МЭДЭЭ

Нийт 60868 мэдээ байна
post thumbnail

Тавантолгойн ажлын хэсгийн хэлэлцээ үргэлжилж байна

Өнөөдөр Тавантолгойн асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон Тавантолгойн ордод олборлолт, тээвэрлэлт, боруулалтын үйл ажиллагааг хариуцах стратегийн хөрөнгө оруулагч болох Хятадын төрийн өмчит “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци болон Монголын “Энержи Ресурс” нар хэлэлцээ үргэлжилж байна. ...

post thumbnail

Баярын өдрүүдэд 397 нярай мэндэлжээ

Амралтын өдрүүдэд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн оройн 17.00 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл НЭМГ болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдалд хуваарийн дагуу ажиллажээ. Шүд, эрүү нүүрний төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн каби...

post thumbnail

Ц.Даваасүрэн: Монгол Улс анх удаа төсөвгүй яамдтай шинэ онтой золголоо

Энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Бие даагч гишүүдийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол Улс анх удаагаа төсөвгүй яамдтай шинэ онтой золголоо. 2015 оны төсөв дээр Аж үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, спортын яам гэж байхгүй. Зүй нь энэ тодотголыг оны өмнө хийх байсан юм. Я...

post thumbnail

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хуралдаан эхэллээ

Өнөөдөр 11.00 цагаас МҮОНРТ-ийн захирлыг томилох хуралдаан эхлэх тов гарсан. Тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсан МҮОНТР-ийн Үндэсний зөвлөлийн хурал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь МҮОНРТ-ийн байранд ирснээр эхэлжээ. МҮОНРТ-ийн захиралд Ц.Оюундариас гадна зургаан хүн өрсөлдөж байгаа мэдээлэл бий. Эх сурвалжаас авсан мэдэ...

  • 4 жил
  • 0
  • 0
post thumbnail

Ким Чен Уны дүү Зул сарын баяраар хуримаа хийжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ён Жун Зул сарын баяраар хуримаа хийсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээлжээ. Тэрээр “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга, Ардын армийн нарийн бичгийн дарга Чүэ Рион Хэгийн хоёр дахь хүү Чүэ Сонтой гэрлэсэн аж. Ким Чен Ун Засгийн эрхийг авсныхаа дараа дүүгээ Чүэ Рион Хэгийн хүүтэй тан...

post thumbnail

Ойн цэвэрлэгээ явагдаж байна

Нийслэл дэх ногоон бүсийн ойд цэвэрлэгээний огтлолт хийх ажил явагдаж байна. Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхинд үндсээрээ булгарч унасан, гол ишээрээ хугарч цаашид ургах чадваргүй болсон модод бүхий Сонгинохайрхан дүүргийн Халзангийн давааны 13 га талбай, Өвөр гүнтийн аман дахь зургаан га талбайд ойн төлөв байдлыг дээшлүүлэх зорилгоор уг ог...

post thumbnail

“Буянт-Ухаа” хороололд газ дэлбэрч, гурван хүн бэртжээ

Энэ сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо буюу “Буянт-Ухаа” хорооллын 718 дугаар байранд оршин суух айлд хэрэглээний газ дэлбэрсэн хэрэг гарчээ. Дэлбэрэлтийн улмаас 30-33 насны гурван хүний нүүр, хүзүү түлэгдэж, нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүргэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс газ дэлбэрсэн шалтгаан буюу ир...

post thumbnail

“Apple” компани ухаалаг үзэгний патент авчээ

Технологийн салбарт тэргүүлэгч “Apple” компани АНУ-д ухаалаг үзэгний патент авсан байна. Энэ үзэг нь хэрэглэгчийн бичсэн болон зурсан зүйлийг хадгалах чадвартай аж. “Apple”-ийн зүгээс “accelerometer” буюу хурд хэмжигч ашиглахаар тооцоолжээ. Ингэснээр хүссэн гадаргуугаас гадна хоосон орон зайд ч бага эрчим хүч аши...

post thumbnail

Тэшүүрийн олон улсын тэмцээн Орхон аймагт болно

Тэшүүрийн “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Орхон аймагт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох ажээ. Тэмцээн олон улсын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу А (Том нас), В (дунд нас), С (бага нас) гэсэн ангиллаар эмэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000 метр, эрэгтэйчүүди...

  • 4 жил
  • 0
  • 0
post thumbnail

МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилжээ

БСШУ-ы сайд Л.Гантөмөр МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилжээ. Тэрбээр өмнө нь БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Дээд боловсролын газрын даргаар ажиллаж байсан юм. МУИС-ийн захирал асан А.Галтбаяр өнгөрөгч оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Д.ТҮВШИН