Гадаад мэдээ

Нийт 5125 мэдээ байна
post thumbnail

Тарвага агнахыг ОХУ хориглолоо

 ОХУ-ын эрх баригчид ойрын өдрүүдэд хөрш зэргэлдээ Монгол, Хятад улсуудад тарваган тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэний дараа болзошгүй аюулаас болгоомжилж Казахстан, Хятад, Монголтой хиллэдэг Алтайн хязгаарт тарвага агнах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглож, хил орчмын бүсэд эргүүл ажиллуулж эхэлжээ. Сануулахад Өвөрмонголы...

post thumbnail

Энэтхэг, Хятад маргаантай бүсээс цэргээ татжээ

Энэтхэг, Хятадын тал хилийн маргаантай газар нутаг болох Ладакх холбооны нутаг дэвсгэрийн Галван голын хөндийгөөс цэргээ харилцан татжээ.   “Маргаантай бүсээс Энэтхэг, Хятадын цэргүүдийг татсан. Гэхдээ цэргүүдийг зөвхөн Галван голын хөндийгөөс гаргасан. Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд завсрын бүс байгуулсан” гэж NDTV теле...

post thumbnail

Австрали улсын Викториа мужийг Ухань маягаар тусгаарлажээ

 Ухань маягаар бүрэн тусгаарлагдсан дараагийн газар Австрали улсын Викториа муж болжээ. Тус улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа хамгийн олон хүн амтай хоёр муж болох Викториа, Шинэ Өмнөд Уэльс мужуудын хоорондын хилийг өнөөдөр шөнө дундаас эхлэн бүрэн хаахаар болсон байна. Викториа муж...

post thumbnail

Өвөр Монголд тарваган тахал гарч, аюулын III түвшинг зарлаад байна

Өвөр Монголын Баяннуур хотын нэгэн малчнаас тарваган тахал илэрсэн талаар “Синьжинбао” сонин мэдээллээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид Баяннуур хотод аюулын III түвшинг зарлажээ. Тарваган тахал иргэдийн дунд тархах аюултай тул ийнхүү аюулын III түвшинг зарласан байна.  Шинжилгээгээр өвчтөн халдвар авахаасаа өмнө тарваган...

post thumbnail

АНУ-ын Дээд шүүх Макаогийн тэрбумтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов

АНУ-ын Дээд шүүхээс даваа гарагт Макаогийн тэрбумтан, үл хөдлөхийн бизнес эрхлэгч Нг Лап Сенг-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгов. Олон тэрбум долларын өртөг бүхий уулзалтын танхим барих зорилгоор НҮБ-ын хоёр элчин сайдад хахууль өгсөн хэргээр түүнийг 4 жилийн хугацаанд хорих ялыг 2019 онд оногдуулсан билээ. Нг Лап Сенгийг НҮБ-ын Ерөнхи...

post thumbnail

Бразилд коронавирусээр халдварласан хүний тоо 1.6 сая давжээ

Бразилд коронавирусээр халдварласан хүний тоо 1.6 сая давжээ. Ням гаргийн орой шинэчилсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, өнгөрсөн хоногт тус улсад 26051 шинэ тохиолдол илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 602 хүн нас баржээ. Халдвар тархсанаас хойш нийт 64867 хүн нас барсан бол 906 мянга гаруй хүн эдгэрсэн байна. Бразилд халдварын...

post thumbnail

Күмамото мужид байгалийн гамшгийн улмаас 16 хүн амиа алджээ

Японы баруун өмнөд нутгийн Күмамото мужид хүчтэй аадар борооноос үүдэлтэй үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 16-д хүрчээ.   Мөн өөр 17 хүн амиа алдсан байж болзошгүй байгаагаас гадна 13 хүн сураггүй болсон гэж эрх баригчид мэдээлжээ. Бямба гарагт хүчтэй аадар бороо орсны улмаас олон орон сууцны хороолол ус...

post thumbnail

ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн гэж тус улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар өнөөдөр мэдээллээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 317 мянга гаруй хүнд шинжилгээ хийжээ.   “Манай улсад коронавирусний шинжилгээнд хамруулсан хүний тоо 20 сая давлаа” гэж тус байгууллага энэ сарын 2-н...

post thumbnail

Японы Күмамото мужид үер болсноос одоогоор нэг хүн амиа алдаж, есөн хүн сураггүй болжээ

Японы баруун өмнөд нутгийн Күмамото мужид үерийн улмаас нэг хүн амиа алдсан нь тогтоогдож, 15 хүн амь насаа алдсан байж болзошгүй байгаа тул аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид үерт хамгийн их нэрвэгдсэн “Күма” голын дагуу хэсэгт очиход хүндрэл учирсан бөгөөд бямба гарагт хүчтэй аадар бороо орж, голын далангуудын хэд хэдэн хэсэ...

post thumbnail

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй

АНУ-тай дахин хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзэж байгаа гэж БНАСАУ-ын нэр нөлөө бүхий дипломат мэдэгдээд, дээд хэмжээний уулзалтыг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж АНУ-ыг буруутгажээ. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуйн бямба гарагт хийсэн мэдэгдэлд ийнхүү тэмдэглэжээ. Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын уди...