Гадаад мэдээ

Нийт 6029 мэдээ байна
post thumbnail

Оросын гадаад валютын өрийг рублиэр төлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин еврогоор гаргасан бондыг төлөх шинэ түр журмын тухай зарлигт гарын үсэг зуржээ. Баримт бичгийг хууль, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна. Энэхүү баримт бичгийн дагуу Орос улс гадаад валютын өрөө рублиэр төлөх боломжтой болно. “ОХУ үнэт цаасны хадгаламж...

post thumbnail

Герман Украинд нийлүүлсэн зэвсгийнхээ жагсаалтыг нийтэлжээ

БЕРЛИН. /TASS/. ХБНГУ-ын Засгийн газар Украинд нийлүүлсэн зэвсгийнхээ жагсаалт, мөн цаашид нийлүүлэх төлөвлөгөөгөө анх удаа нийтэлжээ. Цэргийн тусламжийн жагсаалт Германы сайд нарын танхимын цахим хуудсанд мягмар гарагт нийтлэгдсэн байна.  Жагсаалтыг үзвэл, тус улсын эрх баригчид Киевт "Гепард" ангиллын өөрөө явагч 30 зенитий...

post thumbnail

БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны сэжигтэй тохиолдлууд илэрчээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны сэжигтэй тохиолдлууд илэрсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид өнөө өглөө мэдээлжээ. Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, хоёр сэжигтэй тохиолдол мягмар гарагт илэрсэн бөгөөд нарийвчилсан шинжилгээнүүдийг үргжлжлүүлэн хийж байна...

post thumbnail

Дэлхий даяар 2.9 тэрбум хүн интернетэд холбогдоогүй хэвээр байна

БЭЭЖИН. /CGTN/. Дэлхийн хөгжлийн тайланд тэмдэглэснээр, 2021 оны эцсийн байдлаар дэлхийн хүн амын 38 орчим хувь буюу 2.9 тэрбум хүн интернэт ашиглах боломжгүй байна. Мөн интернетэд холбогдоогүй хүмүүсийн 96 хувь нь хөгжиж буй орнуудад байна гэж Олон улсын хөгжлийн мэдлэг төвөөс гаргасан тайланд дурджээ.  2020 онд дэлхийн хэмжээнд...

post thumbnail

Камбожийн Меконг голоос цэнгэг усны хамгийн том загас баригдав

ПНОМПЕНЬ. /BBC/. Камбожийн Меконг голд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр судалгаа хийж байсан судлаачид 300 кг жинтэй "далайн муур" загас барьсан нь хамгийн том цэнгэг усны загас гэж мэдэгдлээ.   Өмнө нь 2005 онд Тайландад баригдсан 293 кг жинтэй "далайн муур" загас нь хамгийн том цэнгэг усны з...

post thumbnail

ОХУ-аас Хятад, Монгол руу тавих төмөр замын бүтээн байгуулалт 1 их наяд рубль болно гэж тооцоолж байна

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Тувагийн нутгаар дайруулан Орос-Монгол-Хятадын олон улсын тээврийн шинэ зурвас /коридор/ бий болгох төсөлд тусгагдсан төмөр замын бүтээн байгуулалтын өртөг 1 их наяд рубль болно гэж тооцоолж байна. Энэ тухай Тува улсын тэргүүний зөвлөх Владимир Донских Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэ...

post thumbnail

Африкт ХДХВ-ийн халдвартай холбоотой өвчнөөр өдөрт 100 гаруй хүүхэд нас барж байна

НАЙРОБИ. /China Daliy/. Африкийн баруун болон төвийн улс орнуудад өдөр бүр зуу гаруй хүүхэд ДОХ-той холбоотой өвчнөөр нас барж байна гэж НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрөөс мэдээлэв. НҮБ-аас тус бүс нутагт ХДХВ-ийн халдвартай арван хүүхэд тутмын гурав нь эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдэгджээ. Дэлхий дахинд ХДХВ-ийн халдварын шинээр батлагдаж...

post thumbnail

“Hyundai”, “Kia”-гийн Европ дахь борлуулалт өсжээ

СӨҮЛ. /Yonhap/. Европт цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Hyundai Motor”, “Kia” компанийн тус тив дэх өнгөрсөн сарын борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өсжээ. Европын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, “Hyundai”, “Kia” энэ оны тавдугаар са...

post thumbnail

Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг усанд тавьжээ

ШАНХАЙ. /Associated Press/. БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг усанд тавих ёслол баасан гарагт Шанхай хотод боллоо. Хятадын зүүн нутгийн "Фүжянь" мужийн нэрээр нэрлэсэн уг нисэх онгоц тээвэрлэгч хуурай газрын зогсоолыг орхин ойролцоох хөлөг онгоцны зогсоол руу хөдөлжээ. “Фүжянь&rd...

post thumbnail

Хятад, Орос бизнесийн яриа хэлэлцээ хийжээ

САНКТ-ПЕТЕРБУРГ. /Xinhua/. Орос-Хятадын бизнесийн яриа хэлэлцээг Оросын Санкт-Петербург хотноо болж буй Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXV чуулга уулзалтын хүрээнд пүрэв гарагт зохион байгуулжээ. Хятад улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуй цахимаар үг хэлэхдээ, харилцан бие биенээ хүндэтгэх, эрх тэгш байх, харилцан ашигтай ажил...