Гадаад мэдээ

Нийт 5526 мэдээ байна
post thumbnail

Ялалтын парадад 12 мянга гаруй албан хаагч оролцоно

МОСКВА. /TASS/. Москва хотын Улаан талбайд болох Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойн цэргийн парадад 12.5 мянга гаруй албан хаагч оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ.   “Тавдугаар сарын 9-нд болох цэргийн парадад 12.5 мянга гаруй хүн, 190 гаруй зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 76...

post thumbnail

Энэтхэг “AstraZeneca”-гийн вакциныг экспортлохоо түр зогсоожээ

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн эрх баригчид “Oxford-AstraZeneca”-гийн коронавирусний вакцины экспортыг түр  зогсоожээ.  Ийм мэдээллийг Их Британийн Гадаад хэргийн яамны эх сурвалжууд өгсөн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, экспортын хязгаарлалт дөрөвдүгээр сар дуустал үргэлжилж магадгүй байна. Энэ шийдвэрт Дэлхийн...

post thumbnail

Жо Байден Ерөнхийлөгчийн хувиар анхны хэвлэлийн бага хурлаа хийнэ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден анхны бүрэн хэмжээний хэвлэлийн бага хурлаа пүрэв гарагт хийнэ гэж Цагаан ордон мэдээлжээ. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш есөн долоо хоног өнгөрчээ. Ж.Байден анхны хэвлэлийн бага хурлаа ийм удаан хугацаагаар хойшлуулсан сүүлийн 100 жил дэх Америкийн анхны удирдагч болж байн...

post thumbnail

Токиод халдварын 420 тохиолдол шинээр илэрчээ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 420 тохиолдол шинээр илэрсэн нь гуравдугаар сар гарсаар бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо энэ сард хоёр дахь удаагаа 400 давж буй нь энэ бөгөөд долоон хоногийн өмнө 409 тохиолдол илэрчэ...

post thumbnail

Вакцинжуулалтын ногоон гэрчилгээг европын иргэд дэмжиж байна

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоонд вакцинжуулалтын цахим гэрчилгээг нэвтрүүлэх саналыг европын орнууд дэмжсэн хэдий ч паспортыг зун гэхэд гаргасан байхын тулд улс орнууд маш том ажлын ард гарах шаардлагатай болно гэж Европын Комиссын орлогч дарга Марош Шефчович мэдэгджээ. Шинээр бий болох вакцинжуулалтын ногоон гэрчилгээ нь вакцин...

post thumbnail

ЕХ Мьянмарын цэргийн эргэлттэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбоо /ЕХ/ Мьянмарт энэ оны хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлттэй холбоотой 11 хүнд хориг арга хэмжээ авч буйгаа даваа гарагт мэдэгдлээ. ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо уулзах үеэрээ тэдэнд хилийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаахаар тохиролцжээ. 27 гишүүнтэй тус холбоо Мья...

post thumbnail

ДЭМБ халдвараар нас барсан тохиолдлын тоо дахин нэмэгдэж буйг анхаарууллаа

ЖЕНЕВ. /The Guardian/. Дэлхий даяар “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо зургаан долоо хоног дараалан буурсны дараа дахин өслөө гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдээллээ. ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария Ван Керховегийн мэдээлснээр, &l...

post thumbnail

В.Путин коронавирусний вакцин хийлгэнэ

НОВО-ОГАРЕВО. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 23-ны мягмар гарагт коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. “Вакцинжуулалт бол хүн бүрийн сайн дурын сонголт, хувийн шийдвэр юм. Ташрамд хэлэхэд, би маргааш вакцин тариулах бодолтой байна" гэж тэрбээр даваа гарагт коронавирусний вакцины үй...

post thumbnail

Австралид 18 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

СИДНЕЙ. /TASS/. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, үерийн гамшиг нүүрлэсэнтэй холбоотойгоор 18 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Энэ тухай Шинэ Өмнөд Уэльсийн тэргүүн сайд Глэдис Бережиклян мэдэгдсэн байна. Порт-Маккуори хотын ойролцоох хойд эрэг орчимд сүүлийн 6 өдөр 900 мм хур ту...

post thumbnail

АНУ-д коронавирусний хувилбараар халдварласан 6000 гаруй тохиолдол илэрчээ

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д ням гаргийн байдлаар коронавирусний хувилбаруудаар халдварласан 6000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв. Тэдгээр тохиолдлын дийлэнх буюу 6390 нь Их Британид анх илэрсэн “B.1.1.7” хувилбараар халдварлажээ. Мөн Өмнөд Африкт анх илэр...