МЭДЭЭ

Нийт 104730 мэдээ байна
post thumbnail

Японы тоглоомын борлуулалт анх удаа нэг их наяд иен давжээ

Японы тоглоомын зах зээлийн борлуулалт 2023 оны гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд анх удаа их наяд иений /7 тэрбум ам.доллар/ босго давжээ. Үүнд “Pokemon” зэрэг Японы аниме баатруудын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ гадаадын жуулчдын дунд их байсан нь нөлөөлсөн...

post thumbnail

УИХ: ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сан...

post thumbnail

УИХ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгын талаарх асуулгын хариуг сонслоо

УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тавьсан “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчийн үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын овоолгын талаарх асуулгын хариуг сонслоо. Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд ү...

post thumbnail

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт үзүүллээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа. Тэрбээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа...

post thumbnail

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн Булган суманд ажиллаж, Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаанд оролцлоо. Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Баруун хилийн зэв...

post thumbnail

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “МАНАН“ дэглэм өдрөөс өдөрт НУРАН унаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгнээс онцлон хүргэж байна. Тэрээр "Эдийн засгийн өсөлтийн үр дүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.дол...

post thumbnail

Д.ЭНХЖАРГАЛ: ЭНЭ ЖИЛ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИА ТӨГСӨЖ БУЙ ХҮҮХДҮҮДЭЭС ЭЕШ ӨГӨХГҮЙ ХҮҮХЭД ОЛОН БАЙНА

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа. -Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ? -Энэ жил улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын тоо 38015 байна. Үүнээс бүртгэлээ баталгаажуулсан буюу ЭЕШ өгөх хүүхдийн тоо...

post thumbnail

УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД НАРАА ГЭР ХОРООЛЛУУДААР ОРЖ, ХӨДӨӨ ЯВЖ МАЛЧДЫН АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦ

Бүлт үсэрч, цээжээ дэлдэхээс хэтрэхгүй Монголын төр дэх эрх баригч хүчнийхэн хулгай авлигалын хэрэгт хамгийн түрүүнд бөөн бөөнөөр нэр нь холбогддог хэр нь бодит байдалтай газар дээр нь танилцаж иргэдийн санал бодлыг гэр дотроос нь цайг нь ууж, хоолыг нь амталж байгаад чин сэтгэлээсээ сонсдог нэг ч гишүүн алга. Тэд тойрогтоо ханаас ч юм бурхны илгээ...

post thumbnail

Тархи, бөгс хоёроо ЯЛГАДАГ хүн төрд суудаг хууль хэрэгтэй юм уу?

Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтай этгээд хүчингийн хэрэгт холбогдох нь дотор харанхуйлж чих улайсам. Үндсэн хуулийг цэцэлдэг сэхээтнээс авхуулаад үүргээ ухамсарлах нь ёс бүү хэл хуульд заагдсан төрийн түшмэдүүд элдэв завхай явдалд орооцолдон ичих нүүрийг элгэндээ наах. Монголын эртний ухаанд эр хүн ууж иддэг улаан хоолой, унжиж явдаг улаан х...

post thumbnail

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 хэм давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны 06-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, дуу ца...