МЭДЭЭ

Нийт 58465 мэдээ байна
post thumbnail

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 22-нд эхэлнэ

“Мөнхийн Үсэг” группын “Мөнх спорт төв”-өөс санаачлан “Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн сагсан бөмбөгийн лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн сагсан бөмбөгөөр хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, багийн спо...

post thumbnail

ФОТО: Монгол, БНХАУ-ын дипломат харилцааны түүхийг өгүүлсэн үзэсгэлэн нээлтээ хийв

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн Хятадын соёлын төвд энэ сарын 19-ныг хүртэл олны хүртээл болно.

post thumbnail

Нүүрс тээвэрлэлттэй холбоотой хүндрэлийг цогцоор нь шийдвэрлэнэ

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа. Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын...

post thumbnail

ХСИС-ийг Дотоод хэргийн их сургууль болгон өөрчилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгож, дүрмийг нь батлав. Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аю...

post thumbnail

Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаан нарыг шүүнэ

Дөрөвдүгээр сарын 25-ны 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон Б.Энхбаяр, Т.Лундаан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал болно. Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо&rdquo...

post thumbnail

Г.Өнөрбаяр: Одонтой ээжүүдийн мөнгийг хасахгүй. Харин нэмнэ

Өчигдрийн /2019.04.16/ Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн.  Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Одоогийн энэхүү тогтолцооны дагуу дөрөв ба зургаа болон түүнээс дээш хүүхэд төр...

post thumbnail

“Мирай Дент” эмнэлгийн рентген аппаратын үйл ажиллагааг түр зогсоожээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар “Бабуно” ХХК-ийн “Мирай дент” шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Хяналтаар зөөврийн рентген аппарат нь ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын...

post thumbnail

Монгол хэлбичгийн дахин шалгалтад 4100 шалгуулагч бүртгүүлжээ

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтыг улс даяар гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Уг шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс...

post thumbnail

Прокуророос Капитал банкны удирдлагуудыг шалгаж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Капитал банк гэнэт татан буугдсан билээ. Үүнээс хойш дээрх банканд хадгаламж эзэмшдэг олон мянган иргэд хохирсон хэмээн жагсаал зохион байгуулсан. Харин Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл банкыг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг...

post thumbnail

Архангай аймгийн найман сумын хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болжээ

Архангай аймагт “Эрүүл хүүхэд-Эрүүл Архангай хөтөлбөрийн хүрээнд “Нэг Архангай Шинэ Хөгжлийн Тэмүүлэл” ТББ-гаас санаачлан Архангай аймгийн баруун найман сумын бүх насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж, оношилгоо, эмчилгээ хийгдэж эхэлжээ.  Уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээ зуравдугаар сарын нэгнийг хүртэл...