МЭДЭЭ

Нийт 104574 мэдээ байна
post thumbnail

Амны хаалт зүүсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж хоёул хохирч, шийтгүүлэв

Худалдааны төвд зохион байгуулагчаар ажилладаг Б нь тус төвд лангуу түрээслэгч У-д “маскаа зүү” гэх шаардлага тавьжээ. Хариуд нь У  "чамаар заалгахгүй” гэж хэлснээс болж маргалдан, улмаар харилцан зодолдов. Зодооны улмаас У нь Б-д хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун дээд зовхи, зүүн...

post thumbnail

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.26) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгах тухай захирамж гар...

post thumbnail

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. 2022 оны 08-р сарын 26-ны 20 цагаас 08-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шө...

post thumbnail

“Улаанбаатар” явган аяллын фестиваль маргааш болно

Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг маргааш Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион ба...

post thumbnail

Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл зам хааж, хучилт хийнэ

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилт хийх гэж байна. Тодруулбал, Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замыг наймдугаар сарын 27-ны 23:00 цагаас наймдугаар сарын 30-ны 06:00 цагийн хооронд хааж, асфальт бетон хучилт хийх юм. Тус авто замд 2010 он...

post thumbnail

"ЭКСПО-ТУРК 2022" үзэсгэлэн худалдаа болж байна

"ЭКСПО-ТУРК 2022" бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэг дороос хангах Намрын Үзэсгэлэн Худалдаа өнөөдөр эхэллээ. Уг үзэсгэлэн худалдаа нь хичээлийн шинэ жилийг угтуулан энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байгаа юм. Экспод Турк импортын худалдаа үйлчи...

post thumbnail

Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Их Хурлын дарга Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг биечлэн танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа. Энэхүү уулзалтад Улсын Их Хурал...

post thumbnail

Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг 16:00 цагт ЧУУЛГАНААР хэлэлцэж эхэлнэ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх эсэхийг хэлэлцэнэ. Тодруулбал,  УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын дарга Г.Занданашатар өнөөдөр өөрийн биеэр Ерөнхийлөгчид танилцуулж, Е...

post thumbnail

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов. Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн...

post thumbnail

М.Нандин-Эрдэнэ өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль авлаа

"Сараево-2022" жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 16 жүдоч зодоглож байна. Тус тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ зодоглож, хүрэл медаль хүртлээ. М.Нандин-Эрдэнэ нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үл...