Л.БЯМБАСҮРЭН: НЭГ ӨРӨӨНД НЭГ ХҮН, НЭГ ГЭР БҮЛИЙГ БАЙЛГАХ БОДЛОГО БАРЬЖ ТУСГААРЛАЛТАД АВЧ ЭХЭЛСЭН

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын онцгой комиссын шуурхай штабын үндсэн чиг үүргийн талаарх мэдээллийг өгөөч?

Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулагдсан. Өмнө нь манай улсад ноцтой нөхцөл байдал үүсч байсан боловч энэ удаагийнх шиг шуурхай штаб байгуулагдаж байгаагүй. Улсын онцгой комиссын шуурхай штаб нь коронавируст халдвар тархахаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаар УОК-т танилцуулж, гарсан нөхцөл байдалд нэн даруй арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг хянаж ажиллаж байна.

-Нийгмийн сүлжээнд зарим иргэд онц нөхцөл байдал зарласан энэ өдрүүдэд гадаадаас монгол иргэдийг оруулах нь зөв эсэх дээр асуудал үүсгэж байна. Шуурхай штаб иргэдээ зөөвөрлөн авчрах ажлыг удирдан зохион байгуулж байгаа. Та штабын орлогчийн хувиар байр сууриа илэрхийлээч?

-Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу эх орондоо хаана ямар ч нөхцөлд байсан ирэх бүрэн эрхтэй. Монгол Улсын Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авч ирж байна. Үүнд нэн тэргүүнд хүнд өвчтэй, гадаад улс оронд эмчилгээ хийлгэсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй иргэдээ авахыг зорьсон. УОКын баталсан журмын дагуу коронавируст халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн, эмнэл зүйн шинж тэмдэггүй хүмүүсийг 21 хоног тусгаарлан ажиглалтад байлгана.Үүний тулд холбогдох газруудаас авсан мэдээлэл, судалгааг үндэслэн шуурхай штаб урьдчилсан хуваарийг хийнэ. Тусгай үүргийн онгоцонд эмч, улсын байцаагч нар явж, 20 асуулттай эрүүл мэндийн хуудсыг зорчигчдоор бөглүүлж, тухайн асуулгад ямар зовиур илэрч байна, явсан газрын маршрутыг нарийн асууж, тэмдэглэн мэдээллээ нэгтгэнэ.

-Орон нутагт "COVID 19"-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар зохион байгуулалттай ажлууд хийгдэж байна вэ?

-Нээлттэй байсан хилийн боомтууд өнгөрсөн сарын 28-нд хаагдсан. Боомтоор орж ирсэн иргэдийг мөн адил УОК-оос гарсан шийдвэрийн дагуу тусгаарлан ажиглалтад авсан. Сэжигтэй тохиолдлуудыг тухайн орон нутгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан, шинжилгээний сорьцыг нь ХӨСҮТд ирүүлж, хот, хөдөөгүй нэг зарчмаар ажиллаж байна. Дархан-Уул, Дорнод, Ховд, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн вирусологийн лабораторид коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийх бэлтгэлийг хангалаа.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ажиглалтад байгаа 2334 иргэн байгаагаас 14 тохиолдол бүртгэгдэн хоёр өвчтөн эдгэрч, үргэлжлүүлэн тусгаарлан ажиглалтад, бусад 12 иргэн ХӨСҮТд эмчилгээ хийлгэж байна.

-Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдэд өгч буй зөвлөмж мэдээллийн тухайд?

-Иргэдийн хувьд эрүүл мэндийн хуудсаа л хамгийн түрүүнд үнэн зөв бөглөх хэрэгтэй. Хаанаас ирж, хаагуур явсан, өөрт нь ямар зовиур илэрч байгаагаа мэдээлэх хуудсанд үнэн зөв бөглөсөн тохиолдолд ямар ч хүндрэл бэрхшээл гарахгүй. Мөн тусгаарлалтад байгаа иргэдэд манай эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тусгаарлах байрны журамд хавьтлыг хамгийн бага байхаар зохицуулалт хийсэн. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн хэсгийг ногоон бүсээр нэрлэж, түүнээс бусад хэсгийг улаан гэж нэрлэж байгаа. Ногоон бүсээс нэг ч хүн улаан бүсэд нэвтэрч болохгүй. Улаан бүсэд зөвхөн эмч ажиллана. Тэд маань иргэдэд хоол зөөвөрлөх, иргэдийн халуун хэмжилт, биеийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Мөн тусгаарлалтад байгаа иргэд аяга тавгаа өөрсдөө угаан, өрөөн доторх цэвэрлэгээ ариутгалаа тогтмол өөрсдөө хийх зэрэг нь хавьтлын тоог багасгах зорилготой юм.

-Өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн нислэгээр иргэдээ авсан. Зохион байгуулалтад өөрчлөлт орсон уу?

-Коронавируст халдвар дөрөвдүгээр сарын 5ны байдлаар дэлхийн 209 оронд тархаж дэлхий даяар нөхцөл байдал цаг минутаар хүндэрч байна. Эхний удаад хийгдсэн чартер нислэгүүдээр авсан иргэдээ онгоц, онгоцоор нь сувиллын газар, эмнэлгүүдэд тараан байршуулахдаа орны тоогоор нь тусгаарладаг байсан бол энэ удаагаас эхлэн УОКт энэ талаар санал тавьж шийдвэрлүүлэн, өвчний нууц үеийн хугацаа, өвчлөлийн явцтай уялдуулан нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтад байлгаж байна.

-УОК-оос урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, ажиллах аюулгүй байдлыг хангахад ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн хөрөнгөөр эхний ээлжинд хэрэглэгдэх нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авсан. Гэвч онцгой нөхцөлд ажиллах эмнэлэг, тусгаарлах байрны тоо нэмэгдэхийн хэрээр нэг удаагийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай байсаар байна.ДЭМБ аас гаргасан тооцооллоор шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа гаргаж шат дараатай хангах ажлыг эхлээд байна.Мөн манай иргэд, байгууллагууд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, гар ариутгагч, мөнгөн тусламжийг илгээж байгаа нь бидэнд маш их ажиллах урам, сэтгэлийн дэм өгч байна. Иргэдийнхээ сайхан сэтгэлд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна.

-Эрүүл мэндийн салбар эдгээр өдрүүдэд ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

Энэ өвчний талаар ДЭМБ 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа ХӨСҮТийн алба хаагч нар цаг наргүй өндөржүүлсэн бэлэн байдалд гэртээ ч хэд хоногоор харихгүйгээр ажиллаж байна. Мөн тусгаарлан ажиглах байранд резидент эмч нар тусгаарлагдан ажиглалтад байгаа хүмүүст эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж бид урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан. Өвчнөөс сэргийлэхийн тулд ЭМЯ сургалт судалгааны ажлууд хийн иргэдэд энэ төрлийн мэдээ, мэдээлэл олгох контент хөгжүүлэлтийн ажлуудыг хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээн ажиллаж байна. ДЭМБаас нэгдүгээр сард эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн. Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорио тогтоох, хөдөлгөөнийг хязгаарлах нь хамгийн эхний авах арга хэмжээ байдаг. Засгийн газар цаг алдалгүй шуурхай агра хэмжээ авч ажилласнаар ахуйн халдвар Монгол Улсад өнөөг хүртэл бүртгэгдээгүй нь манай улсын Засгийн газар маш сайн ажиллаж байгаагийн үр дүн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин Б.НОМИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:40

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:40

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:41:28

btGiMw http://pills2sale.com/ levitra nizagara

Aлтанхудага [202.126.88.73] 2020-04-09 15:32:28

Туркт covid19 !! Аюултай байхад СХД н Газрын албаныхан сургалт нэрээр 20 д хүн аялаад ирсэнг яаралтай шалгах ёстой. Магадгүй эд нараас цар тахал тээгч илэр ч магад.

Зочин [202.9.46.67] 2020-04-09 10:56:49

АВЛИГАЧИН

Зов [192.82.72.37] 2020-04-08 16:26:17

Буянжаргал дарга яагаад харагдахгуй байна! Энэ короно вирусын ажлын менежментийг сайн хийгээд явж байсан !!!

Зочин [202.179.31.18] 2020-04-08 07:20:48

Зөв мэргэжлийн эмч хүн энэ талаар мэдээлэл хийж байгаа нь.Ажлаа,юмаа мэдэж ШУ-ны үндэстэй тайлбар хийнэ шүү дээ.Болж байна,амжилт,эрүүл энхийг хүсье.

