“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана

Д.Тулга / Эдийн засаг

Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудын Эрчим хүчний сайд нар 2030-аад оны эхний хагас гэхэд нүүрсний цахилгаан станцуудыг хаах тохиролцоонд хүрсэн нь чулуужсан түлшнээс татгалзах замд хийсэн томоохон алхам боллоо.

“Бид зарчмын хувьд тохиролцсон, улс төрийн эцсийн хэлэлцээрийг мягмар гарагт байгуулна” гэж Турин хотод болж буй G7-ийн сайд нарын хурлыг даргалагч Италийн Эрчим хүчний сайд Гилберто Пичетто Фратин өчигдөр мэдэгджээ.

G7-ийн орнууд нүүрсний цахилгаан станцуудыг үе шаттайгаар хаах тохиролцоонд өнгөрсөн онд хүрсэн боловч яг хэзээ хаах талаар санал нэгдэж чадаагүй юм.

Нүүрсний асуудлыг эцэслэн шийдсэнээр 2023 онд Дубайд болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр тавьсан зорилгыг биелүүлэхэд чухал алхам болно. "COP28" бага хурлын эцсийн баримт бичигт олборлодог түлшнээс татгалзахыг уриалсан боловч нүүрс, газрын тос, байгалийн хийнээс хэрхэн үе шаттайгаар татгалзах талаар тодорхой тусгаагүй юм.

Энэ онд G7-г даргалж буй Итали улсын хувьд Сардиния арлын станцаас бусад нүүрс түлдэг бүх цахилгаан станцаа 2025 он гэхэд хаахаар төлөвлөж байна. Одоогоор нүүрсний цахилгаан станцууд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд 26 хувийг эзэлдэг Герман улс 2038 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.