandaa neg untsguus harj chudur tushuu boldgoo boli hvmvvsee

Зочин [66.181.177.15] 2020-04-08 00:34:01

Урт цагааны урд хэсэгт наад усан оргилуураа Гоё бүтээн байгуулалтаа хийчихээ, яг энд тохиромжтой, адилхан улс нийслэлийн өмчит газар биздээ, Урт цагааныг нурааж шинэчлээд Орчин үеийн Хүүхэд хөгжлийн төвтэй үйлчилгээний төв болгох хэрэгтэй байна, өмнөх талбайнх нь машин замыг нь болиулаад /машин эвдмээр аймаар дэржигнүүртэй замтай, явган хүн хүүхэд бүдэрч унамаар эвгүй зай завсар энхэл донхол ихтэй муухай зам, хүүхдийн тэрэг болон тэргэнцэртэй хүн гарах аргагүй тамын зам / уначмаар жуулчдын гудамж нэртэй балгас болсон энэ гудамжаа ард иргэддээ зориулж сайхан засаж тохижуулаарай, Хотын яг төвдөө хүмүүсийн алхах зугаалах дуртай Цирк, Их дэлгүүрээс хойшоо Тэнгис кино театр энэ чиглэлд автобус унаа явдаггүй, жинхэнэ явган зугаалахад тохиромжтой сайхан орчин бий болгоход тохиромжтой, стресс ихтэй орчин үед иргэд ард түмэнд сайхан орчинг харж баясах, тайвшрах, амрах зугаалах алхах шаардлага нэн их бий,

Зочин [150.129.143.194] 2020-04-08 00:29:43

хулгай хийх сонгуулийн солиоррл

4909 [66.181.161.121] 2020-04-08 00:13:56

Хотын дарга гэж нийслэлийн ИТХ-аас арай ядан олонхийн санал авч болсон нөхөр зориуд мөнгө идэхээр улангасч байна уу,эсвэл ийм дүнхүү мал уу?Хүний хэлэхийг сонсооч,буруутай үйлдлээ зогсоогооч.Короно вирусын халдварын хажуугаар хорлонтой ажил хийхээ боль.Томилсон ЕС-д нь энэ нөхөрт арга хэмжээ аваач дээ...

Зочин [66.181.161.96] 2020-04-08 02:23:54

ХУЦАЖ БАЙ ! ЧИ ЗААДАГ ХЭН ЮМ !

Зочин [192.82.73.140] 2020-04-08 00:04:30

Хотын дарга ажилаа хий 80 жил хогийн хонхор байдлаар байсаар ирсэн одоо орчин үеийн хотын төв болгох цаг болсон наад юм яриад эсэргүүцээд байгаа хүиүүс чинь бууны нохойнууд гэж бодоодл урагшаа.

Зочин [66.181.161.96] 2020-04-08 02:22:32

ЯГ ҮНЭН ШҮҮ ! ГЭНЭТ СЭРСЭН ЭХ ОРОНЧ ЦАРАЙЛСАН ШОУЧИД ! ХОГЫН ХОНХОРТ ХЭВТЭЖ БАЙВАЛ ТААРСАН МУЛГУУНУУД !


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.