Зочин [66.181.169.162] 2020-04-08 06:01:17

Монголчууд биш гадаадын иргэд орж ирээд байгааг юу гэж тайлбарлах гээд байна аа. Зөвхөн Монгол хүнээ л ав л даа

Зочин [122.201.24.78] 2020-04-08 04:15:14

Тусгай үүргийн нислэгээр дандаа дарга нарын гэр бүл, УИХ гишүүд, томчууд, толгой баячууд ирээд байх шиг ээ, жинхэнэ борчууд нь үлдчихээд тэнд хэцүүдээд байгаа шиг ээ, ингэж нэг нэгээр ньтусгаарлаж байхаар хавьтсан ойртсоноор нь бүлэг бүлгээр 4 хүртлэх хүмүүсийг нэг өрөөнд оруулвал дахин нэг нислэг явуулчих боломж гарах биш үү? Цаг өнгөрөх тусам халдвар авагсад ихсэнэ шүү дээ?

Зочин [66.181.169.162] 2020-04-08 06:04:55

Яг үнэндээ гадаада гарч ажил хийж байгаа хүмүүс ирэхгүй байгаа. Яагаад ирэхгүй байгаа вэ гэвэл тэд эндээс явахдаа ах дүү төрөл төрөгсөдийнхөө нэр дээр зээл аваад явчихсан. Одоо ирэх гэхээр зээлээ төлж чадахгүй учраас амь насаа золиослоод гадаадад ажил хийгээд үлдээд бна. Энд ирж байгаа хүмүүс чинь дандаа эрх мэдэлтэн мөн баячуудын хүүхдүүд нууц амрагууд ирээд байгаа юм биш үү

Зочин [202.9.40.154] 2020-04-08 03:15:51

анхнаасаа л нислэгээ зогсоолгуй бух зочид буудлуудаа дайчлаад хумуусээ авдагаараа аваад гадаа нь буутай цагдаагаар мануулаад карантилаад бацсан бол одийд ийм олон хун гадаадад гацаж моно санхуугээр хохирч халдвар авах эрсдэл уусэхгуй байсан шуу дээ энэ хурэлсухийн засгийн газар унэхээрийн чадамжгуй маш муу зохион байгуулж бн унэхээр муу бн

Зочин [66.181.185.32] 2020-04-10 02:26:04

Чи зүгээр л хар толгойгоо хамгаал. Нэг их зааж гэнэ. Энэ дэлхий үнэлж байхад чиний энэ хараал хэнд хэрэгтэй юм бэ

Зочин [202.9.46.195] 2020-04-08 08:50:20

нмхг дэд дарга байхдаа газрын дарга Галсанпунцаг даргаа авч хаяад өөрөө болсон хүндээ...хаяагаа хадардаг одоо сараа гаа авчихгүй байнауудаа.

zochin [202.170.68.38] 2020-04-08 03:00:12

onoodor neg huniig neg oroond -tegeh shaardlaga bga uym uu,21 honog gantsaaraa,zarim neg n galzuurah esvel amia ch horloj medne shuu,

зочин [103.229.123.80] 2020-04-08 02:36:14

Нэг гэр бүлийнхэн нэг нэгэндээ халдаах хамаагүй байх нээ. Тансаглаж байх арга алга баймаар.

zochin [202.55.188.86] 2020-04-08 02:22:50

Ene avgai NMHG iin darga baihdaa EM iin salbariig avilgaliin uur uurhai bolgoj emnelguudiig samarsan hun shuu dee. Odoo NMHG iin darga Sergelen harin ovoo ajlaa hiigeed baigaa .

Зочин [103.57.95.207] 2020-04-08 02:05:37

Залуудаа гайгүй хүүхэн байсан одоо ч дээ ямбийж дээ

Ход [203.91.115.40] 2020-04-08 01:57:03

ЭНЭ НЭГ БАС БАЛАЙ АВГАЙ ЗАЙЛААЧЭЭ.ЭМЯ НЫ САЙДААСАА ЭХЛЭЭД МЭРГЭЖТЛИЙН БУС ХЭДЭН БАЛАЙ АВГАЙ НАРЫГ ЗАЙЛУУЛААГҮЙ ЦАГТ ОЛОН ХҮН ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСААРАА ХОХИРНО ДОО ХҮРЭЛСҮХЭЭ ИРГЭДЭЭ УЛС ОРНОО БОДООД МЭРГЭЖИЛИЙН ХҮМҮҮСИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ШААРДАЖ БНА

Зочин [202.9.47.8] 2020-04-08 01:31:06

Tolgoi bhgui ee

Зочин [115.171.135.230] 2020-04-08 01:12:20

tolgoi tag hooson zuvhun mungun deer l ajillana da

Ne [192.82.75.179] 2020-04-08 01:02:00

Goy ania shu

Зочин [220.79.230.216] 2020-04-08 10:43:36

KX KX KX


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.