МЭДЭЭ

Нийт 98932 мэдээ байна
post thumbnail

ДОХ-ын вирусийн халдвартай иргэн гэртээ нас барсан

ХӨСҮТ-өөс Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.01.26/ мэдээлэл өгөв. Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан, "ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай иргэн ХӨСҮТ-ийн хашаанд нас барсан" гэх мэдээллийн дагуу хариу мэдээлэл өглөө. Тэрбээр "тухайн хүн манай төвийн хяналтад байдаг, хэвтэн эмчлүүлж байсан.  ДОХ, С...

post thumbnail

Хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг унаж, МАН-ын нэр хүндийг хөлдөө чирэв

МЕС судалгааны байгууллага сар бүр улстөрчдийн рейтингийг иргэдийн санал асуулгад үндэслэн гаргадаг. Тус байгууллага улстөрчдийн рейтингийг 1-10 хүртэлх оноогоор иргэдээр үнэлүүлдэг. Тэгвэл иргэдийн дунд хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг тасралтгүй унасаар 2023 оны 1-р сард 2.9 оноо авчээ. Энэ нь хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Су.Батболд...

post thumbnail

НУГАСНЫ ЭМГЭГИЙН ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ 85 ХУВИЙГ ЭМД-ЫН САНГААС ХӨНГӨЛНӨ

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор нугасны эмгэгийн эмийн эмчилгээг 719 мянган төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан байдаг. Тухайлбал, даатгуулагч сард 5500 төгрөг, жилд 66000 төгрөгийг өөрийн эрүүл мэнддээ зарцуулснаар энэхүү тусламж, үйлчилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 82 байгу...

post thumbnail

НҮҮРСЭНД ДАРАГДСАН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны цахилгаан станцын уурын зуухны нүүрс буулгах хэсэгт вагоноос нүүрс буулгаж байгаад нэг ажилтан нүүрсэнд дарагдсан дуудлага өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны 09:25 цагт тус газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, авр...

post thumbnail

Шилдэг 10 аж ахуй нэгжийн тугийг мандууллаа

МҮХАҮТ-ын “Entreprenuer” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Гранпри шагнал хүртсэн болон оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн тугийг МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш мандуулдаг уламжлалтай. Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2022" Меркури...

post thumbnail

Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ

Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замаар тээвэрлэх экспорт, импортын ачаа барааны хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй талаар УБТЗ ХНН-ээс мэдээллээ. Тодруулбал, Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск өртөөгөөр тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог өсгө...

post thumbnail

Хөгжлийн банк Евро бондоос 51.6 сая доллар худалдаж авчээ

2018 онд Хөгжлийн Банк нийт 500 сая ам.долларын дүнтэй, 7.25%-ийн хүүтэй Евро бондыг олон улсын зах зээлд арилжаалсан байдаг. Банкны ТУЗ-ийн шийдвэрээр энэ сарын 23-ны өдөр уг бондоос 51.6 сая ам.долларыг хэсэгчлэн худалдан авсан байна. Ингэснээр Евро бондын төлбөрт төлөх 500 сая ам.долларын 51.6 сая нь хасагдаж, 448.4 сая ам.долларын үлд...

post thumbnail

С.Тайван: Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэн устгуулах эрх нээлттэй боллоо

Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх аргыг тодорхойлох, хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С. Тайван “Цахим орчинд болж байгаа гэмт хэргийг үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, таслан зогсоосноор...

post thumbnail

Нийт 11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 22 суманд цагаан зудтай, 13 аймгийн 44 сум цагаанаар зудархуу байна. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Галуут, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Баян, Уг...

post thumbnail

Бээжин чиглэлд даваа, баасан гарагт тогтмол нислэг үйлдэнэ

МИАТ ТӨХК энэ сарын 30-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ. Нислэгийг долоо хоног бүрийн даваа, баасан гарагт хийх бөгөөд тийзний үнэ өнөөдрийн байдлаар 1.208.000 төгрөгөөс эхэлж байна. Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба г...